Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт:
Зорилго: Иргэдийн бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрхийн хамгаалалт, хэрэгжилтийг хангах, ашиглалтыг нэмэгдүүлж, оюуны өмчийн тогтолцоог Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишигт хүргэхэд оршино.
Зорилт: Оюуны өмчийн газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны болон байгууллагын хөгжлийн дараах стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
1.Аж үйлдвэрийн өмч буюу шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалттай холбоотой төрийн үйлчилгээг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нээлттэй, чанартай үйлчилгээ үзүүлэх;
2.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн салбарыг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлого үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн зохион байгуулах;
3.Оюуны өмчийн байгууллагын стратегийг хэрэгжүүлэх;
4.Оюуны өмчийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох;
5.Хамтын ажиллагааг хөгжүүлэх;
6.Оюуны өмчийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх;
7.Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг цаг үеийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох;
8.Байгууллагын хүний нөөцийн чадавхийг байнга нэмэгдүүлэх;
9.Байгууллагыг санхүү, аж ахуйн хувьд бэхжүүлэх.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа удирдлагын газрын дарга Г.Гантулга
Хаяг, утасны дугаар: Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар, 210 тоот, 11-327638,
И-мейл хаяг: gantulga@ipom.gov.mn