Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Патентийн лицензийн гэрээ байгуулах тухай үлгэрчилсэн заавар

  • 2019-05-24
  • 467

Патентийн лицензийн гэрээ байгуулах тухай үлгэрчилсэн заавар

Монгол Улсын Сайд бөгөөд Үндэсний
Хөгжлийн Газрын даргын 1994 оны 41
тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ПАТЕНТИЙН ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
ТУХАЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэ зааврын зорилго нь Монгол Улсын Патентийн тухай хууль тогтоомжид үндэслэн патент бүхий шинэ бүтээл буюу бүтээгдэхүүний загварыг ашиглах лиценз /зөвшөөрөл/-ийн гэрээ байгуулах, түүнд тусгах гол асуудлууд үндсэн зарчмыг тодорхойлоход тус дөхөм болоход оршино.
2. Лиценз өгөх анхдагч эрхийг шинэ бүтээл буюу бүтээгдэхүүний загвар /цаашид “шинэ бүтээл” гэхийн патент эзэмшигч эдлэх бөгөөд лицензийн гэрээ байгуулахад тэр нь лиценз өгөгч, харин шинэ бүтээлийг ашиглах эрх олж авч буй этгээд нь лиценз авагч болно.
3. Энэ зааварт патентийн лицензийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх) гэдэгт лиценз өгөгч тухайн шинэ бүтээлийг гэрээнд заасан нөхцөл хэмжээгээр үйлдвэрлэлд нэвтрүүлж ашиглах эрх зүйн болон хэрэгжүүлэх бодит нөхцлөөр лиценз авагчийг хангах, харин лиценз авагч нь ямар нэг хэлбэрээр түүнд нөхөн төлбөр олгох тухай гэрээг ойлгоно. Лицензийн гэрээ хоёрдмол утгатай байж болохгүй.
4. Лиценз нь онцгой, бүрэн, энгийн гэсэн үндсэн гурван төрөлтэй байна.
А. Онцгой лицензээр шинэ бүтээлийг ашиглах онцгой эрхийг зөвхөн лиценз авагч эдлэнэ.
Б. Бүрэн лиценз нь шинэ бүтээлийг бүрэн буюу хэсэгчилэн ашиглуулах, бусдад дамжуулах эрхтэйгээр патентийн хүчинтэй байх хугацаанд буцалтгүй ямарч хязгаарлалтгүй шилжүүлэх хэлбэр болно.
В. Энгийн лицензийн гэрээг хэрэглэх үед лиценз өгөгч нь шинэ бүтээлээ лиценз авагчаас гадна бусад этгээдэд мөн энгийн лицензээр ашиглуулах эрхтэй байна.
5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх лицензийн гэрээг Патентийн газарт бүртгүүлнэ.
Гадаадад шинэ бүтээлийг ашиглуулах лицензийн гэрээ байгуулахын өмнө Патентийн газраас зөвшөөрөл авна. Хүн, мал, амьтныг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, ургамлын сорт, мал, амьтны үүлдэр, тэдгээрийг өсгөвөрлөх орчинтой холбогдсон шинэ бүтээлийг ашиглах лицензийн гэрээг төрийн захиргааны холбогдох төв байгууллагаас зөвшөөрөл авч байгуулна.

Хоёр. Лицензийн гэрээ байгуулах зарчим, түүний бүтэц

1. Лицензийн гэрээний талуудыг тодорхойлох
Гэрээний оршил хэсэгт талууд / лиценз өгөгч, лиценз авагч/-ын өөр этгээдээр төлөөлүүлж байгаа тохиолдолд мөн тэдгээрийн албан ёсны нэр, хаягийг тодорхойлно. Энэ хэсэгт мөн лиценз өгөгч нь тодорхой шинэ бүтээлийн патент эзэмшигч бөгөөд уг шинэ бүтээлийг ашиглах, үйлдвэрлэх бүх нөхцлийг бүрдүүлж чадах эсхүл түүнийг ашиглаж, үйлдвэрлэж байгаа, харин лиценз авагч нь тус шинэ бүтээлийг ашиглах, үйлдвэрлэх зорилгоор лиценз авах хүсэлтэй байгааг үндэслэн талууд лицензийн гэрээ байгуулж байгаа гэдгийг тусгана.
2. Тусгай нэр томъёо
Гэрээний үндсэн нэр томъёог бие даасан зүйл болгон тусгайлан, дэлгэрэнгүй тайлбарлаж тодорхойлох нь тэдгээрийн талаар талууд нэг ойлголттой байх, гэрээнд тэдгээрийг тухай бүр дэлгэрэнгүй байдлаар хэрэглэхээс зайлсхийх, цаашдаа энэ талаар талуудын хооронд маргаан үүсэх явдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ хэсэгт тухайлбал “үндсэн патент”, “үндсэн шинэ бүтээл”, “лицензийнтехнологи”, “лицензийн бүтээгдэхүүн”, “ноу-хау”, “техникийн баримт бичиг”, “тусгай тоног төхөөрөмж”, “тусгай материал /түүхий эд/” гэх мэтийн тус гэрээний хүрээнд тодорхой, онцгой утгаар хэрэглэгдэх нэр томъёог тайлбарлан тодорхойлж болно.
3. Гэрээний үндсэн зүйл
1. Гэрээний үндсэн хэлэлцлийг агуулах энэ хэсэгт гэрээний дагуу олгож байгаа лицензийн төрөл, лицензийн төлбөр, лицензийн дагуу шинэ бүтээлийг ашиглах арга хэлбэр, хэмжээ хүрээ, гэрээний талуудын үндсэн эрх, үүргийг ерөнхийд нь тодорхойлно.
2. Лицензийн онцгой, бүрэн, энгийн гэсэн төрлөөс хамааран тухайн шинэ бүтээлийг ашиглах хэлбэр, хүрээг тогтооно. Тухайлбал, онцгой лиценз олгох тохиолдолд лиценз авагч нь шинэ бүтээлийг гэрээнд тодорхойлсны дагуу бүхэлд нь буюу тодорхой хэсгийг нь тогтсон хугацаанд заасан нутаг дэвсгэрт зохих хэлбэрээр ашиглах эрх эдэлнэ. Энгийн лицензийн тохиолдолд лиценз авагч нь шинэ бүтээлийг гэрээнд заасны дагуу ашиглах эрхтэй болохын зэрэгцээ лиценз өгөгч нь шинэ бүтээлээ өөрөө ашиглах, бусдад энгийн лицензээр ашиглуулах эрхтэй байна.
3. Лицензийн төрлийг харгалзан гэрээний талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлно. Үүнд:
А. Лиценз авагчийн эрх: шинэ бүтээлийг тогтсон хэмжээ ( бүрэн, хэсэгчилсэн), хэлбэр (үйлдвэрлэх, үйлдвэрлэлд ашиглах, худалдах)-ээр, тодорхой нутаг дэвсгэр ( патент үйлчилж буй бүх нутаг дэвсгэр эсхүл түүний тодорхой хэсэг)-т ашиглах, бусдад хараат лиценз олгож болох эсэх (хараат лиценз гэдэгт онцгой лиценз авагч нь өөрийн эзэмшиж буй лицензийн хүрээнд түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор гуравдагч этгээдэд тохиролцсон нөхцлөөр олгох энгийн лицензийг ойлгоно).
Б. Лиценз авагчийн үүрэг: лицензийн төлбөр төлөх (төлбөрийн хэмжээ, олгох журмыг тусгай зүйлд тусгана), лицензийн дагуу шинэ бүтээлийг ашиглахад зайлшгүй гэж үзэх лиценз өгөгчийн шаардлагыг биелүүлэх
В. Лиценз өгөгчийн эрх: Шинэ бүтээлээ лицензээр ашиглуулснытөлбөр авах (үүнийг лиценз авагчийн төлбөр төлөх үүрэгтэй нэгтгэн тусгана), лиценз авагчид тодорхой болзол, шаардлага тавих
Г. Лиценз өгөгчийн үүрэг: Лиценз авагчид тохиролцсон хэлбэрээр шинэ бүтээлийг нь ашиглах лиценз олгох, лиценз авагчид шинэ бүтээлийг ашиглахад шаардагдах техникийн баримт бичгийг шилжүүлэх, мэдээллээр хангах, мэргэжлийн болон техникийн тусламж үзүүлэх (эдгээр асуудлыг тусгай зүйлд дэлгэрэнгүй тусгана).
4. Техникийн баримт бичиг
Гэрээний энэ хэсэгт лиценз өгөгч шинэ бүтээлийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлд ашиглахад шаардагдах техникийн болон бусад холбогдох баримт бичиг, ноу-хау, зураг, бүдүүвч, журам заавар, горим гэх мэтийг лиценз авагчид шилжүүлэн өгөх нөхцөл (үйлдэх хувь, шилжүүлэх хугацаа, журам тэдгээрт тавих шаардлага, норм, стандартууд, уг баримт бичиг нь бүрэн бус буюу зөрчилтэй тохиолдолд баримтлах дэг журам, тэдгээрийн нууцыг хадгалах)-ыг тодорхой тусгана. Холбогдох баримт бичиг, материалын жагсаалтыг гэрээнд хавсаргаж болно.
5. Шинэ бүтээлийг боловсронгуй болгох.
Гэрээний үндсэн зүйл болох шинэ бүтээлийг сайжруулан боловсронгуй болгох буюу түүний үндсэн дээр өөр шинэ бүтээл гаргаж ашиглахтай холбогдсон асуудлыг гэрээнд тусгах нь зүйтэй. Ингэхдээ дараахь зүйлийг анхаарна:
А. Үндсэн шинэ бүтээлийг сайжруулж боловсронгуй болгосон зүйл (”сайжруулалт”) болон өөр шинэ бүтээл болгон гаргасан зүйл (“шинэчлэлт”) хоёрыг ялгаж тодорхойлох нь чухал. Тухайлбал боловсронгуй болгосон гэдэгт үндсэн шинэ бүтээлийн патентад шууд тусгагдсан зүйлийг сайжруулсныг харин өөр шинэ бүтээл гэдэгт үндсэн шинэ бүтээл гэгдэж буй бүтээгдэхүүн буюу үйлдвэрлэлийн аргад хамаарах боловч түүний патентад тусгагдаагүй зүйлийг ойлгоно.
Б. Сайжруулсан буюу шинээр гаргасан зүйлийг хоёр тал ямар нөхцөл, байдлаар солилцож, ашиглаж байхыг тодорхойлно. Хоёр тал аливаа сайжруулсан буюу шинээр гаргасан зүйлийн талаар даруй харилцан мэдээлж байх нь нийтлэг хандлага болно. Харин сайжруулсан буюу шинэчилсэн зүйлийг шилжүүлэн авч ашиглах асуудлыг нарийвчлан авч үзнэ.
В. Сайжруулсан зүйлийн хувьд үнэ төлбөргүй буюу тогтоосон төлбөртэйгээр харилцан ашиглаж байх, патентлагдах чадвартай зүйлд эрхийн хамгаалалт хийлгэж байх, гуравдагч этгээдэд ашиглуулах нөхцлийг тохиролцож байх зэргийг тогтооно.
Г. Шинээр гаргасан зүйлийн хувьд хоёр тал бусдаас өмнө өөр хоорондоо шинэ лицензийн гэрээ байгуулж байхаар тохиролцоно.
Д. Хоёр тал гэрээний үндсэн шинэ бүтээлийг сайжруулах буюу шинэчлэх талаар хамтран эрдэм шинжилгээ, сорилт туршилтын ажил явуулж байхаар тохиролцож болно.
6. Үндсэн шинэ бүтээлийн патентийг хамгаалах
Лицензийн гэрэг хэрэгжүүлэхэд гэрээний үндсэн шинэ бүтээлийн патент ямарч зөрчилгүй байх нөхцөл бүрдсэн байна. Иймд гэрээ байгуулах үед тухайн патент нь зөрчилгүй, патент өгөгч нь патентийг хүчингүй болгоход хүрэх зүйл үйлдээгүй, өөр этгээдэд патентийг шилжүүлээгүй буюу шилжүүлэхээр тохиролцоогүй, өөр этгээдэд тухайн
патенттай холбоотой лиценз олгоогүй буюу олгохгүй (онцгой, бүрэн лиценз өгөх тохиолдолд) гэсэн нөхцлийг гэрээнд тусгана. Лиценз өгөгч нь холбогдох патентийг хүчинтэй байлгах үүрэг хүлээнэ. Хэрэв лиценз өгөгч нь патентийг хүчинтэй байлгах ашиггүй гэж үзвэл энэ тухай лиценз авагчид урьдчилан мэдэгдэж, асуудлыг хэрхэх талаар тохиролцож байхаар тусгана. Патентийг зөрчсөн тохиолдолд хоёр тал зөрчлийг зогсоож сөрөг арга хэмжээ авах талаар хамтарч ажиллахаар тохиролцоно.
7. Хоёр талын хүлээх үүрэг, хариуцлага
Гэрээний талууд хамтарч үндсэн патентийн мадаггүйг тогтоосны үндсэн дээр тохиролцсон болохыг заана. Лиценз өгөгч нь гэрээнд тусгагдсан зүйлийн талаар дараахь үүрэг, хариуцлага хүлээж баталгаа гаргана.
1. Гэрээнд заасан үндсэн шинэ бүтээлийг бодит байдлаар ашиглан техник-эдийн засгийн тодорхой (ашигтай) үзүүлэлтэд хүрэх (бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зохих үнээр зах зээлд гаргах, үйлдвэрлэлийн аргыг ашиглах) боломжтой гэдгийн баталгаа (техник эдийн засаг, технологийн үзүүлэлтийг гэрээнд хавсаргана).
2. Лиценз авагчид шилжүүлж буй техникийн баримт бичгийн жинхэнэ эзэн нь болох, бүх материал нь бүрэн, үнэн зөв, чанартай үйлдэгдсэн
3. Тухайн орон нутагт зөрчилгүй чөлөөтэй ашиглах тухай патентийн мадаггүйг баталгаажуулах. Лиценз авагчийн үйлдвэрлэлтэй холбогдож гарах хохирол, аюулд хариуцлага хүлээхгүй
4. Лицензээр үйлдвэрлэл явуулахад лиценз өгөгчийн үзүүлэх техникийн тусламж шаардагдах хэмжээнд хэрэгжинэ.
Лиценз авагч нь лиценз өгөгчөөс шилжүүлэн авсан техникийн баримт бичиг, заавар журам, стагдартыг нягт баримтлан шаардлага бүрэн хангах чанарын хэмжээнд үйлдвэрлэл явуулахыг батална. Лиценз авагч нь лиценз өгөгчийн төсөөлснөөс эрс өөр нөхцөлд шинэ бүтээлийг ашиглах гэж байгаа бол энэ тухай лиценз өгөгчид гэрээ байгуулахаас өмнө мэдэгдэх ёстой. Хоёр тал хүлээсэн үүрэг, хариуцлагаа зөрчвөл харилцан холбогдох торгууль хүлээх зарчмыг мөн тогтооно.
8. Үйлдвэрлэл эзэмшихэд техникийн тусламж үзүүлэх
Техникийн тусламж үзүүлэх гэдэгт сургалт явуулах, зөвлөлгөө өгөх (техник ашиглалт, үйлчилгээ, худалдаа зах зээл, удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажлын талаар), шаардагдах тоног төхөөрөмж, эд материал нийлүүлэх зэргийг ойлгоно.
Сургалт явуулах, зөвлөлгөө өгөх ажлын хэмжээ, нөхцөл, төлбөрийн хэмжээ, хэлбэрийг тогтооно. Тоног төхөөрөмж, эд материал нийлүүлэх үндсэн нөхцөл, хэлбэрийг ерөнхийд нь тодорхойлж, харин тодорхой төхөөрөмж, эд материал нийлүүлэх асуудлыг тухай бүр хэлэлцэн тохиролцохоор тогтооно. Сургалт явуулах, зөвлөлгөө өгөхөд гарах зардлыг ихэвчлэн лиценз авагч тал хариуцах зарчимтай.
9. Төлбөр
Лицензийн гэрээний тулгуур зүйлийн нэг бол төлбөрийн асуудал юм. Лицензийн гэрээгээр шилжүүлж буй шинэ бүтээлийн төлбөрийг үйлдэхдээ нэг мөр, бөөнөөр нь төлөх (“нэгдэл төлбөр”), Эсхүл тодорхой хувь тогтоож төлөх (“шимтгэлт төлбөр”)гэсэн хоёр үндсэн хэлбэрийг хэрэглэнэ. Үүнээс гадна техникийн тусламж үзүүлсний төлбөрийг тусад нь тооцож хийдэг болно. Нэгдмэл төлбөр, шимтгэлт төлбөрийг хослуулж болно.
1. Нэгдмэл төлбөрийг шинэ бүтээлийг ашиглах эрхийг бүрэн шилжүүлэн авсан лицензийн гэрээ байгуулснаар тодорхой хугацаанд багтаан нэг удаагийн буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр бөөнөөр нь хийдэг. Нэгдмэл төлбөрийн хэлбэрийг ихэвчлэн лицензийн гэрээний үндсэн шинэ бүтээл нь харьцангуй хялбар, лиценз авагч нь уг шинэ бүтээлийг бие даан шууд ашиглан үйлдвэрлэл явуулах, улмаар худалдаанд гаргаж борлуулах бүрэн боломжтой байх нөхцөлд хэрэглэдэг. Иймд нэгдмэл төлбөрийн хэлбэрийг хэрэглэх тохиолдолд гэрээний талууд холбогдох шинэ бүтээлийн эдийн засгийн үр ашгийг нарийвчлан тооцож төлбөрийн хэмжээ, төлбөрийг үйлдэх журам, хугацааг гэрээнд тус тус тусгана.
2. Шимтгэлт төлбөрийн хэлбэрийг хэрэглэх тохиолдолд төлбөрийн хэмжээг тооцож гаргах хувийг тогтоох зарчмыг нарийвчлан тодорхойлох нь чухал. Шимтгэлт төлбөрийн хэмжээг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, бүтээгдэхүүний худалдааны үнэ, эсхүл олсон ашгийн аль нэгтэй нь уялдуулан тодорхой хувь тогтоож тооцдог. Тухайлбал, төлбөрийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгж бүрт тодорхой хэмжээний мөнгөн төлбөр ноогдуулах, эсхүл бүтээгдэхүүнийг худалдааны үнийн тодорхой хувийн төлбөр болгох, эсхүл үйлдвэрлэл явуулж буй байгууллагын ашгийн
тодорхой хэмжээг төлбөр болгох зэрэг зарчмыг баримталдаг. Худалдааны үнэ дээр тулгуурлан төлбөрийн хэмжээг тогтоохдоо худалдааны бүрэн үнэ (зах зээлд гаргасан эцсийн үнэ), худалдааны цэвэр үнэ ( худалдааны бүрэн үнээс багалаа боодол, даатгал, тээвэр, татвар гэх мэтийн зардлыг хассан үнэ), зах зээлийн дундаж үнэ зэргийн алийг нь үндэс болгохыг тухайн нөхцөл байдлыг харгалзан сонгон авна. Гэрээний талуудын харилцан ашиг сонирхолыг харгалзан шимтгэлт төлбөрийн дээд, доод хэмжээг тогтоож болно. Төлбөрийн доод хэмжээ тогтоох нь лиценз өгөгчид илүү ашигтай байхад, дээд хэмжээг тогтооход ихэвчлэн лиценз авагчид илүү ашигтай байх жишээтэй.

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын сайд бөгөөд
үндэсний хөгжлийн газрын даргын
1994 оны 41 тоот тушаалын
хоёрдугаарын хавсралт

ПАТЕНТИЙН ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ
(ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР)

Гэрээнд оролцогч талууд
А. Лиценз өгөгч тал в. Лиценз авагч тал
/бүрэн хаяг/ / бүрэн хаяг/
…………… ………………….
…………… . ………………….
Энэхүү гэрээг ………………………………………………………………
нэртэй………………………….
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын улсын бүртгэлийн тоот патент эзэмшигч Лиценз өгөгч нь Лиценз авагчийн уг бүтээлийг ашиглах лиценз авах хүсэлтийг харгалзан патентийн лицензийн гэрээ хийх зааврыг удирдлага болгож дараахь зүйлүүдийн нөхцөлийг хэлэлцэн тохиролцсон. Лиценз өгөгч тал нь энэхүү лицензтэй холбоотой үйлдвэрлэлийн нууц, туршлага, техникийн баримт бичиг, технологийн онцлог, мэргэжлийн
мэдлэгийг эзэмшиж байгаа болно.

1. Лицензийн гэрээнд хэрэглэх нэр томъёоны тайлбар:

 

1.а Үндсэн патентад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын улсын
бүртгэлийн ….. тоот патентыг
1.б Үндсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт…………………
........................................................................................................................
нэртэй
1.в Лицензлэх аргад
багтана.
1.г Лицензийн бүтээгдэхүүнд …….
Байна.
1.д Нийлүүлэх тусгай тоног төхөөрөмжид
орно.
1.е Тусгай материал түүхий эдэд
багтана.
1.ж Үйлдвэрлэлийн нууц аргад тооцож түүнийг ашиглах тусгай гэрээ
тохиролцов
/ хийнэ.хийхгүй/

2.Лицензийн гэрэнд баримтлах үндсэн зарчимууд

2.1 Энэхүү лицензийн гэрээ нь зөвхөн монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн газарт гэрээнд заасан хугацаанд тогтсон нөхцөлийн дагуу лицензийн технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба борлуулахад хамаарна.
2.2 Лиценз өгөгчөөс лицензи өгч, хараат лицензи өгөх гэрээг байгууллав.
/эрхтэй эрхгүй /
2.3 Үйлдвэрлэлд ашиглах бүх үүрэг, хариуцлагыг лицензи авагч хүлээнэ. Энэ үүргийг биелүүлж чадахгүй байвал лицензи өгөгч гэрээг цуцалж, хохирлыг төлүүлэх эрх эдлэнэ.
2.4 Гэрээ байгуулж байгаа үндсэн шинэ бүтээгдэхүүнийг сайжруулж шинэчлэхэд гэрээний талууд харилцан бие биедээ мэдэгдэж ашиглалтын талаар гэрээнд нэмэлт үйлдэнэ.
2.4 а аль нэг талын хийсэн сайжруулалтыг нөгөө тал нь гэрээний хүчинтэй байх хугацаанд /төлбөртөй төлбөргүй/ шилжүүлэн ашиглана.
2.4 б Сайжруулалтыг сонирхогч гуравдагч этгээд ашиглуулах асуудлыг гэрээний талууд жич харилцан тохиролцоно.
2.4 в Аль нэг талын хийсэн сайжруулалт , шинэчлэлтийг нөгөө талын нөхцөлд тохиролцон тусгай гэрээ байгуулж /төлбөртөй төлбөргүй/ ашиглана.
2.4 г эрхийн хамгаалалтанд хамаарагдахуйц сайжруулалт шинэчлэлтийг хийсэн тал нь шууд патентийн өргөдөл гаргах буюу нөгөө талдаа патент авах эрхийг шилжүүлнэ.
2.5 Патентийг хүчинтэй байлгах, патентийг зөрчилгүй байлгах, хүчингүй болгох үйлдэл хийгээгүй буюу хийхгүй байх үүргийг лицензи өгөгч хүлээнэ. Хэрэв лиценз өгөгч үндсэн патентийг хүчинтэй байлгаж чадахгүй болох тэр тухайгаа патент хүчингүй болгох хугацаанаас 6 сарын өмнө лицензи авагчид мэдэгдэнэ.
Лиценз авагч патентийг хүчинтэй байлгах нь шаардлагатай гэж үзвэл холбогдох арга хэмжээг авна
2.6. Үндсэн патенттай холбогдох эрхийг гуравдагч этгээдээс зөрчвөл гэрээний талууд харилцан мэдээлж зөрчлийг зогсоож хохирлыг арилгуулах арга хэмжээг хамтран авч ажиллана.
2.7 Урьд нь гуравдагч этгээдэд лицензи………/ өгсөн өгөөгүй/ гэдгээ лицензи өгөгч нотолж байна.
2.8 Талууд энэхүү гэрээний дагуу харилцан шилжүүлсэн баримт бичиг, мэдээлэл, гэрээний нууцыг чанд хадгалж, нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд нууцыг мэдээлэхгүй.
2.9 Энэхүү гэрээг хэргэжүүлэх явцад талуудын хооронд маргаан гарвал
А. харилцан хэлцлийн замаар тохиролцоно.
Б. шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
2.10Лиценз өгөгч гэрээнд заасан шинэ бүтээлийг үйлдвэрлэлд ашиглах нөхцөл, гарч болох үр ашгийн талаар баталгаа гаргахгүй.
2.11 Лицензийн гэрээ хийж байгаа шинэ бүтээлтэй холбоотой гэж тодорхойлсон үйлдвэрлэлийн нууц аргыг хэрэглэх тухай хавсралт……….гэрээ байгуулав.
2.12 Үндсэн шинэ бүтээлийн бүтээгдэхүүний чанарын шалгалтыг гэрээний талууд 6 сар тутамд хамтран хийж байна. Гарсан зөрчлийг тухай бүрд нь шуурхай арилгаж байна.

3.Гэрээний талуудын хүлээх хариуцлага, онцгой үүрэг

3.1 Лиценз өгөгч нь үндсэн шинэ бүтээлийн патентийн мадаггүйн баталгаа гаргаж, гэрээний лицензлэх аргад багтах технологийг ашиглан хавсралт………. Тусгасан чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохыг гэрчилж байна.
3.2 Лиценз авагч, лиценз өгөгчийн тавьсан шаардлага нөхцөлийг чанд барьж хавсралт……….. дагуу шилжүүлж байгаа баримт бичигт тусгагдсан чанарын бүтээгдэхүүн гаргана.
3.3 Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс болон гэрээний хугацааг зөрчиснөөс нэг талдаа эд хөрнөгийн хохирол учруулбал үүргээ гүйцэтгээгүй тал бүрэн нөхөж төлбөр төлж байна.
3.4 Зөрчлөөс үүсэх хохирлын төлбөрийн дээд хэмжээ нь жилийн төлбөрийн дээд хэмжээнээс хэтрэхгүй байхаар харилцан тохиролоцов.
3.5 Гэрээний талууд үнэн зөв мэдээллээр харилцан бие биенээ хангана.Будлиантай мэдээлэл дамжуулах, бүрэн бус буюу зөрчилтөй баримт бичиг шилжүүлэх, чанаргүй сургалт хийх, тоног төхөөрөмж, түүхий эдийг заасан хугацаанд нийлүүлээгүй тал нь гарсан хохирлын хэмжээгээр торгууль хүлээнэ. Хохирлын хэмжээг гэрээний талууд хамтран тогтоож байна.

4. Техникийн тусламж үзүүлэх

4.1 Лиценз авагчийн хүсэлтээр үндсэн шинэ бүтээлийн үйлдвэрлэлийг эзэмшихэд туслах зорилгоор хавсралт….. аар гаргасан хөтөлбөрийн дагуу лиценз авагчийн ……….. мэргэжилтэн, ажилтныг ……………………….. үйлдвэрт сургалт явуулна. Унаа, орон байр, хоол хүнсний зардал, томилолтын хөлсийг авагч тал хариуцна
4.2Лиценз авагчийн үйлдвэрлэлийн бүрэн нөхцөлийг бүрдүүлэх, жигд ажиллагааг хангах зүгшрүүлэх зорилгоор тэр талын хүсэлтээр хавсралт………………………. дурсдан тоног төхөөрөмж, түүхий эдийг … сарын хугацааанд………… үнээр лиценз өгөгч тал олж нийлүүлэн дасгал ажиллагааг…. Сарын хугацаанд өөрийн зардлаар хийж өгнө.
4.3Лиценз авагчийн хүсэж байгаа хавсралт.. дурдсан нэрийн туслалцааг ……… хугацаанд нь лиценз өгөгч тал үзүүлнэ. Туслалцаа үзүүлсний төлбөрийг тусад нь тооцно.
4.4 Лиценз авагчид шинэ бүтээлийн үйлдвэрлэлийг бүрэн эзэмшүүлэх үүднээс лиценз авагчийн үйлдвэрт лиценз авагчийн зардлаар………. Сар дагалдуулан сургалт хийлгэж үйлдвэрлэлийн нууц аргыг эзэмшүүлж, тоног төхөөрөмж дээр нөлөөтэй ажиллаж үндсэн шинэ бүтээлийн бүтээгдэхүүн гаргах чадвартай болгож бэлтгэнэ.
4.5 Үндсэн шинэ бүтээлийн үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах, сургах зорилгоор лиценз авагчийн үйлдвэр дээр ………………. Зардлаартуршидлт…….. сарын хугацаатай явуулна.

5. Техникийн баримт бичгийг шилжүүлэх

5.1 Лицензийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, технологийг ашиглахад шаардлагатай техникийн баримт бичгийг хавсралт. Жагсаасны дагуу лиценз өгөгчөөс лиценз авагчид гэрээ хүчин төгөлдөр болохоос нэг сарын өмнө шилжүүлнэ.
5.2 Техникийн баримт бичгийг үнэн зөв, үйлдвэрлэл шууд явуулахад боломжтой бүрэн ойлгомжтой үйлдэгдсэн байхыг лиценз өгөгч хариуцна.
5.3 Техникийн баримт бичгийг дутуу буюу зөрчилтөй байвал лиценз авагч албан ёсны хүсэлт гарган лиценз өгөгчөөс гүйцээн шилжүүлж авахаар тохиров.
5.4 Техникийн баримт бичгийг бүрэн эхээр нь нэг хувийг тусгай төлбөртэйгээр шилжүүлэв.

