1. “Дэлгэр IP and Mongolia law” ХХН-өөс гаргасан “Миракс корпорэйшн” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 40-0018007 дугаартай “Happy day” барааны тэмдгийн зарим ангилалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.01.30-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 01 дүгээр тогтоолоор гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
2. “Жи Эн энд Ко” оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооноос гаргасан “Guandong Puss Investment” компанийн нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 40-0019148 дугаартай NOME барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.01.30-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 02 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. “Дархан халдун” ХХК-аас гаргасан мэдүүлгийн 30-2019-0003717 дугаартай “Буудай” хэвийн боовонд бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 03 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
4. Иргэн Ж.Баясгалангаас ирүүлсэн мэдүүлгийн 30-2019-0003777 дугаартай “Олон нийтийн цахим сүлжээ сайт”-ын загварт Бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 04 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргасан мэдүүлгийн 30-2019-0003793 дугаартай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дүрэмт хувцасны загварт Бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 05 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6. Патент Марк Оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооноос гаргасан мэдүүлгийн 10-2016-0005819 дугаартай “Бичил ширхэглэгт эм түгээх систем” нэртэй бүтээлд Шинэ бүтээлийн патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 06 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.