МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Маргаан шийдвэрлэх комисс

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар ЖИ ЭН ЭНД КО гаргасан 40-2020-0026500дугаартай “VOOV” барааны тэмдэгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн  шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “VOOV” барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн эцсийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтэгшийн гаргасан 40-M-0958155 дугаартай “SANYTOL” барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн  шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “SANYTOL” барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

“Худалдаа хөгжлийн банк”-аас гаргасан 40-2020-0026734 дугаартай “Улаанбаатар хотын банк” дүрс бүхий, барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн  шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “Улаанбаатар хотын банк” дүрс бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хэвээр үлдээж  гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос