Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай конвенци

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай конвенци

АЖ YЙЛДВЭРИЙН ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ПАРИСИЙН КОНВЕНЦИ

( 1883 оны 3 дугаар сарын 20-оос )
1900 оны 12 дугаар сарын 14-нд "Брюсселд, 1911 оны 6 дугаар сарын 2-нд Вашингтонд, 1925 оны 11 дүгээр сарын 6-нд Гаагад, 1934 оны 6 дугаар сарын 2-нд Лондонд, 1958 оны 10 дугаар сарын 31-нд Лиссабонд, 1967 оны 6 дугаар сарын 14-нд Стокгольмд тус тус дахин хянаж, 1979 оны 10 дугаар сарын 2 нд мөн засварласан.

Зүйл 1
[Холбоо үүсгэж байгуулах: Аж үйлдвэрийн өмчийн тухай ойлголт]

(1) Энэхүү конвенцийг хэрэглэж байгаа орнууд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай холбоог үүсгэн байгуулна.

(2) Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын объектонд патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, гарлын заалт, газар зүйн гарлын нэр, тэрчлэн шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана.

(3) Аж үйлдвэрийн өмч гэж хамгийн өргөн утгаар хэрэглэгдэж, үгийнхээ утгаараа зөвхөн үйлдвэр болон худалдаанд хамаарахгүй, тэрчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, уулын олборлох үйлдвэр, үйлдвэрлэлийн болон дарс, буудай, тамхины навч, жимс, мал, ашигт малтмал, рашаан, шар айраг, цэцэг, гурил гэх мэт байгалийн аргаар гарган авдаг бүх төрлийн бүтээгдэхүүн зэрэгт адил хамаарна.

(4) Шинэ бүтээлийн патентад холбооны орнуудын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн бүх л төрлийн патентууд тухайлбал, гадны патент, сайжруулсан бүтээлийн патент, нэмэгдэл патент, нэмэгдэл гэрчилгээ зэрэг хамаарна.

Зүйл 2
[Холбооны гишүүн орны иргэнд хэрэглэх үндэсний горим]

(1) Холбооны гишүүн орон бүрийн иргэн аж үйлдвэрийн өмчийн эрхийн хувьд Холбооны бусад оронд энэхүү конвенцоор онцгойлон авч үзсэн эрхийг хөсөрдүүлэлгүйгээр өөрийн иргэнд үйлчилдэг үр дагавар үүсгэх буюу тухайн цаг үед хэрэглэгдэж байгаа зохих хуулийн давуу байдлыг эдэлнэ. Yүнээс үүдэн, тэдгээрийн эрх яг энэ оронд хамгаалагдахын адил хамгаалагдах бөгөөд, хэрэв тухайн оронд өөрийн иргэнд тавигдах албан ёсны шаардлага, нөхцлийг мөрдөж байвал тэдгээрийн эрхийг аливаа халдлагаас хамгаалах хуулийн хэрэгслийг ашиглана.

(2) Гэхдээ эрхийн хамгаалалт хүсч байгаа оронд оршин суудаг эсвэл тухайн оронд үйлдвэртэй байх нөхцлийг, холбооны гишүүн орны иргэнд аж үйлдвэрийн өмчийн аливаа эрхийг хэрэглэх урьдчилсан нөхцөл болгон шаардаж болохгүй.

(3) Мэдээжээр Холбооны гишүүн орон бүр, захиргааны болон шүүхийн байгууллагын эрх хэмжээнд болон захиргааны буюу шүүхийн үйл ажиллагаанд хамаарах, тэрчлэн оршин суух газрын сонголт, итгэмжлэхийг томилох зэргээр мөрдөж ажиллахад аж үйлдвэрийн өмчийн тухай хуулийн үндсэн шаардлагыг хангаж байвал тэдгээрийн хуулийн заалт хадгалагдана.

Зүйл 3
[Холбооны гишүүн орны иргэдэд зарим этгээдийн адил эрх эдлүүлэх]

Холбооны аль нэг оронд оршин суудаг эсвэл үйлдвэр, худалдааны газар эзэмшиж байгаа Холбоонд оролцдоггүй улсын иргэнд Холбооны улсын иргэний адил эрх эдлүүлнэ.

Зүйл 4
]А-1.Патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, зохиогчийн гэрчилгээ: давамгайлах эрх. G-. Патент: мэдүүлгийг салгах]

А-(1). Холбооны гишүүн аль нэг орны аливаа иргэн юмуу түүнээс өв залгамжилж авсан этгээд шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент хүссэн, эсвэл барааны тэмдгийн мэдүүлгийг зохих журмаар нь гаргасан бол бусад оронд мэдүүлэг гаргах тухай доор дурдсан хугацаанд давамгайлах эрх эдэлнэ.

(2) Давамгайлах эрх үүсэх үндэслэлээр, холбооны гишүүн орон бүрийн үндэсний хууль болон Холбооны гишүүн орны хооронд хоёр ба олон этгээдийн хэлэлцээрийн дагуу бүрэн зөв бүрдүүлсэн хүчин төгөлдөр үндэсний аливаа мэдүүлэг гаргахыг хүлээн зөвшөөрнө.

(3) Бүрэн зөв бүрдүүлсэн үндсэний мэдүүлэг гэдгийг түүний цаашдын хувь заяа ямар байх нь хамаагүй, харгалдах орондоо гаргасан өдрийг тогтооход хангалттай аливаа мэдүүлэг гаргасныг ойлгоно.

В - Yүний үр дагавараар заасан хугацаанд багтаж, Холбооны гишүүн бусад аль нэг оронд дараачийн мэдүүлэг гаргахад, энэ хуагцаанд гүйцэтгэсэн үйлдлийн үндсэнд буюу тэдгээр үйлдэл нь гуравдагч этгээдийн аливаа эрх үүсэх болон хувьдаа ашиглах аливаа эрх үүсэх үндэслэл болохгүй байвал тухайлбал, өөр газарт мэдүүлэг гаргасан, шинэ бүтээл хэвлэн нийтлэгдсэн, түүнийг ашигласан, бүтээгдэхүүний зарим хэсгийг худалдаанд гаргасан, тэмдгийг ашигласан гэсэн үндэслэлээр түүнийг хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Давамгайлах эрхийн үндэслэл болж чадах анхны мэдүүлэг гаргахаас өмнө гуравдагч этгээдийн олж авсан эрх нь Холбооны гишүүн орон бүрийн дотоодын хуулийн дагуу хадгалагдана.

С-(1). Давамгайлах эрхийн дээр дурдсан хугацаа нь шинэ бүтээл, ашигтай загварын патентад 12 сар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэгт 6 сар хадгалагдана.

(2) Эдгээр хугацааг анхны мэдүүлэг өгсөн өдрөөс эхлэн тооцно. Мэдүүлэг гаргасан өдрийг хугацаанд оруулахгүй.

(3) Хэрэв энэ хугацааны эцсийн өдөр хууль ёсны амралтын өдөр, эсвэл эрхийн хамгаалалт хүсч байгаа орны байгууллага мэдүүлэг хүлээж авдаггүй амардаг өдөр байвал хугацааг дараагийн анхны ажлын өдрийг хүртэл сунгана.

(4) Хэрэв дараагийн мэдүүлэг гаргасан өдөр анхны мэдүүлгийг буцааж авсан, хөдөлгөөнгүй орхисон, хойшлуулсан, нийтэд танилцуулахад хангалтгүй байсан, тэрчлэн аливаа эрхийг хэрэгжүүлэхээр түүнийг үргэлжлүүлээгүй болон тэр нь давамгайлах эрхэд татгалзах үндэслэл гаргаагүй нөхцөлтэй тохиолдолд холбооны гишүүн тэр оронд гаргасан, хэсэг (2)-т дээр дурдсан агуулгаар гаргасан анхны урьдах мэдүүлэгт тодорхойлсон шинэ бүтээлд давамгайлах хугацаа дуусах өдөрт гаргасан дараагийн мэдүүлгийг анхны мэдүүлгээр тооцох ёстой. Урьдах анхны мэдүүлэг, давамгайлах эрхийг татгалзах, үндэслэл болохгүй.

D-(1).Анхны урьдах мэдүүлгийн үндсэн дээр давамгайлах давуу байдал ашиглахыг хүсч байгаа аливаа этгээд, түүнийг үйлдсэн орон, мэдүүлэг гаргасан өдрийг заасан өргөдлийг хамт өгөх үүрэгтэй.

(2) Эдгээр заалт нь эрх бүхий байгууллагын хэвлэн нийтлэлд тухайлбал шинэ бүтээлийн тодорхойлолтод хамаарах патентад дурдсан байх ёстой.

(3) Холбооны гишүүн орон, давамгайлах эрхийг тодорхойлох урьд нь гаргасан мэдүүлгийн хуулбарыг (тодорхойлолт, зураглал г.м) ирүүлэхийг мэдүүлэг гаргагч этгээдээс шаардаж болно. Энэ мэдүүлгийг хүлээн авсан байгуулалгаар баталгаажуулсан хуулбарт ямар нэгэн хууль ёсны шаардлага тавихгүй, гагцхүү ямар ч тохиолдолд түүнийг дараачийн мэдүүлэг гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор дуртай хугацаанд ямар нэгэн хураамж төлөхгүйгээр ирүүлж болно. Харин, энэ байгууллагаас өгсөн, мэдүүлэг анх гаргасан өдрийн тухай магадалгаа болон орчуулгыг хавсаргаж ирүүлэхийг шаардах эрхтэй байна.

(4) Мэдүүлэг гаргах үед нь давамгайллын тухай өргөдөлд зоруилсан өөр ямар нэгэн албан ёсны шаардлага гүйцэтгэх тухай шаардлага байж болохгүй. Холбооны гишүүн орон бүр давамгайлах эрхийг алдахаас илүү хүндрэл учруулах үр дагавар болохгүй, энэхүү зүйлд дурдсан албан ёсны шаардлагыг мөрдөхгүй байх үйлдэл үүсгэх үр дагаврыг тодорхойлно.

(5) Цаашдаа өөр нотолгоо шаардагдаж болно. Анхны урьдах мэдүүлгийн үндсэн дээр давамгайлал хүсч байгаа этгээд энэ мэдүүлгийн дугаарыг заах ёстой. Энэ заалт хэсэг(2)-ийн дээр дурдсан журмаар хэвлэн нийтлэгдэнэ.

Е- (1) Ашигтай загварт гаргасан мэдүүлэгт үндэслэсэн давамгайлах эрхийг хэрэглэж байгаа оронд бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргаж байвал давамгайлах хугацааг бүтээгдэхүүний загварт тогтоосон хугацаагаар авна.

(2).Yүнээс гадна, аливаа оронд патентад гаргасан мэдүүлэгт үндэслэсэн давамгайлах эрхийг хэрэглэж байгаа ашигтай загварын мэдүүлэг гаргах, эсвэл эсрэг байхыг зөвшөөрнө.

F - Холбооны гишүүн аль ч орон, мэдүүлэг гаргач хэд хэдэн оронд тогтоосон олон давамгайлал хүсч байгаа, нэг буюу хэд хэдэн давамгайлал хүсч байгаа мэдүүлэг нэг буюу хэд хэдэн хэсгээс бүрдэж, тэдгээр нь давамгайлал хүсч байгаа мэдүүлэгт ороогүй гэдэг үндэслэлээр хэрэв, зөвхөн энэ хоёр тохиолдолд тухайн орны хуулиар шинэ бүтээлийн нэгдмэл байдал хангасан байвал дээрх патентийн мэдүүлгийг хойшлуулах, давамгайлах эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх эдлэхгүй.

Нэг буюу олон мэдүүлэгт орсон хэсгүүдийн хувьд давамгайлал хүсч байвал дараачийн мэдүүлгийг гаргах нь хэвийн нөхцөлд давамгайлах эрх үүсгэнэ.

G-(1).Хэрэв магадлан дүгнэлтийн явцад мэдүүлсэн шинэ бүтээл олон бүтээлд хамаарч байвал, мэдүүлэг гаргагч, давамгайлах эрхийн давуу байдлын зохих тохиолдолд анхны мэдүүлэг гаргасан өдрийн мэдүүлэг бүрд хэвээр хадгалахаар мэдүүлгийг хэд хэдэн мэдүүлэг болгон салгаж болно.

(2).Мэдүүлэг гаргач өөрийн санаачлагаар, давамгайлах эрхийн давуу байдлын зохих тохиолдолд анхны мэдүүлэг гаргасан өдрийг мэдүүлэг бүрд хэвээр хадгалахаар мэдүүлгийг хэд хэдэн мэдүүлэг болгон салгаж болно. Холбооны гишүүн орон бүр мэдүүлгийг салгахыг зөвшөөрөх нөхцлийг тодорхойлох эрх эдэлнэ.

H- Давамгайлал хүсч байгаа тохиолдолд шинэ бүтээлийн бүх хэсгүүд мэдүүлгийн бүх баримт бичигт бүрэн илэрсэн байвал шинэ бүтээлийн зарим хэсгүүд үүссэн оронд гаргасан мэдүүлэгт тодорхойлогдоогүй гэдэг шалтгаанаар давамгайлал хойшлогдож болохгүй.

I.-(1).Шинэ бүтээлийн эсвэл патент эсвэл зохиогчийн гэрчилгээ өөрийн сонголтоор хүсэх эрх эдэлж байгаа тэр орны зохиогч, патентийн өргөдлийн адил үр дагавартай, тийм нөхцөл үүсгэх энэхүү зүйлд заасан давамгайлах эрхийн үндсэн дээр шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ авах өргөдлийг гаргана.

(2).Шинэ бүтээлийн, эсвэл патент, эсвэл зохиогчийн гэрчилгээ өөрийн сонголтоор хүсч болох эрх эдэлж байгаа оронд амьдарч байгаа мэдүүлэг гаргагч, патент, ашигтай загвар буюу шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ хүссэн өргөдөлд үндэслэгдсэн давамгайлах эрх гаргах патентийн өргөдөлд хамаарах энэхүү зүйлийн дагуу шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ авах эрх эдэлнэ.

Зүйл 4bis
[Патент: Янз бүрийн оронд адил шинэ бүтээлд олгогдсон патентийн үл хамаарал]

(1).Патентууд, Холбооны гишүүн орны иргэнээс, Холбооны гишүүн янз бүрийн оронд гаргасан мэдүүлгийн патент Холбооны гишүүн эсвэл гишүүн бус бусад аль ч оронд авсан адил шинэ бүтээлийн патентаас үл хамаарна.

(2).Энэхүү заалт ямар нэгэн хязгаарлалтгүй авч үзэх бөгөөд тухайлбал, мэдүүлгийг давамгайлах хугацаанд гаргасан патент, патентийг хүчингүй болгох эрхийн үйлчлэлийг зогсоох үүднээс ч гэсэн үл хамааралтай гэсэн утга юм.

(3).Энэхүү заалт патент хүчин төгөлдөр байх хугацаанд хэрэгжиж байгаа бүх патентад хамаарна.

(4).Энэхүү заалт шинээр орон нэгдэх орох тохиолдолд нэгдэн орох хуагцаанд аль ч талаасаа хэрэгжиж байгаа патентийн хувьд адил хэрэглэндэнэ.

(5).Давамгайллаас үүсэх давуу байдлаар асван патент, хэрэв патент нь давамгайллаас үүсэх давуу байдлаар бус мэдүүлэг гаргаж, патент олгогдсон байсан ч Холбооны гишүүн янз бүрийн оронд үйлчлэх хугацаа нь ямар байх хэмжээндээ хэрэгжинэ.

Зүйл 4ter
[Патент, патент дээр зохиогчийг заах]

Зохиогч патент дээрээ өөрийн нэрийг заалгах эрх эдэлнэ.

Зүйл 4quater
[Патент: Хуулийн дагуу худалдааг хязгаарлах тохиолдолд патентлаг чадвар хадгалагдах]

Патентлагдсан аргаар үйлдвэрлэгдсэн болон патентлагдсан бүтээгдэхүүний худалдааг үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр хязгаарласан буюу багасгасан гэдэг үндэслэлээр патент олгохыг татгалзах болон патентийг хүчингүйд тооцож болохгүй.

Зүйл 5
[А.Патент: бүтээлийг оруулах, ашиглахгүй байх болон хангалтгүй ашиглах, албадан лицензи

В.Бүтээгдэхүүний загвар: ашиглахгүй байх, барааг оруулах

С.Барааны тэмдэг: ашиглахгүй байх, хэлбэрийн ялгаа, хам эзэмшигчийн ашиглалт

D.Патент, ашигтай загвар, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар: тэмдэг хэрэглэх]

А.(1).Холбооны гишүүн аль нэг оронд үйлдвэрлэсэн барааг, патент олгох оронд патент эзэмшигч оруулбал түүнд үндэслэсэн эзэмшигчийн эрхэд хохирол үүсэхгүй.

(2).Холбооны гишүүн орон бүр, ашиглагдаагүй шинэ бүтээлийн хувьд патентаар олгогдсон онцгой эрхийг хэрэгжүүлэх явцад гарч болох зүй бусын ашиглалтыг таслан тогтоох зорилгоор албадан лицензи өгөх тухай хууль ёсны арга хэмжээ авах эрх эдэлнэ.

(3).Албадан лицензи өгөх нь зүй бусын ашиглалтыг таслан зогсооход хангалтгүй байгаа тэр тохиолдолд патентийн эрхийг хасч болгож болно. Патентийг хүчингүй болгох, патентийн эрхийг хасах аль ч үйлдлийг анхны албадан лицензи өгснөөс хойш 2 жилийн хуагцаа дуусахаас өмнө хийж болохгүй.

(4).Патентийн мэдүүлэг гаргаснаас хойш 4 жилийн өнгөрөөгүй буюу патент олгосноос хойш 3 жил өнгөрөөгүй, болон аль хугацаа нь сүүлд дуусахаас өмнө ашиглаагүй буюу хангалтгүй ашигласан гэдэг шалтгаанаар албадан лицензи өгөхийг шаардаж болохгүй; хэрэв патент эзэмшигч түүний ашиглаагүй байсан тухай үйлдлээ нотолж байвал албадан лицензи өгөхөөс татгалзана. Тийм лицензи нь онцгой бус байх ба мөн энэ лицензийг хэрэглэж байгаа үйлдвэрийн газрын хэсэгт нь өгөх давхар (хараат лицензи өгөх зөвшөөрөлтэй байна.

(5).Дээр дурдсан заалтыг ашигтай загварт шаардлагатай засвар, найруулгатайгаар хэрэглэнэ.

В.Бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалтыг, түүнийг ашиглаагүй болон эрхийн хамгаалалттай бүтээгдэхүүнтэй адил төстэй, ижил гарлын бараа оруулсан гэдэг шалтгаанаар зогсоож болохгүй.

С-(1).Хэрэв бүртгэгдсэн тэмдгийг, бүртгэлд авсан тэр оронд заавал ашиглах ёстой байвал ашиглагдаагүй гэдгийг үнэмшилтэй шалтгааныг сонирхогч этгээдийн зүгээс нотолж байгаа тийм тохиолдолд юм уу, зохистой хугацаа дууссан тохиолдолд л түүний бүртгэлийг хүчингүй болгож болно.

(2).Холбооны гишүүн аль нэг оронд бүртгэгдсэн тэмдгийн ялгагдах шинж тэмдгийг өөрчлөөгүй зөвхөн зарим нэг бүрдлээр ялгагдах тэмдгийн эзэмшигчийн ашиглалт нь тэмдэгт олгосон эрхийн хамгаалалтыг хязгаарлахгүй юм уу, бүртгэлийн хүчингүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үйлдлийг үүсгэхгүй.

(3).Эрхийн хамгаалалт хүсч байгаа тухайн орны хуулийн дагуу тэмдгийн хам эзэмшигчид үйлдвэрлэл, худалдааны байгууллагын адил төрлийн буюу ижил үүслийн бүтээгдэхүүнд нэг адил тэмдгийн зэрэг ашиглалт нь хэрэв тийм тэмдгийн ашиглалт нь нийтэд зөрчил үүсгэх, төөрөгдөл гаргахгүй байвал эрхийн хамгаалалт хүсч байгаа Холбооны гишүүн аль нэг оронд тэмдгийн бүртгэлд саад болох ямар нэгэн байдлаар эрхийн хамгаалалтыг хязгаарлах үйлдэл хийж болохгүй.

D.-Эрхийг хүлээн зөвшөөрөхдөө бүтээгдэхүүн дээр тавьсан ямар нэгэн тэмдэглэл буюу патент, ашигтай загвар, барааны тэмдгийн бүртгэл, болон бүтээгдэхүүний загварын хадгалалтанд ямар нэгэн заалт хийсэн байхыг шаардахгүй.

Зүйл 5bis
[Аж үйлдвэрийн өмчийн эрхийн бүх төрөл: эрхийг хадгалах хураамжийн төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа: Патент сэргээх]

(1).Аж үйлдвэрийн өмчийн эрхийг хадгалахад төлөх хураамжид олгох хөнгөлөлтийн хугацаа нь үндэсний хуулиар тогтоосон хураамж байвал, түүнд оногдох нэмэгдэл хураамжийн хамт 6 сараас багагүй байхаар тогтооно.

(2).Холбооны гишүүн орон, хураамж төлөгдөөгүйгээс болоод хүчингүй болсон, шинэ бүтээлийн патентийг сэргээх эрх эдэлнэ.

Зүйл 5ter
[Патент: тээврийн хэрэгслийн хэсэг болох патентлагдсан бүтээлийг чөлөөтэй ашиглах]

Холбооны гишүүн орон бүрд дараах үйлдлийг патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохгүй:

1.Холбооны гишүүн орны нутагт усан замаар тохиолдлоор буюу түр нэвтэрч орсон бусад орны хөлөг онгоцны гадар бие, хөдөлгүүр, татуургын сүлжил, механизм болон бусад тоног төхөөрөмжид патентлагдсан хэрэгслийг онцгой шаардлагаар ашигласан бол.

2.Холбооны гишүүн орны нутагт агаарын болон газрын замаар тохиолдлоор буюу бүр нэвтэрч орсон бусад орны агаарын болон газрын хөдлөх бүрэлдэхүүний бүтээц, ашиглалт болон бүтээцийн туслах тоногдолд патентлагдсан хэрэгслийг ашигласан бол.

Зүйл 5quater
[Патент: Патент олгосон оронд, патенттай аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулах]

Патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн барааг эрхийн хамгаалалт хийсэн Холбооны гишүүн оронд оруулж байвал патент эзэмшигч тухайн оронд патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувьд оруулж байгаа орны үндэсний хуулиар түүнд олгогдсон бүх эрхийг эдлэнэ.

Зүйл 5 quinquies
[Бүтээгдэхүүний загвар]

Холбооны гишүүн бүх оронд бүтээгдэхүүний загвар хамгаалагдана.

Зүйл 6
[Тэмдэг: бүртгэх нөхцөл, янз бүрийн оронд эрх хамгаалагдсан тэмдгийн үл хамаарал]

(1).Барааны тэмдэг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцлийг Холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлогдоно.

(2).Гэхдээ Холбооны гишүүн орны иргэнээс Холбооны гишүүн аливаа оронд мэдүүлсэн барааны тэмдгийг гарсан орондоо мэдүүлэг өгөөгүй, бүртгүүлээгүй, хугацаа сунаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулах буюу эсвэл хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрч болохгүй.

(3).Холбооны гишүүн аль нэг оронд зохих журмаар бүртгүүлсэн барааны тэмдэг нь үүссэн орон болон Холбооны гишүүн бусад оронд бүртгүүлсэн тэмдгүүдээс үл хамааралтай гэж тооцогддог.

Зүйл 6bis
[Тэмдэг:нийтэд илэрхий болон барааны тэмдгүүд]

(1).Хоблооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн оронд нийтэд илэрхий болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн хуулбарласан орчуулсан барааны тэмдгийг хэрэглэхийг бүртгэхийг хүчингүй гэж хүлээн зөвшөөрөх болон хойшлуулах тухай сонирхогч этгээдийн гаргасан мэдэгдлээр буюу эсвэл тухайн орны хууль тогтоомжинд зөвшөөрч байвал захиргааны байгууллагын санаачилгаар хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээнэ. Энэхүү заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөлдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарна.

(2).Тийм тэмдгийг хүчингүй болгох тухай шаардлага гаргахын тулд тэмдгийн бүртгэлийн өдрөөс эхлэн таван жилээс багагүй хугацаанд мэдэгдэнэ. Холбооны гишүүн орон, тэмдгийн ашиглалтыг хориглох шаардлага гаргаж болох хугацааг ч тогтоох эрх эдэлнэ.

(3).Шудрага бусаар ашиглаж байгаа болон бүртгэгдсэн тэмдгийг ашиглахыг хориглох буюу хүчингүй болгох тухай шаардлага гаргах хугацаа тогтоохгүй.

Зүйл 6ter
[Тэмдэг: Улсын сүлд, хяналтын тусгай тэмдэглээ болон Засгийн газар хоорондын байгууллагын билгэ тэмдэгтэй холбоотой тэмдгийг хориглох]

(1)(а).Холбооны гишүүн бусад орны улсын билгэ тэмдэг, далбаа, сүлд, тэдгээр орны баталгаажуулалт, хяналтын тэмдэглээ, тусгай тэмдэг, тэрчлэн сүлдний үүсэл, дүрслэлийн талаас авч үзэхэд дууриалгасан тэмдгийг барааны тэмдгээр буюу түүний ямар нэгэн бүрдэл хэсэгт, эрх бүхий засаглалын зөвшөөрөлгүй ашиглаж байгааг, зохих арга хэмжээний замаар хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, хойшлуулах талаар Холбооны гишүүн орнууд харилцан тохиролцоно.

(в).Дэд хэсэг (а)-т дээр дурдсан заалт эрхийн хамгаалалтыг хангахад чиглэгдсэн хүчин төгөлдөр олон улсын хэлэлцээрийн зүйл болж яваа сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, хураангуйлсан болон бүтэн нэрнээс бусад сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, холбооны нэг буюу хэд хэдэн орон гишүүн нь байдаг Засгийн газар хоорондын байгууллагын хураангуйлсан болон бүтэн нэрэнд адил хэмжээгээр хамаарна.

(с).Холбооны гишүүн аль ч орон дэд хэсэг (в)-т дээд дурдсан заалтыг, энэхүү Конвенци тухайн оронд хүчин төгөлдөр болохоос өмнө шударгаар олж авсан эрх эзэмшигчид хохирол учруулах байдлаар хэрэглэх ёсгүй. Хэрэв дэд хэсэг (а)-т дээр дурдсан бүртгэл, ашиглалт нь тухайн байгууллага, сүлд, далбаа, билгэ тэмдэг, хураангуйлсан болон бүтэн нэрийн холбоос байна гэсэн сэтгэгдэл нийтэд үүсгэхгүй эсвэл мөн энэ бүртгэл, ашиглалт байгууллага, ашиглагчийн хоорондох холбоосонд будлиан үүсгэх нийтэд төөрөгдөл үүсгэхээр илэрхий чиглэгдсэн байвал Холбооны гишүүн орон дурдсан заалтыг хэрэглэх үүрэггүй.

(2).Баталгаажуулалт, хяналтын тэмдэглээ, тусгай тэмдгийг хэрэглэхийг хориглох үйлдэл нь тэмдэг, эсвэл түүнийг бүрдэлдээ багтаасан тэмдгийг тэр төрлийн буюу адил бараанд ашиглахаар зориулагдсан байх тэр тохиолдолд хүчинтэй байна.

(3)(а) Эдгээр заалтуудыг хэрэглэх зорилгоор Холбооны гишүүн орнууд, Олон улсын товчоогоор зуучлуулж улсын билгэ тэмдэг, баталгаажуулат, хяналтын тэмдэглээ, тусгай тэмдэг зэрэг цаашдаа энэхүү зүйлийн хамгаалалтын доор бүрэн хэмжээгээр, эсвэл зарим хязгаартай гаргахыг хүсч байгаа тэмдгийн тухай тодорхойлолтыг бие биедээ мэдээлэх, тэрчлэн эдгээр тодорхойлолтонд цаашид орсон мэдээллийг өгч байх талаар харилцан тохиролцоно.

Холбооны гишүүн орон бүр мэдээлсэн тэмдгийг нийтэд танил болгох зорилгоор цаг алдалгүй хэвлэн нийтэлнэ.

Гэхдээ тийм мэдэгдэл улсын сүлдний хувьд зайлшгүй биш.

(в).Энэхүү зүйлийн хэсэг (1)-ийн доод хэсэг (в)-т дурдсан заалт, зөвхөн Олон улсын товчоогоор зуучлуулж Холбооны гишүүн оронд мэдээлэгдсэн сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, олон улсын Засгийн газар хоорондын байгуулалгын хураангуйлсан болон бүтэн нэрэнд хэрэглэгдэнэ.

(4).Холбооны гишүүн орон бүр өөрийн боломжийн хэрээр татгалзсан байдлаа, Олон улсын товчоогоор зуучлуулан сонирхогч орон болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад, мэдээллийг хүлээж авснаас хойш 12 сарын дотор мэдэгдэнэ.

(5).Улсын сүлдний хувьд хэсэг (1)-т дээр дурдсан арга хэмжээг 1925 оны 11 дүгээр сарын 6-аас хойш бүртгэгдсэн тэмдэгт хэрэглэнэ.

(6).Далбаанаас бусад төрийн билгэ тэмдгийн хувьд болон тэрчлэн Холбооны гишүүн орны тэмдэглээ, тусгай тэмдэг, сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын хураангуйлсан болон бүтэн нэрийн хувьд энэ заалт, зөвхөн дээрх хэсэг (3)-т дурдсан мэдээллийг хүлээж авснаас хойш 2 сарын дотор бүртгэгдсэн тэмдэгт хэрэглэгдэнэ.

(7).Шудрага бус үйлдлийн тохиолдолд орнууд, 1925 оны 11 дүгээр сарын 6-аас өмнө бүртгэгдсэн төрийн билгэ тэмдэг, тэмдэглээ, тусгай тэмдгийг агуулсан тэмдгийг хүчингүй болгох эрх эдэлнэ.

(8).Өөрийн орондоо төрийн билгэ тэмдэг, тэмдэглээ, тусгай тэмдэг хэрэглэх зөвшөөрөлтэй орон бүрийн иргэд бусад орны тийм тэмдэгтэй адил үүсэлтэй тэмдэг хэрэглэж болно.

(9).Хэрэв тухайн ашиглалт нь барааны гарлын хувьд төөрөгдөл үүсгэж болохоор байвал, Холбооны гишүүн бусад орны улсын сүлдийг зөвшөөрөлгүйгээр худалдаанд хэрэглэхийг хориглох үүрэгтэй.

(10).Дээр дурдсан заалтууд Зүйл 6 quinquies бүлэг В-гийн хэсэг (3)-т дурдсан эрхийг орнууд хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, Холбооны гишүүн оронд гаргасан тэмдэглээ, тусгай тэмдэг, сүлд, далбаа, төрийн бусад билгэ тэмдгийг болон тэрчлэн дээр дурдсан хэсэг (1)-т жагсаасан олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын ялгах тэмдгийг зөвшөөрөлгүй агуулсан тэмдгийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөх, бүртгэлийг хойшлуулах эрхтэй.

Зүйл 6 quater
(Тэмдэг: тэмдгийг шилжүүлэх)

(1). Тухайн тэмдгийг ашиглаж байгаа үйлдвэрлэл, худалдааны байгууллагтай хамт шилжүүлж байвал ийм шилжүүлэлтийг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөхөд, үйлдвэрлэл, худалдааны байгууллагын хагас нь тэр оронд байрлаж, шилжүүлсэн тэмдгийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг борлуулах онцгой эрхийг хамтад нь шилжүүлж авсан тэр тохиолдолд л Холбооны гишүүн орны хуулийн дагуу тэмдгийн шилжүүлэлт хүчин төгөлдөр гэж үзнэ.

(2). Энэ заалт Холбооны гишүүн оронд, тухайн тэмдгийн шилжүүлэлт хүчин төгөлдөр байх, эрх шилжүүлж авсан этгээдийн ашиглалт уг тэмдгийг ашиглаж байгаа бүтээгдэхүүний чанар, шинж байдал, гарал үүслийн хувьд нийтэд төөрөгдөл үүсгэж болох байдлыг авч үзэх үүрэг ноогдуулахгүй.

Зүйл 6 quinquies
Тэмдэг: Холбооны гишүүн оронд, Холбооны гишүүн бусад оронд бүртгэгдсэн тэмдгийн хамгаалалт. ("Ямар байгаагаар нь" гэдэг тайлбар)

А. -(1). Yүссэн орондоо зохих журмын дагуу бүртгэгдсэн барааны тэмдэг бүрийг Холбооны гишүүн бусад оронд бүртгүүлэхээр мэдүүлж болох ба энэ зүйлд заасан тайлбараар ямар байгаагаар нь хамгаална. Эдгээр орон бүртгэлийг бүрэн албан ёсны болтол үүссэн оронд нь эрх бүхий байгууллагад бүртгэсэн тухай гэрчилгээ ирүүлэхийг шаардаж болно. Тийм гэрчилгээнд ямар нэг зүйл шаардахгүй.

(2). Холбооны гишүүн орныг үүслийн орон гэж байвал, мэдүүлэг гаргагч тэнд жинхэнэ болон бодит үйлдвэрлэл, худалдааны байгууллагатай байх, харин түүнд Холбооны хэмжээнд тийм байгууллагагүй боловч холбооны гишүүн орон түүний амьдран суудаг орон байх, эсвэл холбооны хэмжээнд амьдран суудаг орон байхгүй боловч холбооны гишүүн орны иргэн байх болон тохиолдлын аль нэгийг хангаж байх ёстой.

В. -Энэхүү зүйлийн үйлдэлд хамаарах барааны тэмдэг зөвхөн дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэх буюу бүртгэхээс татгалзсан байж болно.

1. Хэрэв тэмдэг, эрхийн хамгаалалт хүсч байгаа оронд гуравдагч этгээдийн олж авсан эрхийг хөндөж байвал;

2. Хэрэв тэмдэг, аль нэг ялгагдах шинж тэмдгийг халсан буюу тухайн тэмдэг болон бүтээгдэхүүний гарлын байршил, үнэ, зориулалт, тоо, чанар, төрлийн тэмдэглэл, үйлдвэрлэсэн хугацаа эсвэл эрхийн хамгаалалт хүсч байгаа орны худалдааны шударга болон учирсан заншил, хэвшсэн хэлбэр нийтээр мэддэг зэрэг худалдаанд хэрэглэж болох заалтыг шууд ургуулсан бүрдэлтэй байвал;

3. Хэрэв тэмдэг, нийтэд төөрөгдөл үүсгэж болох нийгмийн хэв журам, ёс суртахуунд харшилж байвал, үүнийг нийгмийн хэв журамд шууд хамаарах заалтаас бусад тохиолдолд тэмдгийн тухай ямар нэгэн заалтад тохирохгүй гэсэн бодит шалтгаанаар нийгмийн хэв журамд харшилж байна гэж үзэхгүй. Гэхдээ зүйл 10bis-ийн ашиглалт хадгалагдана.

С. -(1). Тэмдгийг эрхийн хамгаалалтын зүйл батлахыг тодорхойлохын тулд бүхий л бодит нөхцөл болон онцгойлон тэмдгийг ашиглах хугацааг авч үзнэ.

(2). Холбооны гишүүн бусад оронд, тэмдгийн үүсэн тухайн оронд бүртгэгдсэн тэмдгийн адилтгах шинжийг хөндөөгүй болон тэмдгийн ялгагдах шинж тэмдгийг өөрчлөөгүй бүрдлээр тэмдэг үүссэн оронд хамгаалагдсан тэмдгээс ялгагдаж байна. гэдэг ганцхан үндэслэлээр барааны тэмдэг хойшлогдож болохгүй.

D. -Хэрэв үүссэн оронд бүртгэгдээгүй тэмдэг эрхийн хамгаалалт хүсч байвал энэхүү зүйлийн заалтыг хэн ч ашиглаж болохгүй.

E. -Гэхдээ тэмдэг үүссэн оронд хийсэн тэмдгийн бүртгэлийн шинэчлэл ямарч тохиолдолд, уг тэмдэг бүртгэгдсэн холбооны гишүүн өөр оронд бүртгэлийг шинэчлэх үүрэг үүсэхгүй.

F. -Тэмдэг үүссэн оронд хийгдсэн бүртгэл зүйл 4-д заасан хугацаанд хэрэгжиж байвал тэмдэг бүртгүүлэхээр өгсөн өргөдөлд давамгайлах эрхийн давуу тал хадгалагдсан байна.

Зүйл 6 sexies
Тэмдэг: Yйлчилгээний тэмдэг

Холбооны гишүүн орон үйлчилгээний тэмдгийг хамгаалах үүрэг хүлээнэ. Гэхдээ тэд эдгээр тэмдгийг бүртгэх үүрэг хүлээхгүй.

Зүйл 6 septies
Тэмдэг: Эзэмшигчийн зөвшөөрөлгүй түүний төлөөлөгч, итгэмжлэгчээр бүртгэл хийлгэх

(1). Холбооны гишүүн аль нэг орны тэмдэг эзэмшигчийн төлөөлөгч, итгэмжлэгч, нэг буюу хэд хэдэн гишүүн оронд тэр тэмдгийг бүртгүүлэхээр өөрийн санаачилгаар мэдүүлэг өгвөл, хэрэв төлөөлөгч буюу итгэмжлэгч энэ үйлдлээ үнэмшүүлсэн нотолгоо гаргаагүй бол, эсвэл өөрийн ашигт зориулж бүртгэлийг дахин бүртгүүлэхийг тухайн орны хууль зөвшөөрч байвал эзэмшигч бүртгэлийг дахин бүрдүүлэх болон түүнийг хүчингүй болгохыг шаардах эрх эдэлнэ.

(2). Хэсэг (1)-т заасан нөхцлийн дагуу, хэрэв эзэмшигчийн төлөөлөгч буюу итгэмжлэгч тэмдэг ашиглах зөвшөөрөл өгөөгүй бол эзэмшигч тэмдгийн ашиглалтыг саатуулах эрх эдэлнэ.

(3). Yндэсний хуулиар энэ зүйлд заасан эрхийг эзэмшигч ашиглах ёстой зохистой хугацааг багтааж болно.

Зүйл 7
Тэмдэг: Тэмдэг хэрэглэж байгаа бүтээгдэхүүний шинж байдал

Барааны тэмдэг хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний шинж байдал ямарч тохиолдолд тэмдгийн бүртгэлийг саатуулах зүйл болохгүй.

 

Зүйл 7 bis
Тэмдэг: Хамтын тэмдэг

(1). Холбооны гишүүн орон, тэмдэг үүссэн орны хуультай зөрчилдөхгүй байвал үйлдвэрлэл, худалдааны байгууллагын эзэд биш хамтлаг байлаа ч тэмдэг хамтран хэрэглэх эзэмшигчийн тэмдгийг хамгаалах, бүртгүүлэх, мэдүүлэг авах үүрэг хүлээнэ.

(2). Орон бүр хамтын тэмдгийг хамгаалах онцгой нөхцлийг өөрөө тодорхойлох болон хэрэв энэ тэмдэг нийтийн сонирхолд харшилж байвал түүний эрхийн хамгаалалтыг татгалзаж болно.

(3). Гэхдээ хамтын эзэмшлийн хэрэгжилт тухайн орны хуулинд харшлаагүй тохиолдолд энэ хамтлаг эрхийн хамгаалалт хүсч байгаа тухайн оронд оршдоггүй болон энэ орны хуультай зохицоогүй байгуулагдсан гэдэг үндэслэлээр тэр хамтын тэмдгийн эрхийн хамгаалалтыг татгалзаж болохгүй.

Зүйл 8
Аж ахуйн нэгжийн нэр

Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг заавал мэдүүлэг гаргах, бүртгэлгүйгээр хамгаална.

 

Зүйл 9
Тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласан барааг оруулахад хураах

(1). Холбооны гишүүн оронд хууль ёсны хамгаалалтын эрхтэй тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас оруулахад хураана.

(2). Мөн хууль бус тэмдэг хэрэглэж байгаа бараатай оронд болон тийм барааг өөр оронд оруулахад хураана.

(3). Прокурор болон бусад эрх бүхий байгууллага, сонирхогч этгээд, хувь хүн, хуулийн этгээдийн шаардлагаар орон бүрийн дотоодын хуулийн дагуу хураана.

(4). Засгийн байгууллагын бараа шууд нэвтэрч гарах тохиолдолд хураах үүрэг хүлээхгүй.

(5). Хэрэв тухайн орны хуулиар бараа оруулахад хураах тухай заагаагүй бол барааг хураах үйлдлийг оруулахыг хориглох буюу орсны дараа хураах үйлдлээр сольж болно.

(6). Хэрэв тухайн орны хуулиар бараа оруулахад хураах, оруулахыг хориглох, оруулсан хойно нь хураах тухай заагаагүй бол тухайн хуулинд тохирох өөрчлөлт оруулах болтол эдгээр арга хэмжээг тухайн орны иргэний эрхийн адил нөхцлөөр хангах тэр орны хуулийн үйлдэл, хэрэгслээр оруулна.

Зүйл 10.
Худал заалт: Бүтээгдэхүүний гарал үүсэл болон үйлдвэрлэгчийн хувийн байдлын тухай худал заалттай барааг оруулахад хураах гэх мэт

(1). Урдах зүйлийн заалт, бүтээгдэхүүний гарал үүслийн тухай болон үйлдвэрлэгч, худалдагч, бэлтгэгчийн хувийн байдлын талаархи худал заалтыг шууд ба шууд бус хэрэглэсэн тохиолдолд хэрэглэгдэнэ.

(2). Байршлын нэрэнд бүтээгдэхүүний үүслийн газрын нэрийг эсвэл дүүргийн нэрэнд тэр дотор оршдог газраар худал заасан эсвэл орны нэрийг буюу орны нэрэнд гарал үүслийн худал заалт хэрэглэсэн гэдэг үндэслэл үүсч байгаа иймэрхүү бүтээгдэхүүний борлуулалт, бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх ажиллагаа явуулдаг худалдаа, үйлдвэрлэл, бэлтгэх ажил хийдэг аливаа этгээдийг хувь хүн, хуулийн этгээдийн алин болохоос үл хамааруулах сонирхогч бие гэж үзнэ.

Зүйл 10 bis
Шудрага бус өрсөлдөөн

(1). Холбооны гишүүн орон, энэ Холбоонд оролцогч орны иргэдийг шударга бус өрсөлдөөнөөс үр нөлөөтэй хамгаалалтаар хангана.

(2). Yйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаанд үнэнч заншилд харш өрсөлдөөний аливаа үйлдлийг шударга бус өрсөлдөөнд тооцно.

(3). Хориглох зүйлс:
1. Байгууллага буюу өрсөлдөгчийн үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа, түүний бүтээгдэхүүний хувьд боломжтой эсэхээс үл хамааран будлиан үүсгэх арга агуулсан бүх үйлдлийг

2. Байгууллага, өрсөлдөгчийн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа болон түүний бүтээгдэхүүний нэрийг гутаах боломжтой арилжааны үйл ажиллагааны хэрэгжиж байгаа тухай худал нотолгоог

3. Эдгээр заалт, нотолгоог хэрэглэснээр барааны тоо, хэрэглээний тэнцэх байдал, чанар үйлдвэрлэх арга, шинж байдлын хувьд арилжааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийтийн дунд төөрөгдөл үүсгэж болох үйлдлийг.

Зүйл 10 ter
Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, худал заалт, шудраг

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018