МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

 ҮНДСЭН ЗОРИЛГО

 

Оюуны өмчийн газраас зарлаж буй Шилдэг бүтээлийн шалгаруулалт нь оюуны бүтээлч үйл ажиллагаа, зохиогч, шинийг санаачлагч, зохион бүтээгчийн санаачлагыг дэмжих, хөгжүүлэхэд оршино.

 

ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх бүтээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжил, байгаль орчин, хүний амьдралын чанарт нөлөө үзүүлсэн, экспортын болон дотоодын борлуулалт хийж ашиг олсон, Монгол Улсыг олон улсад сурталчилсан байх шаардлагыг хангасан байна.

 

2.Оюуны өмчийн бүтээл зохион бүтээж, туурвисан зохион бүтээгч, шинийг санаачлагч, уран бүтээлч, эрх эзэмшигч, эсхүл эдгээрийн хамтарсан баг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын 1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд шилдэг бүтээлд нэр дэвшүүлнэ.

 

ШИЛДЭГ БҮТЭЭЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ

БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

1. Бүтээл, түүний товч танилцуулга, шагналд нэр дэвшүүлэх болсон үндэслэл, хүсэлт

2. Бүтээлийн онолын түвшин, шинжлэх ухааны ач холбогдлын талаар тухайн салбарын 2-оос доошгүй эрдэмтэн, уран бүтээлчийн дүгнэлт; /Дүгнэлт гаргасан эрдэмтэн, уран бүтээлч ямар нэг хэлбэрээр хамтран зохиогч байж болохгүй/

3. Бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үнэлэлт, дүгнэлт, холбогдох баримт бичиг

4. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийн гэрчилгээ, патентын хуулбар /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлд хамаарахгүй/

5. Зохиогчийн анкет, зохиогчийн иргэний үнэмлэх, эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар, ажил байдлын тодорхойлолт

6. Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан тухай судалгаа, тайлан

7. Нэр дэвшүүлж буй бүтээлээ нийтэд болон олон улсад таниулан сурталчилсан талаарх судалгаа, тайлан

8. Экспортын болон дотоодын борлуулалтын ашиг, орлогын тайлан

 

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

 

Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй бүтээл нь тавигдах шаардлага, журамд заасан зохих бүрдүүлэлтийг хангасан байх шаардлагатай ба материалыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.

 

Шалгарсан 1 бүтээлд “Оюуны өмчийн шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

 

Холбоо барих утас: 11-327638, 80106169

 

Цахим шуудангийн хаяг: ipinfo@www.ipom.mn

 

Шилдэг бүтээл шалгаруулах журмыг доорх холбоосоор орж харна уу.

 

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16123488857431&showType=1


Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос