МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

БИДНИЙ ТУХАЙ

Тэргүүлэх чиглэл:


1.Оюуны өмчийн салбар дахь хууль тогтоомж, бодлогыг Монгол Улсын хөгжлийн шаардлага, олон улсын нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн жишигт хүргэх зорилгоор боловсронгуй болгох талаар санал боловсруулах;


2.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлж, мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх;


3.Зохиогчийн эрхийн хамгаалах тогтолцоог Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлж, мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх;


4.Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих, үнэлгээний арга зүй, аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх, зуучлалын үйл ажиллагааг дэмжих;


5.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх;


6.Оюуны өмчийн зөрчилтэй хуурамч бараа, бүтээгдэхүүнтэй тэмцэх, тэдгээрийн хор уршгийг олон нийтэд таниулах замаар оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх;


7.Төрөөс оюуны өмчийн салбарт баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шийдвэр гаргахад Хууль зүй, дотоод хэргийн сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:


Захиргаа удирдлагын газрын дарга Г.Гантулга


Хаяг, утасны дугаар: Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар, 210 тоот, 11-327638,

И-мейл хаяг: gantulga@ipom.gov.mn


Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос