Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх материал

  • 2019-03-30
  • 13781

Бүрдүүлэх материал

Тайлбар

 

 

1

 

 

Өргөдлийн маягт

 

Өргөдлийн маягтыг компьютерээр бөглөх ба та өөрт хамааралтай мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхөөс гадна өөрт хамааралгүй мэдээллийг устгаж болохгүй. www.ipom.mn сайтаас зохиогчийн эрхийн өргөдлийн маягтыг татаж авна. 

ЖИЧ: ЭХ БҮТЭЭЛЭЭС БУСАД МАТЕРИАЛАА АВЧ ИРЭХДЭЭ ҮДЭХГҮЙ АВЧ ИРЭХИЙГ АНХААРНА УУ !!! 

2.

Бүтээлийн танилцуулга

Бүтээлийн агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог  зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ.

 

3

 

Эх бүтээл

2 хувь бүтээлийг ОӨГ фонддоо авч хадгална (бичмэл бүтээлийн хувьд эх бүтээлийг хэвлэмэл байдлаар үдэж, нуруулдаж, хавтаслаж авчирна).

4

Иргэн - Иргэний үнэмлэхний хуулбар

Байгууллага- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар

Зохиогч болон эрх эзэмшигч өөрийн нэр дээр гэрчилгээ авах тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар,
Хуулийн этгээдийн нэр дээр гэрчилгээ авах бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

5

Гэрээ

Тодорхойлолт 

Гэрчилгээ авах гэж буй бүтээлийг гэрээний дагуу туурвисан, албан үүргийн дагуу туурвисан, захиалгаар бүтээсэн мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ, тодорхойлолт, бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв зохиогч нь бие дааж бүтээлээ туурвисан бол уг бүтээлийн зохиогчийг мөн эсэхийг хөндлөнгийн нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн олгоно.

6

Үйлчилгээний хураамж төлсөн баримт

1. Ажил үйлчилгээний хураамжийг Голомт банкан дахь ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР -/1175116159/ тоот дансанд төлнө.

 - Бичмэл бүтээл-20.000 ₮, Ном- 25.000 ₮,

 - CD-30.000 

 - Програм хангамж-  30.000₮

 - Дүрслэх урлагийн бүтээл-30.000 ₮

 - Дуу хөгжмийн бүтээл/CD/-30.000 ₮

 - Дууны ая, үг-25.000 төгрөгийг тус тус тушаана.

2. Гэрчилгээний тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын дараах https://itax.mta.mn/ хаягаар нэвтрэн өөрийн регистерийн дугаараар төлбөрийн даалгавар үүсгэж 2500 төгрөг банканд тушаан баримтыг бүрдүүлсэн материалын хамт хавсарган авчирна.

/Ажил үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж нь бүтээл тус бүр дээр төлөгддөг болохыг анхаарна уу!/

7

Холбооо барих

Зохиогчийн эрхийн хэлтсийн  үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж болон бусад мэдээллийг www.ipom.gov.mn хаягаар орж үзэх буюу 11329273 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу. 

 

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018