
МЭДЭГДЭЛ
Аж үйлдвэрийн өмчийн бүртгэлийн IPAS системийг дараагийн IPAS Cloud хувилбарт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шилжүүлж байгаатай холбогдуулан аж үйлдвэрийн өмчийн мэдүүлгийн бүртгэл болон бүртгэлийн дараах өөрчлөлтийн зарим үйлчилгээнд гарч байгаа системийн алдааг засахаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Иймд уг нөхцөл байдлын улмаас Оюуны өмчийн газраас үл хамаарах шалтгаанаар мэдүүлэг болон бүртгэлийн үйл ажиллагаа түр хугацаанд саатах, шийдвэрлэлтийн хугацаа хойшлох зэрэг асуудлууд гарч байгаад хүлцэл өчиж байна.
Бид үүссэн асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэж, үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Мэдүүлэг гаргагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн этгээд та бүхнээс үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандахыг хүсье.
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР