Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи хэлэлцээр

Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи хэлэлцээр

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХИ ХЭЛЭЛЦЭЭР

Хэсэг I. Нийтлэг үндэслэл ба үндсэн зарчмууд
Хэсэг II. Оюуны өмчийн эрхийн байдал, хэмжээ, хэрэгжилтийн талаархи хэм хэмжээ

1. Зохиогчийн эрх ба хамаарах эрх
2. Барааны тэмдэг
3. Газар зүйн заалт
4. Бүтээгдэхүүний загвар
5. Патент
6. Интеграл бүдүүвч загвар
7. Хаалттай мэдээллийн хамгаалалт
8. Лицензийн гэрээгээр өрсөлдөөний эсрэг практикт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нь

Хэсэг III. Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт

1. Нийтлэг үүрэг

2. Иргэний эрх зүйн болон захиргааны шийтгэх ажиллагаа ба шүүхийн хамгаалалтын хэрэгсэл

3. Түр арга хэмжээ

4. Хилийн арга хэмжээнд хамаарах тусгай шаардлага

5. Эрүүгийн шийтгэх ажиллагаа

Хэсэг IV. Оюуны өмчийн эрхийг олж авах ба түүнийг хүчинтэй хадгалах болон талуудын

хоорондын асуудлыг шийдвэрлэх дагалдах журам

Хэсэг V. Маргаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг зохицуулах

Хэсэг VI. Шилжилтийн зохицуулалт

Хэсэг VII. Тогтоосон арга хэмжээ: Төгсгөлийн заалт.

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХИ ХЭЛЭЛЦЭЭР

Гишүүд нь:

Олон улсын худалдааны хөгжилд гажуудал, саад учруулах явдлыг багасгах, ингэхдээ оюуны өмчийн эрхийн үр нөлөөтэй зүй зохистой хамгаалалт зайлшгүйг анхаарч, оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийн арга хэмжээ, үйл явц нь өөрөө хуулийн дагуух худалдаанд саад болохгүй байх нөхцлийг хангахыг эрмэлзэж:

Энэхүү зорилгоор дор дурдсан зүйлд холбогдуулан шинэ дүрэм, дэг журам шаардлагатайг хүлээн зөвшөөрч; Yүнд:

(a). 1994 оны Худалдаа, үнийн тухай ерөнхий хэлэлцээрийн үндсэн зарчим болон оюуны өмчийн талаар холбогдох олон улсын хэлэлцээр, конвенцийг хэрэглэх

(b). Худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн хэмжээ, хэрэгжилтэнд хамаарах зарчим, зүй зохистой хэм хэмжээг боловсруулах

(c). Yндэсний эрх зүйн тогтолцооны ялгаатай байдлыг анхааралдаа авч худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг зохистой үр нөлөөтэй хэрэгслээр хангах

(d). Засгийн газар хоорондын маргааныг олон талын түвшинд зохицуулах, түүнээс сэргийлэх хойшлуулашгүй эрчимтэй журмыг боловсруулах

(e). Хэлэлцээрийн үр дүнд аль болохуйц бүрэн оролцоход чиглэсэн шилжилтийн зохицуулалт зэрэг болно.

Зүй бус барааны олон улсын худалдаанд хамаарах дэг журам, дүрэм, зорилгуудын олон талт бүтэц шаардлагатайг хүлээн зөвшөөрч;

Оюуны өмчийн эрх нь иргэний эрх гэдгийг хүлээн зөвшөөрч;

Техникийн хөгжил дэвшлийн зорилгыг багтаасан оюуны өмчийн хамгаалалтын хүрээн дэх төрийн бодлогыг тусгах үндэсний тогтолцооны суурь зорилгыг хүлээн зөвшөөрч;

Нэн буурай хөгжилтэй орнууд бат бэх, амьдрах чадвартай технологийн суурь буй болгоход дэмжлэг үзүүлэхийн тулд тэдгээрийн өөрийн орондоо хууль, дүрмийг хамгийн уян хатан байдлаар хэрэглэх онцлог шаардлагыг хүлээн зөвшөөрч;

Олон талт журмаар оюуны өмчийн худалдааны асуудлаархи маргааныг шийдвэрлэх аль болохуйц хатуу үүргийг бий болгох замаар бэрхшээлтэй байдлыг багасгахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч;

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид энэхүү хэлэлцээрт "ДОӨБ" гэх) хооронд бусад олон улсын байгууллагын нэгэн адил харилцан дэмжих харилцааг тогтоох зорилгоор;

Энэхүү баримт бичгээр доорхи зүйлсийн талаар хэлэлцэн тохиролцов.

I ХЭСЭГ

НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ БА YНДСЭН ЗАРЧМУУД

1 дүгээр зүйл

Yүргийн мөн чанар, хэрэгжих хүрээ

1. Гишүүд нь энэхүү Хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлнэ. Гишүүд нь өөрийн үндэсний хууль тогтоомжоор энэхүү хэлэлцээрээр шаардсанаас илүү өргөн хамгаалалт тогтоож болох боловч энэ төрлийн үүрэг хүлээхгүй бөгөөд ийм хамгаалалт нь энэхүү хэлэлцээрийн заалттай зөрчилдөхгүй байх ёстой. Гишүүд нь энэхүү хэлэлцээрийн заалтыг биелүүлэх зохистой аргыг эрх зүйн тогтолцоо болон амьдралын хүрээнд чөлөөтэй тодорхойлж болно.

2. Энэхүү Хэлэлцээрийн зорилгод нийцүүлэн "Оюуны өмч" гэсэн нэр томъёо 2 дугаар хэсгийн 1-7 дугаар бүлгийн зүйл болох оюуны өмчийн бүх салбарт үйлчилнэ.

3. Гишүүд нь энэхүү хэлэлцээрээр тогтоосон журамд бусад Гишүүдийн иргэдийг хамааруулна. Оюуны өмчийн холбогдох эрхийн хувьд бусад Гишүүдийн иргэд гэдэгт Парисийн Конвенци (1967), Бернийн Конвенци (1971), Ромийн Конвенци болон Интеграл бүдүүвчтэй холбоотой оюуны өмчийн гэрээний эрхийн хамгаалалтын шалгуурыг хангахуйц хувь болон хуулийн этгээдийг ойлгох ба ДХБ-ын бүх Гишүүд дээрх конвенцуудын гишүүд байдаг. (2) Ромийн Конвенцийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буюу 5 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт заасан боломжийг ашиглах тухайгаа аливаа гишүүн дурдсан зүйлд зааснаар Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи зөвлөлд мэдэгдэнэ. (ОӨХАХ-ийн зөвлөл)

2 дугаар зүйл

Оюуны өмчийн талаархи Конвенцууд

1. Энэхүү хэлэлцээрийн II, III болон IV хэсгүүдийн хувьд, Гишүүд нь Парисийн Конвенцийн (1967) 1-12 болон 19 дүгээр зүйлийг дагаж мөрдөнө.

2. Энэхүү Хэлэлцээрийн I-IV хэсгийн аль ч заалт Парисийн Конвенци, Бернийн Конвенци, Ромийн конвенци болон Интеграл бүдүүвчийн талаархи оюуны өмчийн хэлэлцээрээр гишүүд бие биеийн өмнө хүлээсэн үүргээс өөр байж болохгүй.

3 дугаар зүйл

Yндэсний журам

1. Гишүүн бүр бусад Гишүүдийн иргэдэд Парисийн Конвенци, Бернийн Конвенци, Ромийн Конвенци болон Интеграл бүдүүвчийн талаархи оюуны өмчийн гэрээнд заасан онцгойлох зүйлээс бусад өөрийн иргэдэд олгодгоос дутуугүй тааламжтай журам эдлүүлнэ. Бернийн конвенцийн 6 дугаар зүйл, Римийн конвенцийн 16 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан боломжийг ашиглах аливаа Гишүүн дурдсан заалтад заасны дагуу ОӨХАХ-ийн Зөвлөлд мэдэгдэнэ.

2. Гишүүд хуулийн хүрээнд хуулийн этгээдийн хаягийг сонгох буюу гишүүний бүрэн эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох зэрэг шүүхийн болон захиргааны ажиллагааны хувьд 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг хэрэглэж болох бөгөөд хэрэгжүүлэх тохиолдолд ийм төрлийн ажиллагаа нь худалдааг далд хязгаарлаж болохоор хэрэглэгдэж болохгүй.

4 дүгээр зүйл

Нэн тааламжтай нөхцлийн журам

Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хувьд бусад орны иргэдэд гишүүнээс олгосон хөнгөлөлт давуу эрх буюу халдашгүй эрх зэрэг нь бусад бүх гишүүдийн иргэдэд нэн даруй ямарч болзолгүйгээр олгогдоно.

Энэ үүргээс гишүүний олгосон дор дурдсан аливаа давуу байдал, хөнгөлөлт давуу эрх, халдашгүй байдал зэрэг чөлөөлөгдөнө. Yүнд:

(а) Зөвхөн оюуны өмчийн хамгаалалтаар хязгаарлагдаагүй болон нийтлэг шинжтэй хуулийн биелэлтийг хангах, шүүхийн туслалцаа үзүүлэх талаархи олон улсын хэлэлцээрээс үүдэн гарсан;

(b) Бернийн Конвенци буюу Ромийн Конвенцийн заалтын дагуу олгосноор, ингэхдээ олгосон журам нь үндэсний журмын бус өөр оронд олгосон журмын үүргийг гүйцэтгэнэ;

(с) Энэхүү хэлэлцээрт тусгагдаагүй тоглогчид, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид болон нэвтрүүлэгч байгууллагын эрхэд хамаарсан;

(d) ДХБ-ийн хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө хүчин төгөлдөр болсон оюуны өмчийн хамгаалалттай холбоотой олон улсын хэлэлцээрээс үүдэн гарсан бөгөөд ийм хэлэлцээрийн талаар ОӨХАХ-ийн зөвлөлд мэдэгдэх ба эдгээр нь бусад гишүүдийн иргэдийг үндэслэлгүйгээр дур зоргоор ялгаварлаж болохгүй.

5 дугаар зүйл

Хамгаалалтыг олж авах, түүнийг хүчинтэй хадгалах талаархи олон талт хэлэлцээр

3 ба 4 дүгээр зүйлийн дагуух үүрэг нь оюуны өмчийн эрхийг олж авах хүчинтэй хадгалахтай холбоотой ДОӨБ-ын ивээл дор байгуулсан олон талт хэлэлцээрүүдэд заагдсан журамд хэрэглэгдэхгүй.

6 дугаар зүйл

Эрх дуусгавар болох

Энэхүү хэлэлцээрийн дагуу маргаан зохицуулах зорилгоор энэхүү хэлэлцээрийн 3 ба 4 дүгээр зүйлүүдийн заалтыг мөрдөх нөхцөлд энэхүү хэлэлцээрийн аль ч заалт оюуны өмчийн эрхийг дуусгавар болгох асуудлыг хэлэлцэхэд хэрэглэгдэхгүй.

7 дугаар зүйл

Зорилго

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, хэрэгжилт нь технологийг шинэчлэх, түүнийг шилжүүлэх, дэлгэрүүлэхэд нэмэр хандив болох ба технологийн мэдлэгийг ашиглагч, үйлдвэрлэгчийн харилцан ашигтай байдал буй болгох, нийгэм эдийн засгийн аж байдалд тааламжтай байдлаар нөлөөлөх ба эрх, үүргийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстой.

8 дугаар зүйл

Зарчим

1. Гишүүн нь өөрсдийн хууль журмыг боловсруулах буюу боловсронгуй болгохдоо олон нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах болон нийгэм, эдийн засаг, техникийн хөгжлийн амин чухал салбаруудад олон нийтийн сонирхлыг дэмжихэд шаардлагатай арга хэмжээг авч болно. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн заалтад нийцсэн байх ёстой.

2. Зохистой арга хэмжээ нь, энэхүү Хэлэлцээрийн заалтад нийцсэн нөхцөлд эрх эзэмшигчийн зүгээс оюуны өмчийн эрхээ хэтрүүлэхээс сэргийлэх буюу олон улсын технологийн дамжуулалтад нөлөөлөх буюу худалдааг үндэслэлгүйгээр хязгаарлах практикт хандахад зайлшгүй шаардлагатай байж болно.

II ХЭСЭГ

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН БАЙДАЛ, ХЭМЖЭЭ,

ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХИ СТАНДАРТ

1 ДYГЭЭР БYЛЭГ. ЗОХИОГЧИЙН ЭРХ БА ХАМААРАХ ЭРХ

9 дүгээр зүйл

Бернийн конвенцид хандах хандлага

1. Гишүүд нь Бернийн Конвенцийн (1971) 1-21 дүгээр зүйл ба түүний хавсралтыг дагаж мөрдөнө. Гэхдээ Гишүүд нь энэ Конвенцийн 6 bis зүйлээр олгогдсон эрх буюу түүнээс үүссэн эрхийн хувьд энэхүү Хэлэлцээрийн дагуу эрх, үүрэг хүлээхгүй.

2. Зохиогчийн эрхийн хамгаалалт нь биелэлээ олсон онцлог зүйлд үйлчлэх бөгөөд санаа, арга, ажиллагаа, ажлын арга барил буюу математикийн ойлголтод үл хамаарна.

10 дугаар зүйл

Цахим тооцоолуурын хөтөлбөр ба мэдээллийн бүрдэл

Цахим тооцоолуурын хөтөлбөр нь эх үүсвэр болон обьектын кодоос үл хамаарч "ернийн Конвенцийн дагуу утга зохиолын бүтээлийн адил хамгаалагдана.

2. Машинаар унших боломжтой буюу өөр хэлбэрт буй бусад мэдээлэл буюу мэдээллийн бүрдэл нь сонголт буюу өөрийн агуулгын ангилалтаас шалтгаалан бүтээлч ажиллагааны үр дүн болж байвал энэ утгаараа мөн хамгаалагдана. Ийм хамгаалалт нь тухайн мэдээллийн сан буюу мэдээлэлд өөрт нь хамаарахгүй бөгөөд энэхүү мэдээллийн сан мэдээлэлд оршин буй зохиогчийн эрхийг хөндөхгүй.

11 дүгээр зүйл

Төлбөртэй хэрэглүүлэх эрх

Цахим тооцоолуурын хөтөлбөр болон кино урлагийн бүтээлийн хувьд, Гишүүн нь зохиогчид, тэдгээрийн эрх залгамжлагчдад наад зах нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан өөрсдийн бүтээлийн эх буюу хуулбарыг нийтэд худалдааны зорилгоор төлбөртэй хэрэглүүлэхийг зөвшөөрөх буюу хориглох эрхийг олгох ёстой.

Хэрэв төлбөртэй хэрэглээ нь дээр дурдсан Гишүүнээс зохиогч болон тэдгээрийн эрх залгамжлагчдад олгосон хуулбарлах онцгой эрхийг хэрэг дээр зөрчих бүтээлийг өргөнөөр хуулбарлахад хүргээгүй бол кино урлагийн бүтээлийн хувьд гишүүн энэхүү үүргээс чөлөөлөгдөнө. Хэрэв хөтөлбөр өөрөө төлбөртэй хэрэглээний обьектын голлох хэсэг болоогүй нөхцөлд цахим тооцоолуурын хөтөлбөрийн хувьд, энэхүү үүрэг төлбөртэй хэрэглээнд хэрэглэгдэхгүй.

12 дугаар зүйл

Хамгаалалтын үргэлжлэх хугацаа

Дүрслэх урлагийн ямар нэг бүтээл буюу фото зургийн бүтээлээс бусад бүтээлийн хамгаалагдах хугацааг хүний амьдралын бус өөр үндэслэлээр тооцохдоо ийм хугацаа зохиогчийн зөвшөөрлөөр хэвлэн нийтэлсэн хуанлийн жилийн төгсгөлөөс эхлэн 50-иас доошгүй жил буюу бүтээлийг туурвиснаас эхлэн 50 жилийн дотор хэвлэн нийтлээгүй тохиолдолд, бүтээсэн хуанлийн жилийн төгсгөлөөс эхлэн 50 жил байна.

13 дугаар зүйл

Хязгаарлах болон онцгойлох зүйл

Гишүүд бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироож болохгүй зэрэг онцгой тохиолдолд давуу эрхийг нь хязгаарлах эсвэл онцгойлон авч болно.

14 дүгээр зүйл

Нэвтрүүлэгч байгууллага, дуу авианы бичлэг үйлдвэрлэгч, тоглогчдыг хамгаалах

1.Өөрсдийн Тоглолтыг дуу авианы бичлэгт буулгахын хувьд тоглогчид өөрсдийн зөвшөөрөлгүй явагдсан дараахь үйлдлийг гаргуулахгүй байх боломж эдлэнэ. Yүнд: дуу тэдгээрийн бичлэгт буулгаагүй бичлэг болон ийм бичлэгийг хуулбарлах

Тоглогчид түүнчилэн тэдгээрийн зөвшөөрөлгүй явагдсан дараахь үйлдлийг гаргуулахгүй байх боломжтой. Yүнд: өөрсдийн тоглолтыг эфирээр нэвтрүүлэх, шууд нийтэд мэдээлэн нэвтрүүлэх

2. Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч нь өөрсдийн дуу авианы бичлэгийг шууд буюу шууд бусаар хуулбарлахыг хориглох буюу зөвшөөрөх эрхтэй байна.

3. Нэвтрүүлэгч байгууллага нь түүний зөвшөөрөлгүй явагдсан дараахь үйлдлийг хориглох эрхтэй. Yүнд: бичлэгийг хуулбарлах болон эфирээр нэвтрүүлэх, түүнчилэн эдгээр бичлэгийг нийтэд телевизээр нэвтрүүлэх. Хэрэв гишүүд нь ийм эрхийг нэвтрүүлэгч байгууллагад олгохгүй бол шилжүүлэх обьектын хувьд зохиогчийн эрхийн эзэмшигчид Бернийн Конвенцийн заалтын дагуу дээр дурдсан үйлдэл гаргахгүй байх боломж олгоно.

4. Цахим тооцоолуурын хөтөлбөрийн талаархи 11 дүгээр зүйлийн заалт нь Гишүүний хууль тогтоомжид тодорхойлсноор дуу авианы бичлэг үйлдвэрлэгч болон дуу авианы бичлэгийн эрх эзэмшигч аливаа этгээдийн хувьд тохирох өөрчлөлтийг харгалзан хэрэглэгдэнэ. Хэрэв 1994 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар Гишүүн дуу авианы бичлэгийг төлбөртэй хэрэглэхтэй холбоотой эрх эзэмшигчид зохих төлбөр олгох хүчин төгөлдөр тогтолцоотой байсан ба тэрээр ийм тогтолцоогоо дуу бичлэгийн төлбөртэй хэрэглээ нь эрх эзэмшигчийн хуулбарлах онцгой эрхэд эд хөрөнгийн хохирол учруулахгүй нөхцөлд хэвээр хадгалж байж болно.

5. Энэхүү Хэлэлцээрээр дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, тоглогчдод олгож буй хамгаалалтын хугацаа нь наад зах нь бичлэг хийгдсэн буюу тоглолт болсон хуанлийн жилийн эцсээс эхлэн 50 жилийн хугацааны туршид үргэлжилнэ.

3 дугаар хэсэгт заасны дагуу олгосон хамгаалалтын хугацаа наад зах нь нэвтрүүлэг явуулсан хуанлийн жилийн эцсээс эхлэн 20 жил үргэлжилнэ.

6. 1, 2 ба 3 дахь хэсэгт заасны дагуу аливаа гишүүн Ромийн Конвенцид зөвшөөрсөн хэмжээнд нөхцөл, хязгаарлалт, онцгойлох зүйл, тайлбар зэргийг тогтоож болно. Гэвч Бернийн конвенцийн 18 дугаар зүйл нь холбогдох өөрчлөлтүүдийг харгалзан тоглогчид болон дуу бичлэгийг үйлдвэрлэгчдийн эрхэд хэрэгжинэ.

2 ДУГААР БYЛЭГ. БАРААНЫ ТЭМДЭГ

15 дугаар зүйл

Хамгаалалт эдлэх зүйл

1. Нэг үйлдвэрийн газрын бараа буюу үйлчилгээг нөгөө үйлдвэрийн бараа үйлчилгээнээс ялгаж болох аливаа тэмдэг, тэмдгийн аливаа хослол нь барааны тэмдгийн бүрдлийг хангана. Хувийн нэр, үсэг, тоо, дүрс хэлбэр, өнгөний хослол, түүнчлэн тийм тэмдгийн аливаа хослолыг барааны тэмдгээр бүртгэж болно. Хэрэв тэмдэг нь тухайн бараа үйлчилгээг бусдаас ялгах чадварыг хадгалж үлдээгүй бол гишүүд тэмдгийн бүртгэлийг хэрэглээний явцад буй болсон ялгах чадвараас хамааруулж болно. Бүртгэх нөхцөл болгож гишүүд тэмдгийн нүдэн ялгааны шаардлагыг тавьж болно.

2. 1 дэх хэсгийн заалт нь гишүүн Парисийн конвенцийн заалтаас өөр үндэслэлээр барааны тэмдэг бүртгэхээс татгалзахгүй гэсэн ойлголт төрүүлэхгүй.

3. Гишүүд бүртгэлийг хэрэглээнээс хамаарахаар хийж болно. Гэхдээ барааны тэмдгийн бодит хэрэглээ нь бүртгүүлэхээр мэдүүлэг өгөх нөхцөл болохгүй. Бодит хэрэглээ нь мэдүүлэг гаргасан огнооноос 3 жилийн хугацаа дуустал явагдаагүй гэсэн цорын ганц үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болохгүй.

4. Барааны тэмдэг хэрэглэж буй бараа үйлчилгээний шинж нь тэмдгийн бүртгэлд ямарч тохиолдолд саад болохгүй.

5. Гишүүд барааны тэмдэг бүрийг бүртгэхээс өмнө буюу бүртгэсний дараа энэ тухай даруй мэдээлж бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргах бодитой боломж олгоно. Дээр нь гишүүд барааны тэмдгийн бүртгэлийн талаар эсэргүүцэл гаргах боломжийг хангана.

16 дугаар зүйл

Эрх олж авах

1. Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь худалдааны явцад эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, бусад бараа үйлчилгээнд хэрэглэж байгаа ижил төсөөтэй буюу адил барааны тэмдэг бүртгэгдсэн, тийм хэрэглээ нь төөрөлдүүлэх магадлалтай бол түүнийг урьдчилан зогсоох онцгой эрх эдлэнэ. Ижил төрлийн бараа ба үйлчилгээнд ижил төсөөтэй тэмдэг хэрэглэсэн тохиолдолд төөрөлдөх магадлал гарцаагүй гарч болохыг харгалзана. Дээр дурдсан эрх нь өмнө олгогдсон эрхийг хохироож болохгүй бөгөөд эрхийн хэрэгжилтийг түүнээс хамааруулах гишүүний боломжид нөлөө үзүүлэхгүй.

2. Парисийн конвенцийн 6-bis зүйл mutatus mutandis байдлаар үйлчилгээнд хэрэглэгдэнэ. Барааны тэмдэг нийтэд танил эсэхийг тодорхойлохын тулд гишүүд нийгмийн тодорхой хүрээнд барааны тэмдгийн танил эсэхийг анхаарах бөгөөд уг танил байдал гишүүн оронд сурталчилгааны дүнд бий болсон байдлыг хамааруулна.

3. Парисийн конвенцийн 6 bis зүйл барааны тэмдэг нь бүртгэгдсэн бараа үйлчилгээнээс өөр бараа, үйлчилгээнд mutatus mutandis байдлаар хэрэглэгдэх ба ингэхдээ дээр дурдсан бараа, үйлчилгээний барааны тэмдгийн ашиглалт нь дурдсан бараа үйлчилгээ болон бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн хоорондын холбоог тодорхойлох ба ийм ашиглалтын үед бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн сонирхол зөрчигдөж болохыг анхаарна.

17 дугаар зүйл

Онцгойлох зүйл

Барааны тэмдгээр олгогдсон эрхэд дүрсэлсэн илэрхийллийг зохистой ашиглах зэрэг хязгаарлагдмал онцгойлох зүйлийг гишүүд тогтоож болох бөгөөд ийм онцгойлох зүйлс нь барааны тэмдгийн эзэмшигч болон гуравдагч этгээдийн хуулийн дагуух сонирхлыг харгалзсан байвал зохино.

18 дугаар зүйл

Хамгаалалтын үргэлжлэх хугацаа

Барааны тэмдгийн анхны бүртгэлийн болон барааны тэмдгийн бүртгэлийн үйлчлэх хугацааны сунгалт тус бүр долоон жилээс багагүй байна. Барааны тэмдгийн бүртгэлийг хугацааны хязгаарлалгүйгээр сунгаж болно.

19 дүгээр зүйл

Ашиглалтын шаардлага

1. Хэрэв ашиглалт нь бүртгэлийг хадгалахад шаардагдаж байвал бүртгэл нь зөвхөн тэмдгийг тасралтгүй 3-аас доошгүй жилийн турш ашиглагдаагүй хугацааны дүнд хүчингүй болж болно. Гэхдээ барааны тэмдгийн эзэмшигч ийм ашиглалтанд учирсан саад буйг үндэслэх шалтгааныг заах ёстой. Барааны тэмдгийн эзэмшигчийн хүсэл зорилгоос үл хамаарсан тэмдгийг ашиглахад саад бий болгосон нөхцөл байдал, жишээлбэл, импортын хязгаарлал буюу улсаас барааны тэмдгээр хамгаалагдсан бараа үйлчилгээнд тавих бусад шаардлага, тэмдгийг ашиглаагүйг хүндэтгэх шалтгаанд тооцно.

2. Эзэмшигчийн зүгээс тавьж буй хяналтын дор тэмдгийг өөр этгээд ашигласныг бүртгэлийг хүчинтэй байлгахын тулд барааны тэмдгийг ашигласанд тооцно.

20 дугаар зүйл

Бусад шаардлага

Арилжааны явцад барааны тэмдгийн ашиглалтыг нь өөр барааны тэмдэгтэй хамт ашиглах, нэг үйлдвэрийн газрын бараа үйлчилгээ нөгөө үйлдвэрийн газрын бараа үйлчилгээнээс ялгах барааны тэмдгийн чадварт хохирол учруулж болохуйц аргаар ашиглах буюу онцгой хэлбэрээр ашиглах зэрэг онцгой шаардлагаар үндэслэлгүйгээр хязгаарлах ёсгүй. Энэ нь хоорондоо холбоогүй бараа, үйлчилгээг хамт гаргадаг этгээдийн адилтгасан барааны тэмдгийн хэрэглээ, тэр этгээдийн тусгай бараа, үйлчилгээг ялгаж байгаа барааны тэмдгийг ашиглах шаардлагыг үгүйсгэхгүй.

21 дүгээр зүйл

Лицензи өгөх болон эрх шилжүүлэх

Гишүүд барааны тэмдгийн эрх шилжүүлэх, лицензи өгөх нөхцлийг тодорхойлж болох бөгөөд үүний хамт барааны тэмдгийн албадан лицензи олгохыг зөвшөөрөхгүй ба бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмшигч нь уг барааны тэмдэг бүхий бизнесийн үйл ажиллагаагаа шилжүүлсэн эсэхээс үл хамаарч барааны тэмдгийн эрхийг шилжүүлнэ.

3 ДУГААР БYЛЭГ. ГАЗАР ЗYЙН ЗААЛТ

22 дугаар зүйл

Газар зүйн заалтыг хамгаалах

1. Энэхүү хэлэлцээрийн дагуу, газар зүйн заалт нь гишүүний нутаг дэвсгэр, бүс буюу тодорхой газраас үүсэлтэй барааг адилтгаж буй тэмдэглэл бөгөөд барааны тодорхой чанар нэр хүнд, бусад шинж нь түүний газар зүйн үүсэлтэй ихээхэн хэмжээгээр холбогдоно.

2. Газар зүйн заалтын хувьд, Гишүүн, сонирхогч талуудад доор дурдсан зүйлүүдээс сэргийлэх эрх зүйн арга хэмжээг авбал зохино.

(а) энэхүү бараа жинхэнэ үүслийн газраа бус өөр газар зүйн хэсгээс гаралтай гэдэг ойлголтыг төрүүлэх буюу заах, барааг таниулах буюу тэмдэглэх аливаа хэрэгслийг ашиглах, өөрөөр хэлбэл энэхүү барааны газар зүйн үүслийн талаар олон нийтийг төөрөгдөлд оруулах

(b) аливаа ашиглалт нь Парисийн Конвенцийн (1967) 10 bis зүйлийн заалтын хүрээнд шударга бус өрсөлдөөн гэж тооцогдох

3. Хэрэв түүнийг хууль тогтоомжоор зөвшөөрч байвал, эсвэл сонирхогч талын хүсэлтээр еx officio Гишүүн тухайн нутаг дэвсгэрээс үүсэлгүй барааны газар зүйн заалт агуулсан буюу бүрдэл болох барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүйд тооцох буюу барааны тэмдгийг бүртгэхээс татгалзаж болно. Ингэхдээ ийм барааны тэмдгийн газар зүйн заалт нь энэхүү гишүүн оронд жинхэнэ үүслийн газрын талаар иргэдийг төөрөгдүүлж буй тохиолдолд хэрэглэнэ.

4. 1, 2, 3 дахь хэсэгт заасан хамгаалалт нь бараа үүссэн нутаг дэвсгэр, бүс, нутгийн хувьд үг, үсгийн талаар зөв боловч иргэдэд барааны үүслийн газар нь өөр нутаг дэвсгэр болох тухай буруу төсөөлөл төрүүлдэг, тийм газар зүйн заалтын эсрэг хэрэглэгдэнэ.