6.Гэрээний төлбөр

6.1Лиценз авагч нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашигласны төлбөрийг лиценз өгөгчид төлнө.
6.2 Лицензийн төлбөрийг лиценз өгөгчийн …………… дахь …………… банкны …………….тоот дансанд мөн шаардлагатай тохиолдолд гарах холбогдох төлбөрийг лиценз авагчийн ……………………. Дахь ……………………….. банкны …………. тоот дансанд шууд буюу шуудангаар шилжүүлнэ.
6.3 Аливаа төлбөрийн хэмжээг гэрээний талууд харилцан тохиролцож шийдвэрлэснээс хойш нэг сарын дотроо төлбөрийг шилжүүлсэн байна.
Хугацаа хоцорсон хоног тутамд төлбөрийн ….. хувиар тооцож торгууль хүлээж байхаар тохиров.
6.4 Лицензээр ашиглах гэж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгйин үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз авагчийн үйлдвэрлэлт, борлуулалтаас жил тутамд олох……………..ын………. хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч лиценз өгөгчид жил бүр төлөхөөр тохиров.
6.5 Энэ зүйлийн 4 дүгээрт дурдсан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын үндсэн тодорхойлолтыг үндэслэн лицензийн нэгдмэл төлбөрийн хэмжээг………………….. төгрөгөөр тогтоохыг хавсралт ……..гаргасан судалгаа тооцоогоор гаргаж тооцов. Лицензийн нэгдмэл төлбөрийн………………хувийг лицензийн гэрээ хүчинтэй болсноос хойш ……… сарын дотор үндсэн хэгийг 2 жилийн дотор лиценз авагч лиценз өгөгчид гүйцээж төлөхөөр тохиролцов.
6.6 Хавсралт…………………… тодорхойлсон сургалт, тоног төхөөрөмж, түүхий эдийн нийлүүлэлт, техникийн туслалцаа, дадлага хийлгэх туршилт явуулсны зардал, хөлсөнд нийт… төгрөгийн төлбөрийг гэрээ хүчинтэй болсноос хойш 12 сарын дотор лиценз авагч төлөхөөр тохиролцов. Үнэлгээг хавсралт тус бүрд тооцоолов.
6.7 Хавсралт…………….. тодорхойлж шилжүүлсэн техникийн баримт бичгийн үнийг ……………… төгрөгөөр тооцоохоор тогтож төлбөрийг лицензийн гэрээ хүчинтэй болсноос хойш 3 сарын дотор лиценз авагч лиценз өгөгчид төлөхөөр тохиров.
6.8 Лицензийн төлбөрийг………………улсын мөнгөөр …………төлнө. Лиценз авагч орлого, ашгаа лиценз өгөгчид үнэн зөв мэдээлнэ. Лиценз авагчийн орлогод хяналт тавих төлөөлгчийг лиценз өгөгч тохиролцож ..................................................... ажилтай ……………………... овогтой ……………………… -г томилон ажиллуулах боллоо.

7.Гэрээг хүчинггүй болгох нөхцөлүүд

7.1 Аль нэг талын санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.
7.2Лицензийн гэрээ хийж байга үндсэн шинэ бүтээл нь үйлдвэрлэлд ашиглах бололцоогүй буюу лиценз авагч хүчрэхгүй бол гэрээний талууд гэрээг цулана.
7.3Лиценз авагч зохих төлбөрийг лиценз өгөгчид заасан хугацаанд удаа дараа төлөхгүй буюу төлбөрийн чадваргүй байвал гэрээг цуцлана.
7.4 Аль нэг тал нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд заагаагүй үйлдлийг хийж хүндрэл учруулах, гэрээний нөхцлийг зөрчих тохиолдолд гэрээг цуцлана.Энэ тохиолдолд буруутай талдаа бичгээр мэдэгдэл өгч асуудлыг шийдвэрлэнэ.
7.5 Гэрээг цаашид үргэлжлүүлэхэд аль нэг талдаа ашиггүй нь нотлогдвол гэрээг цуцалж болно.
7.6 Лицензийн гэрээний нууцыг нөгөө талын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд задруулбал гэрээг цуцлана.

8. Гэрээг хүчин төгөлдөр болгох, харгалзах зүйлс

8.1 Энэхүү гэрээ нь Монгол Улсын үндэсний хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжинэ.
8.2 Гэрээ нь гэрээний талууд гарын үсэг зурж технологийн баримт бичгийг лиценз өгөгчөөс лиценз авагчид бүрэн шилжүүлж, патентийн газарт бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар авсан……… оны………….сарын………………өдрөөс эхлэн ………… оны … сарын …өдрийг дуустал …жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Шаардлагатай гэж үзвэл гэрээний хугацааг дуусахаас 6 сарын өмнө гэрээний талууд харилцан тохиролцож гэрээг үргэлжлүүлэхээр хугацааг сунгаж байхаар тохиролцож гэрээг байгуулав.
8.3 Гэрээг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдох бүх хураамж, татварыг гэрээний талууд тэнцүү гаргана.
8.4 Энэхүү гэрээнд хавсрагдсан тусгай гэрээ, бусад баримт бичгүүд гэрээний салшгүй хэсэг болно. Хэрэв үүнийг гэрээний аль нэг тал нь үрэгдүүлэх, засварлах, бусдад шилжүүлэх тохиолдолд гэрээг хүчингүй болсонд тооцно.

Лиценз өгөгч талыг төлөөлж Лиценз өгөгч талыг төлөөлж
Хаяг …………………………. Хаяг ………………………….
…………………………..……. …………………………….…..
……………………………..…. …………………………….…..
Нэр………………………....… Нэр………………………..…..
Утас………………………...... Утас………………………......
/гарын үсэг/ /гарын үсэг/
/тэмдэг/ /тэмдэг/

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018