Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар ЖИ ЭН ЭНД КО гаргасан 40-2020-0026500дугаартай “VOOV” барааны тэмдэгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “VOOV” барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн эцсийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтэгшийн гаргасан 40-M-0958155 дугаартай “SANYTOL” барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “SANYTOL” барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
“Худалдаа хөгжлийн банк”-аас гаргасан 40-2020-0026734 дугаартай “Улаанбаатар хотын банк” дүрс бүхий, барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “Улаанбаатар хотын банк” дүрс бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