23 дугаар зүйл

Дарс, спиртийн ундааны газар зүйн заалтын нэмэгдэл хамгаалалт

1. Гишүүн бүр тухайн газар зүйн заалтанд заагдсан газарт үүсээгүй дарсанд дарсаа адилтгах буюу газар зүйн заалтанд заагдсан газарт үүсээгүй спиртэнд спиртээ адилтгаж байгаа газар зүйн заалтын ашиглалтыг урьдчилан зогсоох талаар сонирхогч талуудыг хуулийн хэрэгслээр хангана. Энэ тохиолдолд ч барааны жинхэнэ үүслийг ба газар зүйн заалтыг орчуулж хэрэглэсэн буюу "төрөл", "хэв маяг", "загвар", "дууриасан" буюу адил гэсэн хэллэг дагалдана.

2. Дарсыг адилтгаж буй газар зүйн заалт бүхий дарсны буюу адилтгаж байгаа спиртийн газар зүйн заалт бүхий спиртийн барааны тэмдгийн бүртгэлээс сонирхогч талын хүсэлтээр буюу ex officio гишүүний хуулиар зөвшөөрөгдсөн байвал энэ үүслийг хадгалах дарс, спиртийн хувьд татгалзах ба хүчингүй болгоно.

3. Дарсны газар зүйн заалт адил тохиолдолд хамгаалалт 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн газар зүйн заалт тус бүрт олгогдоно.

4. Дарсны газар зүйн заалтын хамгаалалтыг хөнгөвчилөх зорилгоор Оюуны өмчийн худалдааны талаарх Хэлэлцээрийн зөвлөлд дарсны газар зүйн заалтын бүртгэл мэдээллийн олон талт тогтолцоо тогтоох хэлэлцээр явагдах ба энэ нь энэхүү тогтолцоонд оролцогч гишүүн оронд хамгаалалт эдлэх дарсанд хамаарна.

24 дүгээр зүйл

Олон улсын хэлэлцээр: Онцгойлох зүйл

1. Гишүүд 23 дугаар зүйлийн дагуу бие даасан газар зүйн заалтын хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээр хийхээр тохиролцоно. Дор дурдсан 4-8 дугаар хэсгийн заалтыг Гишүүн хэлэлцээр хийхээс татгалзах буюу хоёр талт ба олон талт хэлэлцээр байгуулах явдалд ашиглаж болохгүй.

Ийм хэлэлцээрийн хүрээнд гишүүд нь эдгээр заалтыг тодорхой газар зүйн заалтын хувьд байнга хэрэгжүүлэх асуудал хэлэлцэхэд бэлэн байх бөгөөд түүний ашиглалт нь ийм хэлэлцээрийн хэлэлцэх зүйл байна.

2. Оюуны өмчийн эрхийн худалдааны талаархи гэрээний Зөвлөл нь энэ бүлгийн заалтын хэрэгжилтийг дахин хянаж болно. Эхний удаа ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор хянана. Эдгээр заалтад заасан үүргийн хэрэгжилтэд нөлөөлж болох аливаа асуудлыг Зөвлөл анхаарч үзэх ба Гишүүний хүсэлтээр нь холбогдох гишүүдийн хооронд хоёр талын болон олон талын зөвшилцлөөр шийдвэр гаргах боломжгүй үед Зөвлөл энэхүү бүлгийн цаашдын зорилго, шуурхай ажиллагааг хөнгөвчлөхийг зөвшөөрсөн арга хэмжээ авна.

3. Энэхүү бүлгийг хэрэгжүүлэхдээ Гишүүн ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнөхөн орсон гишүүнд газар зүйн заалтын хамгаалалтыг бууруулахгүй байна.

4. Энэхүү бүлгийн аль ч заалт өөр Гишүүний нутаг дэвсгэр дээр адил буюу хамаарах бараа, үйлчилгээний хувьд (а) 1994 оны 4 дүгээр сарын 15-наас өмнөх 10 жил эсвэл (ь) энэ хугацаанаас өмнө шударгаар тэр газар зүйн заалтыг тасралтгүй хэрэглэдэг бөгөөд аль нэг үндэстэн буюу нутгийн ард түмний бараа, үйлчилгээтэй холбоотой дарс буюу спиртийг адилтган тэр Гишүүний онцгой анхаарал татсан газар зүйн заалтыг адилаар хэрэглэх үргэлжлүүлэхийг зогсоохыг Гишүүнээс шаардахгүй.

5. Барааны тэмдгийн мэдүүлэг шударгаар гаргах эсвэл бүртгүүлэх буюу барааны тэмдгийн эрхийг шударга хэрэглээгээр доорх хугацаанд авсан үед, Yүнд:

(а) VI бүлэгт тодорхойлсны дагуу эдгээр заалтыг тухайн гишүүн урьд хэрэгжүүлэхээс өмнө

(b) газар зүйн заалт өмнө нь үүссэн орондоо хамгаалагдахаас өмнө энэ бүлгийг хэрэгжүүлэхээр батлагдсан арга хэмжээ барааны тэмдгийн бүртгэл түүний хүчинтэй үйлчлэх буюу барааны тэмдгийг хэрэглэх эрхэд тэр барааны тэмдэг газар зүй заалттай адил, буюу түүнтэй төстэй гэдэг үндэслэлээр хязгаарлахгүй.

6. Энэхүү бүлгийн аль ч заалт бараа, үйлчилгээнд хамаарах өөр Гишүүний газар зүйн заалтын хувьд түүнд хамаарах заалт нь тэр Гишүүний нутаг дэвсгэр дээрх тийм бараа, үйлчилгээнд ярианы хэлэнд байдаг ердийн нэрийн жирийн хэллэгтэй адил бол түүнийг хэрэгжүүлэхийг Гишүүнээс үл шаардана. Энэхүү бүлгийн аль ч заалт дарсны бүтээгдэхүүнд хамаарах өөр Гишүүний газар зүйн заалтын хувьд түүнд хамаатай заалт нь ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацаанд тэр гишүүний нутаг дэвсгэр дээр усан үзмийн олон төрлийн ердийн нэртэй адил бол түүнийг хэрэгжүүлэхийг Гишүүнээс үл шаардана.

