Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээр

  • 2019-05-24
  • 105

Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээр

Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээр
1957 оны 6 дугаар сарын 15-д гарын үсэг зурсан,
1979 оны 9 дүгээр сарын 28-д өөрчилсөн
Нэгдүгээр зүйл

Тусгай холбоо байгуулах, олон улсын ангиллыг
хүлээн зөвшөөрөх, ангиллын хэл
1. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж буй орнууд Тусгай холбоо байгуулж барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний нэгдмэл нэг ангиллыг хүлээн зөвшөөрнө. (цаашид “ангилал” гэнэ)
2. Ангилал дараах зүйлээс бүрдэнэ.Yүнд:

(i.) Ангийн жагсаалт болон зохих тохиолдолд тайлбар тэмдэглэл
(ii.) бараа, үйлчилгээний цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт, ( цаашид “цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт” гэнэ) ингэхдээ тэдний багтаж байгаа анги болон дэд ангийг заана.

3. Ангилал нь дараах зүйлийг багтаана. Yүнд:

(i) Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг байгуулах тухай Конвенцид тусгагдсан Оюуны өмчийг хамгаалах олон улсын товчооноос ( цаашид “олон улсын товчоо” гэнэ) 1971 онд хэвлэн нийтэлсэн ангилал, ингэхдээ 3 дугаар зүйлд тусгагдсан Шинжээчдийн хорооноос ангийн жагсаалтад тайлбар тэмдэглэл хийж гаргах хүртэл тэрхүү нийтлэлд оруулсан ангийн жагсаалтын тайлбар тэмдэглэлийг түр зуурын буюу зөвлөмж тайлбар гэж ойлгох ёстой.

(ii) Энэхүү Акт хүчин төгөлдөр болохоос өмнө, 1957 оны 6 дугаар сарын 15-ны Ниццийн хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн болон энэхүү хэлэлцээрийн 1967 оны 7 дугаар сарын 14-ны Стокгольмийн Актийн дагуу хүчин төгөлдөр болсон засвар, нэмэлтүүд.

(iii) Энэхүү Актын 3 дугаар зүйлийн дагуу хийгдэх болон энэхүү Актын 4 (1) дүгээр зүйлийн дагуу хүчин төгөлдөр болох аливаа өөрчлөлт.

4. Ангилалыг англи ба франц хэлээр боловсруулах ба хоёул адил хүчинтэй.

5. а) Дэлхийн энэхүү оюуны өмчийн байгууллагын ерөнхий захиралд

хадгалуулахаар өгөх (цаашид “ерөнхий захирал”, “байгууллага” гэнэ) 3 дугаар хэсгийн (i) –д заасан ангилал нь, энэхүү акт гарын сүэг зураг хүртэл нээлттэй байх хугацаанд хүчин төгөлдөр болсон 3 дугаар хэсгийн (ii) –д заасан засвар, нэмэлтүүдийн хамт франц хэлээр албан ёсны 1 хувь хийгдсэн байна. Энэхүү акт гарын үсэг зурах хүртэл нээлттэй байх хугацаанаас хойш хүчин төгөлдөр болсон 3 дугаар хэсгийн (ii) –д заасан засвар, өөрчлөлтүүд мөн адил ерөнхий захиралд хадгалуулахаар франц хэлээр 1 хувь өгнө.

b) Энэхүү акт хүчин төгөлдөр болмогц 3 дугаар зүйлд заагдсан Шинжээчдийн хороо нь (а) дэд хэсэгт заагдсан эх бичвэрийг англи хэлээр үйлдэнэ. Түүний албан ёсны хувийг Ерөнхий захиралд хадгалуулна.

с) 3 дугаар зүйлийн (iii) дэд хэсэгт заасан өөрчлөлтүүдийг англи, франц хэлээр үйлдэгдсэн албан ёсны хувийг Ерөнхий захиралд хадгалуулна.

6. Ангилалын араб, герман, итали, португали, орос, испани болон 5 дугаар зүйлд заасан Чуулганаас тогтоож болох бусад хэлээр үйлдэгдэх албан ёсны эх бичвэрийг сонирхогч Засгийн газруудтай зөвлөлдсөний дараа тухайн засгийн газраас гаргасан орчуулгын болон Тусгай холбооны, эсвэл Байгууллагын төсвийг хөндөхгүй бусад арга замын үндсэн дээр Ерөнхий захирал тогтооно.

7. Цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт нь бараа, үйлчилгээний заалт бүрийн эсрэг талд тухайн жагсаалтыг бичсэн хэлтэй уялдуулсан серийн дугаарыг заах бөгөөд:

(i) Цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт нь англи хэлээр гарсан бол франц хэл дээрх буюу эсвэл эсрэгээр цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалтад заасан серийн дугаар,

(ii) 6 хэсгийн дагуу тогтоосон аливаа цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалтын хувьд англи хэл дээрх эсвэл, франц хэл дээрх цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалтад заасан серийн дугаартай хамт бичнэ.

Хоёрдугаар зүйл

Ангиллын эрх зүйн
нөлөөлөл ба хэрэглэх

1. Энэхүү хэлэлцээрт тусгагдсан шаардлагын дагуу ангилалын нөлөөлөл нь Тусгай холбооны гишүүн орон бүрээс түүнд хамааруулсан нөлөөлөлтэй байна. Тухайлбал, ангилал нь Тусгай холбооны гишүүн орнуудад тухайн оронд барааны тэмдэгт олгож буй хамгаалалтын хүрээг тодорхойлох эсвэл үйлчилгээний тэмдгийг хүлээн зөвшөөрөхийн хувьд үүрэг хүлээлгэхгүй.

2. Тусгай холбооны гишүүн орон бүр ангиллыг ерөнхий болон туслах тогтолцоо болгон хэрэглэх эрхтэй.

3. Тусгай холбооны гишүүн орны эрх бүхий Газар барааны тэмдгийг бүртгэсэн тухай албан ёсны баримт бичиг буюу хэвлэлд тухйн бүртгэгдсэн тэмдгийн хамаарах бараа, үйлчилгээний ангиллын ангиудын дугаарыг оруулна.

4. Цагаан толгойн үсгийн дараалал бүхий барааны жагсаалтад оруулсан нөхцөл нь тухайн нэрд хамаарах аливаа эрхийг аль ч утгаар хөндөхгүй.

Гуравдугаар зүйл

Шинжээчдийн хороо

1. Тусгай холбооны гишүүн орон бүрээс бүрдсэн Шинжээчдийн хороог байгуулна.

2. а) Шинжээчдийн хорооноос хүсэлт гаргасан тохиолдолд, Ерөнхий захирал

нь Тусгай холбооны гишүүн бус боловч Байгууллагын, эсвэл Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенцийн гишүүн улсыг Шинжээчдийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулахаар урина.

b) Ерөнхий захирал нь барааны тэмдгийн салбарт мэргэшсэн, наанадаж нэг гишүүн улс нь Тусгай холбооны гишүүн Засгийн газар хоорондын байгууллагуудыг Шинжээчдийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулахаар урина.

c) Ерөнхий захирал Шинжээчдийн хорооноос хүсэлт гаргасан тохиолдолд, Засгийн газар хоорондын байгууллагуудын болон олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг тэдгээрийн сонирхсон ярилцлагад оролцуулахаар урьж болно.

3. Шинжээчдийн хороо нь:

(i) Ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулна,

(ii) Тусгай холбооны гишүүн орнуудад зориулан ангиллыг нэдсэн болон хялбар аргаар хэрэглэх талаар зөвлөмж өгнө.

(iii) Тусгай холбооны төсөв буюу Байгууллагад санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр хөгжиж буй орнуудад ангиллыг хэрэлэхэд дөхөм болох бусад бүх арга хэмжээ авна.

(iv) Дэд хороо ажлын хэсэг байгуулах эрхтэй байна.

4. Шинжээчдийн хороо нь өөрийн үйл ажиллагааны дүрэмтэй байна. Уг дүрмээр Заавраар ангилалыг боловсронгуй болгох талаар чухал үүрэг гүйцэтгэж чадах 2 дугаар хэсгийн (a)-д дурьдсан засгийн газар хоорондын байгууллагыг дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаанд оролцуулах боломжыг бүрдүүлнэ.

5. Тусгай холбооны аливаа гишүүн улсын эрх бүхий байгууллага, Олон улсын товчоо, 2 дугаар хэсгийн b) –д заасны дагуу Шинжээчдийн хороонд төлөөлөлтэй засгийн газар хоорондын байгууллага болон Шинжээчдийн хорооноос тусгайлан санал авах зорилгоор урьсан бусад байгууллага Ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өгч болно. Саналыг Олон улсын товчоо түүнийг хэлэлцэх Хорооны хуралдаан эхлэхээс хоёр сарын өмнө Шинжээчдийн хорооны гишүүдэд тараана.

6. Тусгай холбооны гишүүн орон бүр нэг санал өгнө.
7.

a) b) дэд хэсэгт заасны дагуу Шинжээчдийн хорооны шийдвэрийг оролцогч

ба санал өгч буй орнуудын олонхиор батална.

b) ангилалд оруулах өөрчлөлтийг батлах шийдвэрийг хуралдаанд оролцогч

болон санал хураалтанд оролцож буй Тусгай холбооны гишүүн орнуудын тавны дөрөвийн саналаар батална.

c) 4 дэд хэсэгт заасан үйл ажиллагааны дүрмэнд зарим онцгой

тохиолдлоос бусад үед ангилалд оруулах өөрчлөлтийг тодорхой хугацааны эцэст батална гэж заасан байх ба хугацаа бүрийн үргэлжлэх хугацааг Шинжээчдийн хорооноос тогтооно.

8. Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

Дөрөвдүгээр зүйл

Мэдэгдэл, хүчин төгөлдөр болох ба нэмэлт өөрчлөлт болон

бусад шийдвэрийг хэвлэн нийтлэх

1. Олон улсын товчоо нь Шинжээчдийн хороогоор шийдвэрлэсэн Ангилалд оруулсан нэмэлт, өөрчлөлт ба зөвлөмжийг Тусгай холбооны гишүүн орнуудын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. Нэмэлт, өөрчлөлт нь мэдэгдэл илгээсэн өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.

2. Олон улсын товчоо нь хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг Ангилалд оруулна. Нэмэлт, өөрчлөлтийг зарлахдаа 5 дугаар зүйлд дурьдсан Чуулганаар нийтэлнэ.

Тавдугаар зүйл

Тусгай холбооны чуулган

1. а) Тусгай холбоо нь энэхүү Актыг баталсан буюу түүнд нэгдэн

орсон орнуудаас бүрдсэн Чуулгантай байна.

b) тусгай холбооны гишүүн орон бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээч нартай байна.

c) төлөөлөгчдийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.

2.

a) 3 ба 4 дүгээр зүйлийн заалтын дагуу Чуулган нь;

(i) тусгай холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх асуудлыг эрхлэнэ.

(ii) дахин хянан үзэх бага хуралд бэлтгэхтэй холбоотой асуудлаар Олон улсын товчоонд чиглэл өгнө. Ингэхдээ, актад нэгдэн ороогүй, батламжлаагүй улсуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг анхаарч үзнэ.

(iii) тусгай холбооны талаарх Ерөнхий захиралын илтгэл, үйл ажиллагааг дахин хянах, батлах. Тусгай холбооны эрх хэмжээнд багтах аливаа асуудлаар түүнд зааварчлана.

(iv) тусгай холбооны хөтөлбөр тодорхойлох, төсвийг батлах, санхүүгийн тайланг хэлэлцэн батлана.

(v) тусгай холбооны санхүүгийн журмыг батлана.

(vi) тусгай холбооны зорилтыг хэрэгжүүлэхэд чухал гэж үзвэл 3 дугаар зүйлийн дагуу байгуулсан Шинжээчдийн хорооноос гадна бусад экспертийн хороо, ажлын хэсгүүдийг байгуулна.

(vii) тусгай холбооны гишүүн бус ямар орон, засгийн газар хоорондын байгууллага, засгийн газрын бус байгууллага хуралдаанд ажиглагчаар оролцохыг тодорхойлно.

(viii) 5­8 дугаар зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулна.

(ix) Тусгай холбооны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох аливаа бусад үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

(x) энэхүү хэлэлцээрээр түүнд хүлээлгэсэн бусад бүх үүргийг хэрэгжүүлэх.

b) Байгууллагаас удирдаж байдаг бусад холбоодын сонирхох асуудлаар Чуулган нь Байгууллагын зохицуулах хорооны саналтай танилцсаны дараа шийдвэр гаргана.

3. а) Чуулганы гишүүн орон нэг санал өгнө.

b) Чуулганы гишүүн орнуудын тэн хагас байвал санал хураана.

c) b) дэд хэсэгт заасан дүрмийг үл харгалзан хэрэв ямар нэг чуулган дээр төлөөлөх орнуудын тоо тэн хагасаас бага байх боловч чуулганы гишүүн орнуудын гуравны нэгтэй тэнцүү буюу илүү байвал Чуулган шийдвэр гаргана. Гэвч чуулганы өөрийн нь үйл ажиллагаанд хамаарах шийдвэрээс бусад шийдвэр нь дараах нөхцөл бүрдсэн үед биелүүлэх шийдвэр болно. Олон улсын товчоо нь чуулганы хуралдаанд оролцоогүй орнуудад шийдвэрийг явуулж, уг шийдвэрийг батлах, батлахгүй, эсвэл түдгэлзэж байгаа алин болохыг шийдвэрийг тийнхүү явуулснаас хойш 3 сарын хугацаанд бичгээр ирүүлэхийг мэдэгдэнэ. Хэрэв энэ хугацаа дуусах үед шийдвэрийг баталсан буюу түтгэлзсэн орны тоо чуулганд санал хураахад дутаж байсан орны тоонд хүрсэн тохиолдолд уг шийдвэр олонхиор хүчин төгөлдөр болно.

d) Чуулган нь 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу гарсан гуравны хоёрын олонхийн саналаар шийдвэр гаргана.

e) түтгэлзсэн тохиолдолд саналд тооцохгүй

f) нэг төлөөлөгч нэг орныг төлөөлж зөвхөн түүний өмнөөс саналаа өгнө.

g) Чуулганы гишүүн бус, Тусгай хорооны гишүүн улс орон Чуулганы үйл ажиллагаанд ажиглагчаар орно.

4. а) Чуулганы ээлжит хуралдаан Ерөнхий захиралын зарласнаар

хоёр жилд нэг удаа хэрэв онцгой тохиолдол гараагүй бол Байгууллагын Ерөнхий Чуулган хуралддаг тэр үед мөн тэр байранд чуулна.

b) Чуулганы гишүүн орнуудын дөрөвний нэгийн хүсэлтээр Ерөнхий захирал Чуулганы ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.

c) Ерөнхий захирал чуулган бүрийн хэлэлцэх асуудлыг бэлтгэнэ.

5. Чуулган нь асуудал хэлэлцэх журам, дотоод дүрмээ боловсруулан батална.

Зургаадугаар зүйл

Олон улсын товчоо

1. а) тусгай холбооны захиргааны асуудлыг олон улсын товчоо

эрхэлнэ.

b) Тухайлбал Олон улсын товчоо нь уулзалт, хуралдаанд бэлтгэх ба Чуулганы болон шинжээчдийн хороо, тэдгээрээс байгуулсан бусад хороо, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэнэ.

c) Ерөнхий захирал нь тусгай холбооны дээд удирдлага бөгөөд тусгай холбоог төлөөлнө.

2. Ерөнхий захирал ба түүний томилсон ажилтан Чуулган, шинжээчдийн хорооны болоод ажлын хэсгүүдийн хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцох ба Ерөнхий захирал, түүний томилсон ажилтан нь эдгээр хуралдааны нарийн бичгийн дарга байна.

3. а) олон улсын товчоо нь Чуулганы журмын дагуу хэлэлцээрийн 5­8 дугаар

зүйлээс бусад заалтуудыг дахин хянах бага хуралд бэлтгэх ажлыг зохион байгуулна.

b) Олон улсын товчоо нь дахин хянах бага хуралд бэлтгэх асуудлаар засгийн газар хоорондын ба олон улсын засгийн газрын бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.

с) Ерөнхий захирал, түүний томилсон хүмүүс эдгээр бага хурлуудаар асуудал хэлэлцэхэд санал өгөх эрхгүй оролцоно.

4. Олон улсын товчоо нь түүнд даалгасан бусад үүргийг хэрэгжүүлнэ.

Долоодугаар зүйл

Санхүү

1. a) Тусгай холбоо нь төсөвтэй байна.

b) Тусгай холбооны төсөвт тусгай холбооны өөрийн нь орлого, зарлага, түүний төсвийн нийт холбоодод хамаарагдах татвар, мөн зохих тохиолдолд байгууллагын бага хурлын төсөвт орох шимтгэл багтана.

c) нийт холбоодод хамаарах зарлага гэдэгт зөвхөн тусгай холбоонд хамаатай бус, мөн захиргааны үүргийг нь байгууллага гүйцэтгэдэг тийм бусад нэг буюу хэд хэдэн холбоод хамаарах зардлыг ойлгоно. Эдгээр нийт зардалд тусгай холбооны хувь нь эдгээр зардлуудад түүний сонирхолын хэмжээний дагуу байна.

2. Тусгай холбооны төсвийг захиргааны үүргийг нь Байгууллага гүйцэтгэдэг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан хийнэ.

3. Тусгай холбооны төсөв нь дор дурдсан эх үүсвэрээс санхүүжинэ.

(i) тусгай холбооны гишүүн улсуудын хандив,

(ii) тусгай холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлж буй ажил үйлчилгээний хөлс, хураамж,

(iii) Тусгай холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийг худалдсанаас олсон болон бусад холбогдох орлого,

(iv) Бэлэг, гэрээсэлж үлдээсэн өв, хөрөнгө, тэтгэмж хандив,

(v) түрээс, зээлийн хүү, бусад орлого,

4. а) 3 дахь хэсгийн 1 дэд хэсэгт заасан татварыг тогтоох зорилгоор

Тусгай холбооны гишүүн бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийнхтэй адил нэг ангид хамаарах ба тэр холбоонд тухайн ангид тогтоосон хэмжээгээр жилийн татвараа төлнө.

b) тусгай холбооны гишүүн бүрийн жилийн татварын хэмжээг тогтоохдоо гишүүн орнуудаас Тусгай холбоонд өөрийн ангийн дагуу төлөх нийт төсөвт харьцуулснаар тогтооно.

c) татварыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-д төлсөн байна.

d) Хэрэв гишүүн өмнөх хоёр жилийн татвартай тэнцэх хэмжээний өртэй бол санал өгөх эрхгүй болно. Гэвч тухайн орон тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанаар татвараа төлж чадахгүй байгаа бол уг орныг санал өгөх эрхээ эдлэхийг зөвшөөрч болно.

е) хэрэв санхүүгийн шинэ жилийн өмнө төсвөө баталж амжаагүй бол санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адилаар тооцно.

5. тухайн тусгай холбооны хувьд олон улсын товчооноос үзүүлж байгаа ажил үйлчилгээний хөлсийгЕрөнхий захирал тогтоож Чуулганд илтгэнэ.

6. a). Тусгай холбоо нь өөрийн гишүүн орноос өгөх нэг удаагийн

төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгөтэй байна. Хэрэв сан хангалтгүй болж ирвэл Чуулган түүнийг ихэсгэх шийд гаргана.

b) Дээрх санд төлөх гишүүн бүрийн анхны төлбөрийн хэмжээ болон түүнийг өсгөхөд оролцох оролцоо нь тус сан байгуулагдсан жилд болон түүнийг өсгөх шийд гарсан жилд тухайн гишүүнээс оруулсан хандивтай пропорциональ байна.

c) Төлбөрийн харьцаа болон хугацааг Ерөнхий захиралын санал болон байгууллагын Зохицуулах хорооны зөвлөгөөг сонссоны дараа Чуулганаас тогтооно.

7. а) Байгууллага өөрийн төвийг газар нутаг дээр нь байршуулсан

тэр оронтой байгуулсан тухай хэлэлцээрт хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болсон нөхцөлд уг орон урьдчилгаа өгнө гэж тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон олгох нөхцлийн талаар тэр орон, байгууллага хоёр тухай бүр хоорондоо тусгай хэлэлцээр байгуулна.

b) a) дэд хэсэгт заасан орон, байгууллага аль аль нь урьдчилгаа олгох, авах тухай үүргээ цуцлах талаар бичгээр мэдэгдэх эрхтэй. Цуцлалт нь мэдэгдэл хийсэн жил дууссанаас хойш 3 жилийн дараа хүчин төгөлдөр болно.

8. Санхүүгийн шалгалтыг санхүүгийн журманд зааснаар тусгай холбооны нэг буюу хэд хэдэн орон, мөн гадны байцаагч нар хийж гүйцэтгэнэ. Тэднийг өөрсдийн нь зөвшөөрснөөр Чуулганаас томилно.

Наймдугаар зүйл

5-8 дугаар зүйлүүдэд засвар хийх

1. Өмнөх 5, 6, 7 дугаар зүйл болон мөн энэхүү зүйлд засвар оруулах саналыг Чуулганы аль ч гишүүн орон, мөн Ерөнхий захирал гаргаж болно. Ийм саналыг Чуулганы гишүүн орнуудад Ерөнхий захирал Чуулганаар хэлэлцэхээс наанадаж 6 сарын өмнө мэдэгдсэн байна.

2. Нэг дэх хэсэгт заасан зүйлүүдэд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Чуулган дөрөвний гурвын олонхийн саналаар батална. Харин тавдугаар зүйл ба энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг тавны дөрвийн олонхийн саналаар батална.

3. Нэг дэх хэсэгт заасан зүйлүүдэд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь орон бүрийн үндсэн хуулийн дагуу, баталсан тухай бичгээр өгсөн мэдэгдлийг нэмэлт, өөрчлөлтийг батлах үед Чуулганы гишүүн байсан орнуудын дөрөвний гурваас нь Ерөнхий захирал хүлээн авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Ийнхүү батлагдсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг батлах үед гишүүн байсан буюу түүнээс хойш гишүүн болсон орнууд хэрэгжүүлэх үүрэг хүлээх ба харин санхүүгийн үүргийг нэмэгдүүлж буй аливаа нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн түүнийг хүлээн авсан орнууд хэрэгжүүлнэ.

Есдүгээр зүйл

Батламжлах, хэлэлцээрт нэгдэн орох,

хүчин төгөлдөр болох

1. Энэхүү актад гарын үсэг зурсан тусгай холбооны орон түүнийг батламжилж болох бөгөөд гарын үсэг зураагүй орны хувьд түүнд нэгдэн орж болно.

2. Тусгай холбооны гишүүн бус Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн Конвенцийн гишүүн орон боловч энэхүү Актад нэгдэж болох ба ингэснээр Тусгай холбооны гишүүн болно.

3. Батламжилсан буюу нэгдэн орсон тухай бичгийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

4. а) энэхүү Акт дараах нөхцөлүүд хангагдсан тохиолдолд 3 сарын дараа хүчин

төгөлдөр болно:

(i) Батламжилсан буюу нэгдэн орсон тухай бичгийг

хадгалуулахаар зургаан буюу түүнээс дээш орон өгсөн.

(ii) дээрх орнуудын наанадаж гурав нь энэхүү Актад гарын үсэг

зурах хүртэл нээлттэй байх хугацаанд Тусгай холбооны гишүүн орон байсан.

b) өмнөх а дэд хэсгийн дагуу хүчин төгөлдөр болох нь тийнхүү хүчин төгөлдөр болохоос өмнө наанадаж гурван сарын өмнө батламжилсан буюу нэгдэн орсон тухай бичгийг хадгалуулахаар өгсөн орнуудад хамаарна.

c) Аливаа бусад орны хувьд энэхүү акт нь хэрэв батламж бичиг буюу нэгдэн орсон тухай актад өөр хугацаа заагаагүй бол баталсан буюу нэгдэн орсон тухай Ерөнхий захирал мэдэгдэл хийсэн өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. Хугацаа заасан тохиолдолд энэхүү акт нь тухайн орны хувьд уг заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.

5. Баталсан буюу нэгдэн орсноор энэхүү Актийн бүх заалтыг шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд мөн давуутай талыг эдлэх болно.

6. Энэхүү Актыг хүчин төгөлдөр болсны дараа энэхүү хэлэлцээрийн өмнөх актуудад нэгдэн орохгүй буюу батламжлахгүй.

Аравдугаар зүйл

Хугацаа

Энэхүү хэлэлцээр нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн Конвенцийн нэгэн адил хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэнэ.

Арваннэгдүгээр зүйл

Дахин хянах

1. Тусгай холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн бага хурлаар энэхүү хэлэлцээрийг дахин хянан авч үзнэ.

2. Дахин хянан хэлэлцэх бага хурлыг Чуулганаас шийдвэрлэнэ.

3. Хэлэлцээрийн 5-8 дугаар зүйлүүдийг дахин хянан хэлэлцэх бага хурлаар эсвэл 8 дугаар зүйлийн дагуу өөрчилж болно.

Арванхоёрдугаар зүйл

Цуцлах

1. Аливаа орон Ерөнхий захиралд мэдэгдэл өгөх замаар энэхүү актыг цуцалж болно. Энэхүү актыг цуцалснаар өмнөх бүх актыг мөн адил цуцлах ба энэ нь зөвхөн мэдэгдэл гаргасан оронд хамаарах болно. Харин тусгай холбооны бусад орны хувьд хэлэлцээр хүчинтэй хэвээр үлдэнэ.

2. Цуцлалт нь Ерөнхий захирал мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

3. Энэ зүйлийн дагуу олгосон цуцлах эрхийг тусгай холбооны гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаанд ямар ч орон эдлэхгүй.

Арвангуравдугаар зүйл

Парисын конвенцийн 24-р зүйлийн 6-д хамаарах

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 1967 оны Стокгольмын Актын 24 дүгээр зүйлийн заалт нь энэхүү хэлэлцээрт хамаарна. Харин, цаашид тус заалтад нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд тэрхүү нэмэлт өөрчлөлт нь зөвхөн түүнийг хүлээн зөвшөөрсөн тухай холбооны гишүүн орнуудын хувьд энэ хэлэлцээрт хамаарна.

Арвандөрөвдүгээр зүйл

Гарын үсэг зурах, хэл, мэдэгдэл, хадгалах үүрэг

1. а) Энэхүү актын англи, франц хэл дээрх нэг хувь дээр гарын үсэг

зурж хоёр бичвэр адил хүчин төгөлдөр эх болох ба түнийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

b) Албан ёсны эх бичвэрийг Ерөнхий захирал сонирхогч Засгийн газартай зөвлөлдсөний дараа энэхүү Актад гарын үсэг зурснаас хойш хоёр сарын хугацаанд а) дэд хэсэгт дурьдсан бусад хэлний хамт орос, испани хоёр хэл дээр гаргах ба Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг байгуулах тухай конвенцийн албан ёсны эх бичвэрт гарын үсэг зурсан байна.

c) Албан ёсны эх бичвэрийг Ерөнхий захирал сонирхогч Засгийн газартай зөвлөлдсөний дараа Чуулганаар тогтоож өгсөн бусад хэл болон араб, герман, итали, португали хэл дээр гаргана.

2. Энэхүү акт нь 1977 оны 12 дугаар сарын 31 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

3 a) Ерөнхий захирал өөрийн баталгаажуулсан энэхүү актын гарын үсэг

зурсан 2 хувийг Тусгай холбооны бүх орны засгийн газарт, хэрэв хүсвэл бусад аль ч орны засгийн газарт явуулна.

b) Ерөнхий захирал өөрийн баталгаажуулсан энэхүү актын гарын үсэг

зурсан аливаа нэмэлт өөрчлөлтийн 2 хувийг Тусгай холбооны бүх орны засгийн газарт, хэрэв хүсвэл бусад аль ч орны засгийн газарт явуулна.

4. Ерөнхий захирал нь энэхүү актыг Нэгдсэн үндэстний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

5. Ерөнхий захирал нь тусгай холбооны бүх орны засгийн газарт:

(i) 1) дэд хэсгийн дагуу гарын үсэг зурсан

(ii) 9 дүгээр зүйлийн 3 хэсгийн дагуу батламжилсан буюу нэгдэн орсон тухай актыг хадгалуулахаар өгсөн

(iii) 9 дүгээр зүйлийн 4 хэсгийн а дэд хэсгийн дагуу хүчин төгөлдөр болсон

(iv) 8 дугаар зүйлийн 3 хэсгийн дагуу энэхүү Актад нэмэлт өөрчлөлт оруулсан

(v) тэдгээр нэмэл, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр

(vi) 12 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан цуцалсан тухай мэдэгдлийн талаар тус тус мэдээлнэ.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018