МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН КИОСК ТӨХӨӨРӨМЖИД “ХУРДАН” ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилтын дагуу 2026.07.01-ны өдрөөс Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “ХУРДАН” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн байгууллагуудын эзэмшлийн 279 киоск төхөөрөмжөөр тухайн байгууллагууд зөвхөн өөрийн үйлчилгээг үзүүлдэг байсан бол “ХУРДАН” киоскын 108 төрийн үйлчилгээг нэмж үзүүлэх хүсэлтийг ирүүлсэн.

Энэхүү ажлын хүрээнд Оюуны өмчийн газар анхлан өөрийн эзэмшлийн киоск төхөөрөмжид “ХУРДАН” системийн 108 төрийн үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд өөрт хамгийн ойр цэгээс илүү олон төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна.
 

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос