
Оюуны өмчийн тухай хуульд "хамтын удирдлагын байгууллага" гэж зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх болон хамгаалах зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан.
Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхийн бүтээл, түүнд хамаарах эрхийн объектын төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчдийн санаачилгаар үүсгэн байгуулна.
Хамтын удирдлагын байгууллага зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа оюуны өмчийн байгуулагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг.
Иймд Оюуны өмчийн газар нь Хамтын удирдлагын байгууллагын гүйцэтгэх удирдлага, ажилтан болон иргэдэд зориулсан “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Сонирхсон иргэд, байгууллага shur-erdene@ipom.gov.mn цахим хаяг болон 11-329273 утсаар холбогдон 2026.03.30-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэлээ хийлгэнэ үү.