7. Гишүүн нь энэхүү бүлгийн дагуу барааны тэмдгийн бүртгэл буюу хэрэглээтэй холбоотой аливаа хүсэлтийг, хамгаалагдсан заалтыг буруу ашигласан нь Гишүүнд мэдэгдсэнээс хойшхи таван жилийн дотор эсвэл хэрэв барааны тэмдэг бүртгэгдсэн огноондоо хэвлэгдсэн бол тэр Гишүүнд барааны тэмдгийн бүртгэсэн огнооны дараа тавихыг гишүүд тогтоож болох ба хэрэв энэ огнооны буруу ашиглалт Гишүүнд мэдэгдсэнээс өмнө байсан тохиолдолд, барааны тэмдэг газар зүйн заалт шударга бус бүртгэлд юмуу хэрэглээнд орох ёсгүй.

8. Энэхүү бүлгийн заалт нь аливаа этгээд худалдааны явцад өөрийн нэр эсвэл өөрийн өмнөх тухайн бизнес эрхэлж байсан этгээдийн нэрийг хэрэглэх эрхэд ямарч тохиолдолд нөлөөлөхгүй ба харин тухайн нэр олон нийтийг төөрөгдөлд оруулсан тохиолдлыг хамааруулж ойлгохгүй.

9. Газар зүйн заалт үүсэн орондоо хамгаалагддаггүй эсвэл хамгаалагдахаа больсон эсвэл тухайн оронд хэрэглэхээ больсон тохиолдолд түүнийг энэхүү хэлэлцээрээр хамгаалах үүрэг хүлээхгүй.

 

4 ДYГЭЭР БYЛЭГ. БYТЭЭГДЭХYYНИЙ ЗАГВАР

25 дугаар зүйл

Хамгаалалт эдлэх шаардлага

1. Гишүүд нь шинэ болон эх загвар болох бие даан үүссэн бүтээгдэхүүний загварт хамгаалалт олгоно. Хэрэв загвар нь урьд танил болсон загварууд буюу тэдгээрийн онцлог шинжийн хослолоос мэдэгдэхүйц ялгарахгүй бол гишүүд загваруудыг шинэ биш ба эх загвар биш гэж үзэж болно.

Гишүүд энэхүү хамгаалалтыг техникийн болоод ажил үүргийн сэтгэлгээний дүнд бүтээгдсэн бүтээгдхүүний загварт хамаарахгүй байхаар тогтоож болно.

2. Гишүүн бүр нэхмэлийн загвар, тухайлбал аливаа зардал, шүүлт хийх буюу нийтлэхийн хувьд хамгаалалтыг хангахад чиглэсэн шаардлага нь ийм хамгаалалт олгох, түүнийг авах боломжид шалтгаангүйгээр саад болохгүй байхыг баталгаажуулна.

Гишүүд бүтээгдэхүүний загварын тухай буюу зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу энэхүү үүргээ чөлөөтэй биелүүлнэ.

26 дугаар зүйл

Хамгаалалт

1. Хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын эзэмшигч нь өөрийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд худалдааны зорилгоор хамгаалагдсан буюу загвараас мэдэгдэхүйц хэмжээнд хуулбарласан зүйлийг гаднаас оруулах, худалдах, буй болгохоос урьдчилан сэргийлэх эрхтэй.

2. Гишүүд нь бүтээгдэхүүний загварын хамгаалалтанд хязгаарлагдмал онцгойлох зүйл хэрэглэхээр тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд эдгээр онцгойлох зүйл нь хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй байх ба хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхолыг үндэслэлгүйгээр хохироохгүй бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхолыг мөн тооцсон байна.

3. Энэхүү хамгаалалтын үйлчлэх хугацаа нь дор хаяж 10 жил байна.

5 ДУГААР БYЛЭГ. ПАТЕНТ

27 дугаар зүйл

Патентлагдах зүйл

2 ба 3 дугаар хэсгийн заалтын дагуу патент нь техникийн бүх салбарт арга ажиллагаа буюу бүтээгдэхүүний аливаа шинэ бүтээлийн хувьд олгогдох ба тэдгээр нь шинэ байх ба шинэлэг талыг агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой байна. 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, энэ зүйлийн 3 дахь хэсгийн субьект болох патент болон патентын эрхийг гаднаас оруулж байгаа, дотоодод үйлдвэрлэж байгааг үл харгалзан технологийн салбар, шинэ бүтээлийн байршилд ялгаварлахгүйгээр олгоно.

2. Гишүүд нь шинэ бүтээлийн худалдаа, ашиглалт явуулдаг тухайн дэвсгэр нутагт ёс суртахуун, нийгмийн дэг журмыг хангах шаардлагаар хүн, амьтан, ургамлын амьдрал, эрүүл мэндийг хамгаалах хүрээлэн буй орчныг ноцтой бохирдуулж болзошгүй шинэ бүтээлд патент олгохгүй ба гэхдээ энэ нь дотоодын х уулиар хориглосон гэдэгт үндэслэхгүй.

3. Гишүүд дараахь зүйлийг патентлахаас татгалзана. Yүнд:

(а) хүн, амьтны эмчилгээнд зориулсан мэс засал болон эмчилгээ оношлогооны аргууд

(ь) бичил биетээс бусад өөр ургамал амьтан биологийн бус болон микробиологийн аргаас өөрөөр амьтан ургамлыг гаргаж авах биологийн арга.

Гишүүд нь олон төрлийн ургамлын эрхийн хамгаалалтыг нэг бол патентаар эсвэл үр дүнтэй sui generis хамгаалалтаар буюу тэдгээрийн ямар нэг хослолоор олгож болно. Энэ хэсгийн заалтыг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жилийн дараа дахин хянана.

28 дугаар зүйл

Эрх олж авах

1. Патент эзэмшигчид дараахь онцгой эрхийг эдэлнэ:

(а) Патентлагдах зүйл нь бүтээгдэхүүн бол: бүтээгдэхүүнийг хийх, ашиглах, худалдах санал тавих, борлуулах, оруулах зэрэг зорилгоор хийх үйлдлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй гүйцэтгэхээс гуравдагч этгээдийг хориглон зогсоох;

(ь) Патентлагдах зүйл нь арга ажиллагаа бол: аргыг ашиглах болон эцсийн эцэст тэр аргаар шууд гаргаж авсан бүтээгдэхүүнийг хэрэглэх, худалдахыг санал болгох, борлуулах, оруулах үйлдлийг эзэмшигчээс зөвшөөрөлгүй гүйцэтгэхээс гуравдагч этгээдийг хориглон зогсоох.

2. Патент эзэмшигч эрх шилжүүлэх, өв залгамжлагчид дамжуулах, лицензийн гэрээ байгуулах эрх эдлэнэ.

29 дүгээр зүйл

Патентын мэдүүлэг гаргах нөхцөл

1. Гишүүд, шинэ бүтээлийн мэдүүлэг гаргагчдыг шинэ бүтээлээ энэ салбарын чадвар бүхий хүн хэрэгжүүлэх боломжтой, бүрэн хангалттай дэлгэрэнгүй хэлбэрээр гаргасан байхыг шаардах ба мэдүүлэг гаргагч давамгайлах огноо хүсч байгаа бол тэр огноонд, эсвэл анхдагч огноонд зохиогч шинэ бүтээлийг хэрэгжүүлэх хамгийн сайн аргыг дурдсан байх шаардлага тавина.

2. Гишүүд шинэ бүтээлийн мэдүүлэг гаргагчаас гадаадад гаргасан мэдүүлэг болон патент олгосон тухай тодорхой мэдээллээр хангахыг шаардана.

30 дугаар зүйл

Олгогдсон эрхээс онцгойлох зүйл

Гишүүд патентаар олж авсан эрхэд хязгаарлагдмал онцгойлох зүйл хэрэглэх ба энэ тохиолдолд тийн харгалзах зүйл нь патентын хэвийн ашиглалттай үндэслэлгүйгээр зөрчилдөхгүй, патент эзэмшигчийн хууль ёсны сонирхолыг үндэслэлгүйгээр хохироохгүй бөгөөд гуравдагч этгээдийн хуулийн дагуух сонирхлыг анхааралдаа авсан байна.

31 дүгээр зүйл

Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусад ашиглалт

Гишүүний хуулиар эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй патент бүхий зүйлийг засгийн газар болон засгийн газрын зөвшөөрлөөр гуравдагч этгээд ашиглах зэрэг бусад ашиглалтыг зөвшөөрч байгаа бол дараахь заалтыг хүндэтгэн үзнэ.

(а) ийм ашиглалтын зөвшөөрлийг тухайн зүйлийн шинж чанарт үндэслэнэ.

(ь) ийм ашиглалтыг зөвшөөрч болох ба гэхдээ тийм ашиглалтын өмнө тухайн ашиглагч худалдааны тааламжтай хугацаа, нөхцлөөр эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах оролдлого хийсэн боловч тэр оролдлого боломжтой хугацаанд амжилт олоогүй байж болно. Гишүүн энэ шаардлагаас нийтэд худалдааны бус хэлбэрээр ашиглах, онц яаралтай байдалд эсвэл үндэсний аюулын үед татгалзаж болно. Yндэсний аюул буюу хойшлуулашгүй онцгой нөхцөл байдалд эрх эзэмшигчид яаралтай мэдэгдэнэ. Нийтийн худалдааны бус ашиглалтын тохиолдолд засгийн газар юмуу гэрээлэгч патентын хайлт хийлгүйгээр тухайн патентыг засгийн газар засгийн газрын зориулалтаар ашиглах талаар мэдсэн буюу мэдэх үндэслэлтэй байгаа бол энэ тухайгаа эрх эзэмшигчид шуурхай мэдээлнэ.

(с) ийм ашиглалтын хэмжээ, хугацаанд тухайн зөвшөөрлийн зорилгоор хязгаарлал хийх ба хагас дамжуулагчийн технологийн тохиолдолд нийтийн худалдааны бус ашиглалтанд буюу эсрэг өрсөлдөөний эсрэг шүүхийн буюу захиргааны арга хэрэглэсний дараа хязгаарласан үйл ажиллагааг залруулж болно.

(d) ийм ашиглалт онцгой бус байна.

(е) ийм ашиглалтыг хэрэгжүүлж байгаа үйлдвэр буюу түүний материалын бус аливаа хэсгийн ашиглалтыг шилжүүлэхгүй.

(f) аливаа ашиглалт нь ийм ашиглалтыг зөвшөөрч байгаа гишүүний дотоодын зах зээлийг хангахуйц хэмжээгээр зөвшөөрөгдсөн байна.

(g) ийм ашиглалтыг зөвшөөрснөөр тооцох ба зөвшөөрөгдсөн этгээдийн хууль ёсны сонирхолд таарах эрхийн хамгаалалтын нөхцөл байдал нь хэрэгжилтийг зогсоох, шинээр ижил бус хэрэглээнд хүргэх тохиолдолд хязгаарлалт хийнэ. Эрх бүхий байгууллага тэдгээрийн үргэлжлэн байх нөхцөл байдлыг үндэслэл бүхий хүсэлтээр дахин хянах эрхтэй.

(h) эрх эзэмшигч зөвшөөрснөөр гарах эдийн засгийн үнэ цэнийг анхааралдаа авч бүх тохиолдолд нөхцөл байдалд зохих шан хөлс авч байна.

(i) ийм ашиглалтын зөвшөөрөлд хамаарах аливаа шийдвэрийн хуулийн хүчинтэй байдал нь Гишүүний дотоод дахь эрх бүхий байгууллагаас шүүхийн дахин хяналт ба бусад бие даасан хяналт хийх субьект болно.

(j) ийм ашиглалтын шан хөлстэй холбоотой аливаа шийдвэр нь Гишүүний дотоод дахь

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018