Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, КИРГИЗ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧ, ИННОВАЦИЙН АЛБАТАЙ “ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ, УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

  • 2019-06-13
  • 204

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тус айлчлалын үеэр албан ёсны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсны дотор Монгол Улсын Оюуны өмчийн газар, Киргиз Улсын Засгийн газрын харьяа Оюуны өмч, Инновацийн албатай “Оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Киргиз Улсын талаас Оюуны өмч, инновацийн албаны дарга Динара Молдошева нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийг хамгаалах, цахим орчин дахь зохиогчийн эрхийн зөрчил, технологи дамжуулах чиглэлээр харилцан туршлага солилцох, албан хаагчдын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Киргиз Улсын Оюуны өмч, инновацийн алба нь 1993 онд байгуулагдсан, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд оюуны өмчийн асуудлаарх 18 хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг төрийн байгууллага юм.

Тус улсын “Уламжлалт мэдлэгийн тухай хууль” нь Төв Азийн бүс дэх уламжлалт мэдлэгийг хамгаалах чиглэлээр батлагдсан анхны хууль бөгөөд Оюуны өмч, инновацийн алба нь соёлын өв, уламжлалт мэдлэг, их дээд сургуулиуд дахь оюуны өмчийн бодлогын асуудлаарх туршлагаа хуваалцах зорилгоор бүс нутгийн олон хурал, уулзалт, зөвлөгөөнийг хүлээн авагч, зохион байгуулагч улс юм.

Монгол Улс уламжлалт мэдлэгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа үед Киргиз Улстай хамтран ажиллах, туршлага судлахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа нь бүс нутгийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ялангуяа уламжлалт мэдлэг, соёлын илэрхийллийн хамгаалалт, бодлогын асуудлаар туршлага солилцох, мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018