Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Ашигтай загварын мэдүүлэг гаргахад бүрдүүлэх материал

  • 2019-03-30
  • 1384

Бүрдүүлэх материал

Тайлбар

 

 

1

 

 

Ашигтай загварын өргөдөл

Мэдүүлгийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөсөн байх / Маягтыг Оюуны өмчийн газрын www.ipom.mn веб сайтаас авч бөглөнө. /Мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ нөхцөлд мэдүүлгийн бүрдлийг “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” хариуцана.

 

 

2

   

 

Тодорхойлолт /товч  тайлбар, томъёолол/ 

      1.    Ашигтай загварын нэр

      2.    Зорилго, тайлбар мөн чанар

      3.  Хэрэгжүүлэх арга зам, жишээгээр тодруулж харуулах, зургаар тайлбарлах

  4. Төсөөтэй шийдлүүдээс сонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ  харьцуулан жишиж шийдлүүдийн мөн чанарын тухай болон шийдлийн дутагдалтай талуудын тухай

       5.    Шийдлийн товч тайлбар    /товч тайлбарт мэдүүлсэн шийдлийг ашиглах салбар, мөн чанар, шинэ байдлыг 150-250 үгэнд багтааж бичих ба товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой

       6.    Ашигтай загварын томъёолол /Тодорхойлолтонд бичигдээгүй зүйлсийг томъёололд шинээр оруулж бичихгүй/

       7.    Холбогдор материалууд:

·  Эм, хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбоотой бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй хавдар судлалаын байгууллагын магадлагаа, тодорхойлолт, лабораторын бичиг

·   Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана

·       Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно

·   Давамгайлах огноог хүсэх бол Патентийн тухай хуулийн 7.9. 7.10 заасан материалыг хавсаргана.

Дэлгэрэнгүй тайлбарыг www.ipom.mn сайтын хууль эрх зүй цэс→ эрх зүйн актын 16 журмын дагуу бичнэ.

 

3

Хураамж төлсөн баримт

Ажил үйлчилгээний хураамж - 10.000 ₮

Голомт банк: 1175116159 тоот данс    Хүлээн авч: Оюуны өмчийн газар

 

4

Холбоо барих

Аж үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, бусад мэдээллийг манай www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 316454 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу.

Жич:

·         Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 1 сарын дотор ашигтай загварын шаардлага хангасан эсэх, бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана. 

·         Ашигтай загвараар бүртгэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор Оюуны өмчийн газар ашигтай загварын гэрчилгээ олгоно.

·         Анхдагч огнооноос эхлэн ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байна.

·         Гадаадын ААН болон иргэдээс ашигтай загвар Монгол улсад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг хүсвэл: Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болно.

·         Давамгайлах огноо: Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад Олон улсын хайлт болон олон улсын шүүлтийн дүгнэлтийг хавсаргана. 

                                 “Ашигтай загварын  өргөдөл” Маягт А3-01 бөглөх заавар 

  • Маягтын (21) буюу мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар,(22) буюу  Анхдагч  огноо гэсэн хүснэгтийг бөглөхгүй.
  •  Мэдүүлэг гаргагч ашигтай загварын мэдүүлгийг хэрэв анх удаа гаргаж байгаа бол давамгайлах огноотой хамааралтай (31),(32),(33) хүснэгтийг бөглөхгүй. /Жич:Патентийн хамтын ажиллагааны гэрээ /РСТ/-ний дагуу мэдүүлэг гаргаж байгаа бол гэрээнд заасан хугацаанд багтаан мэдүүлгийг гаргах бөгөөд (31),(32),(33) хүснэгтийг бөглөнө./ 
  •  Мэдүүлэг гаргагч нь ашигтай загварын мэдүүлгээ хэрэв өөрөө гаргаж байгаа бол ашигатай загварын олон улсын ангилал (51) хүснэгтийг бөглөхгүй байж болно.
  •  Маягтын (54) буюу Ашигтай загварын нэр хүснэгтэд: тухайн бүтээлийн нэрийг бичихдээ уг нэр нь бүтээлийн мөн чанарт нийцсэн тодорхойлолт болон томъёололд бичигдсэн нэртэй адил байхыг анхаарна уу.  
  •  Мэдүүлгийг иргэн эсвэл хуулийн этгээд гаргана.
  • Хэрэв мэдүүлэг гаргагч нь иргэн бол Маягтын (71) хүснэгтэд эцэг (эхийн) нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.
  • Хэрэв мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол Маягтын (71) хүснэгтэд хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, утас, факс, E-mail, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.

    /жич: Хэрэв мэдүүлэг гаргагчийн тоо нь 1-ээс дээш бол хүснэгтийн цонхыг чагталж, бусад мэдүүлэг гаргагчдын холбогдох       мэдээллийг         Хавсралт №1-д бичиж хавсаргана./

  • Ашигтай загварын зохиогчтой холбоотой мэдээллийг Маягтын (72) Зохиогч гэсэн хүснэгтэд бичнэ. / Зохиогч нь нэг буюу түүнээс дээш байж болох бөгөөд хамтран зохиогчдын холбогдох мэдээллийг  бичихдээ хүснэгтийн цонхыг чагталж Хавсралт №2-т бичиж хавсаргана. Хэрэв хамтран зохиогчгүй бол хавсралтыг бөглөхгүй./
  •  Маягтын (73) Гэрчилгээ эзэмшигч хүснэгтэд: 
  •  Хэрэв гэрчилгээ  эзэмшигч нь иргэн түүний эцэг (эхийн) нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.
  •  Хэрэв гэрчилгээ эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, утас, факс, E-mail, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ. / Гэрчилгээ эзэмшигчдийн тоо 1-с дээш бол хүснэгтийн цонхыг чагталж Хавсралт №3-г бөглөнө./
  •  Маягтын (74) хүснэгтэд тухайн мэдүүлэг гаргагч нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эсэх талаар тодорхойлох бөгөөд хэрэв оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй бол энэ хүснэгтийг бөглөхгүй.
  • Хэрэв мэдүүлгийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргаж байгаа бол Маягтын (74-)ийг  тухайн төлөөлөгч бөглөж  мэдүүлгийн бүрдлийг хариуцна./
  • Зохиогчийн баталгаа буюу Хавсралт №4-ийг уг бүтээлийн зохиогч үйлдэж хавсаргана. / Хэрэв зохиогчийн тоо нь 1-ээс дээш бол зохиогч тус бүр үйлдэж хавсаргана./
  • Ашигтай загварын  зохиогч(чид) өөрийн бүтээлээ өмчлөх онцгой эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд Шилжүүлэх акт буюу Хавсралт №5-ийг үйлдэж хавсаргана. 

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018