МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН “WIPO GLOBAL AWARDS 2026”-ЫН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА


Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас зохион байгуулдаг “WIPO GLOBAL AWARDS 2026”-ын шалгаруулалтын бүртгэл 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зарлагдлаа.

 

“WIPO GLOBAL AWARDS” нь оюуны өмчийн эрхийг бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх зориулалтаар ашиглахын зэрэгцээ инновац, бүтээлч байдлаараа нийгэмд эерэг, онцгой хувь нэмэр оруулж буй Жижиг дунд үйлдвэр болон гарааны бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнийг урамшуулах зорилгоор шалгаруулдаг.

“WIPO GLOBAL AWARDS 2026”-ын хүрээнд:

§  Эдийн засгийн бүх салбарыг хамарсан 10 шагнал
(эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл харилцаа холбооны технологи гэх мэт);

 

§  1 сэдэвчилсэн шагнал;

 

§  2 тусгай шагнал:

-       Шилдэг эмэгтэй бизнес эрхлэгч;

-       Шилдэг залуу бизнес эрхлэгч зэргийг тус тус шалгаруулна.

 

Бүртгүүлэх холбоос:https://global-awards.wipo.int/

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: https://www.wipo.int/en/web/awards/w/news/2026/apply-now-wipo-global-awards-2026

Та бүхнийг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын “WIPO GLOBAL AWARDS 2026”-ын шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урьж байна.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос