ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан“Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
· Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
· Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
· Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
· Төрийн албан хаагчийн анкет;
· Иргэний үнэмлэхийн хуулбар;
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
· Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
· Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
· Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
· Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэххуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
· Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах).
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ:
|
№ |
Байгууллагын нэр |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
|
Төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
|
1.
|
Оюуны өмчийн газар |
Хяналт, шалгалтын газар |
Газрын дарга |
1 |
Удирдах |
Эрхэлсэн түшмэл ТЗ-3 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-эрх зүй /0421/; -менежмент ба удирдахуй /041303-043107/; -мэдээлэл харилцаа холбооны технологи /061/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. |
-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан. |
--оОо--