МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

С.УРАНГЭРЭЛ: МЭДҮҮЛГИЙН ШАТАНД ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРГАЖ БОЛДОГ БОЛЛОО

Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл

Манай иргэд, аж ахуйн нэгжүүд барааны тэмдгээ хэр их бүртгүүлдэг вэ?

Сүүлийн жилүүдэд барааны тэмдгийн мэдүүлэг эрчимтэй өсч байна. Жишээ нь 2017 онд бид 3000 гаруй мэдүүлэг хүлээн авч байсан бол 2020 онд нийт 4190 мэдүүлэг ирсэний 60 хувь нь гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн мэдүүлэг байна. Монгол Улсаас Говь, АПУ гэсэн 40 гаруй томоохон компани барааны тэмдэгтээ гадаад улс орнуудад бүртгүүлсэн байдаг.

Хууль батлагдахаас өмнө иргэдээс ямар төрлийн гомдолсанал их ирдэг байсан бэ. Хууль батлагдсанаар энэ асуудал яаж шийдэгдэх вэ?

Барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой гуравдагч этгээдээс маргаан шийдвэрлэх комисст гомдол ирдэг байсан. Мэдүүлгийн шатанд эсэргүүцэл гаргах боломж иргэдэд шинэ хуулиар бүрдсэн гэж дээр дурдсан. Иймээс энэ асуудал харьцангуй багасна гэж харж байгаа.

Цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: https://vip76.mn/p/76291?year=2021&id=11204 

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос