МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛ 2026.07.06-НЫ ӨДӨР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

1.Сүү хувьцаат компаниас гаргасан “Миний Монголын” үгийг нийтэд түгээмэл болсон барааны тэмдгээр тооцуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэж, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар 3.1.13 дахь заалт, Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журмын 1.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Сүү хувьцаат компанийн “Миний Монголын” үгийг Ниццийн ангиллын 29, 30 ангилалд хамаарах сүү, тараг, зөөхий болон бусад сүүн бүтээгдэхүүнд нийтэд түгээмэл болсон барааны тэмдгээр тооцож;
2.Юнивишн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргасан “UNIVISION-ЮНИВИШН” үгийг нийтэд түгээмэл болсон барааны тэмдгээр тооцуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэж, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар 3.1.13 дахь заалт, Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журмын 1.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн Юнивишн ХХК-ийн “UNIVISION-ЮНИВИШН” үгийг Нийццийн ангиллын 9, 42 дугаар ангилалд нийтэд түгээмэл болсон барааны тэмдгээр тооцож; 3.“Барилга МН” ХХК-аас гаргасан 40-0030603 улсын бүртгэлийн дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах гомдлыг Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.7 дахь заалт, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 5.1.2 заалтыг тус тус үндэслэн гомдлыг хангаж; 4.Америкийн Нэгдсэн Улсын хуулийн этгээд “Варнер брос” компаниас гаргасан гомдлыг гуравдагч этгээдийн хуралдаан хойшлуулах хүсэлт, мөн “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргасан гомдлыг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус үндэслэн хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос