Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Хорих байгууллагуудад ял эдэлж буй хоригдлуудын бүтээсэн оюуны бүтээлд хамгаалалт тогтоох

  • 2019-05-24
  • 98

Хорих байгууллагуудад ял эдэлж буй хоригдлуудын бүтээсэн оюуны бүтээлд хамгаалалт тогтоох

ШШБЕГазрындарга, Оюуныөмчийнгазрын
даргынхамтарсантушаал 2000.05.04-ны
өдрийнА/52,51 тооттушаал

ХОРИХ БАЙГУУЛЛАГУУДАД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХОРИГДЛУУДЫН
БҮТЭЭСЭН ОЮУНЫ БҮТЭЭЛД ХАМГААЛАЛТ ТОГТООХ,
ТҮҮНИЙГ АШИГЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолын дагуу хорих байгууллагуудад ял эдэлж хоригдлуудын бүтээсэн, Монгол улсын Патентийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан оюуны бүтээлд хамгаалалт тогтоох, түүнийг ашиглахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
2. Энэ журам нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын дагуу жирийн болон чанга, онцгой дэглэмд ял эдэлж буй хоригдлуудад хамаарна.
3. Журмын биелэлтэнд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Оюуны өмчийн газар хамтран хяналт тавина.
4. Шаардлагагүй гэж үзвэл уг журмыг хүчингүй болгох асуудлыг ШШБЕГазар, Оюуны өмчийн газрын удирдлага хамтран шийдвэрлэнэ.үүргийг хорих байгууллагын захиргаа хүлээнэ.

ХОЁР. ХОРИГДЛУУДЫН БҮТЭЭСЭН ОЮУНЫ БҮТЭЭЛД ХАМГААЛАЛТ ТОГТООХ

2.1 Хоригдлууд ял эдэлж байх үедээ дэвшилтэт шинэ шинжлэх ухаан техникийн ололт болсон оюуны бүтээлийг зохион бүтээсэн гэж үзвэл холбогдох маягтын дагуу мэдүүлэг гарган харъяалах хорих байгууллагаар дамжуулан Оюуны өмчийн газарт хүргүүлнэ.
2.2 Уг оюуны бүтээлийг хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлсэн, эдийн засгийн үр ашиг өгөхүйц, хөдөлмөр хөнгөвчилсөн гэж хорих байгууллага үзвэл холбогдох тодорхойлолт гаргаж өгнө.
2.3 Хоригдлуудын бүтээсэн аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээл болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт хамгаалалт тогтооход шаардлагатай зураг схем гаргах тайлбар тодорхойлолт хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, бичгийн хэрэгслээр тухайн хорих байгууллагын захиргаа хангана.
2.4 Шаардлага хангасан мэдүүлгийг хорих байгууллагын захиргаа Оюуны өмчийн газар хүргүүлнэ.
2.5 Оюуны өмчийн газар уг мэдүүлгийг хүлээн авсны дараа шуурхай шийдвэрлэж өгнө.
2.6 Зохиогчийн эрхэд хамаарах шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээл бүтээсэн тохиолдолд холбогдох мэдүүлгийг гаргаж болно. Зохиогчийн эрхэд хамааран бүтээл нь бүтээсэн цагаас эхлэн хамгаалагдах ёстой бөгөөд зохиогч өөрөө хүсвэл бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээ авах тухай Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан байгаа болно.
2.7 Оюуны бүтээл туурвисан зохиогч-хоригдлын оюуны өмчийн эрх нь бусад иргэдийн адил хамгаалагдах ёстой бөгөөд эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй.
2.8 Оюуны бүтээл туурвисан хоригдлуудад хийсэн бүтээлийн үр ашиг, ач холбогдлыг харгалзан зохих ажлын хоногийн шагнал олгоно.
2.9 Ял эдэлж байх үедээ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар зохиосонд эрх зүйн хамгаалалт тогтоогдон патент олгогдсон бол патент эзэмших эрхийг зохиогч болон хорих байгууллагын аль нь эдлэхийг харилцан тохиролцон гэрээгээр зохицуулна.

ГУРАВ. БҮТЭЭЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ

1. Хамгаалалт тогтоогдсон оюуны бүтээлийг ашиглагч тал лицензийн гэрээ байгуулан ашиглах бөгөөд уг гэрээг Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.
2. Лицензийн гэрээ байгуулахдаа Монгол улсын иргэний тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Патентийн тухай хуульд нийцүүлж байгуулна.
3. Хоригдлын ял эдэлж байх хугацаанд бүтээл эзэмших эрхийг талууд тохиролцсоноор хорих байгууллагын захиргаа эдэлж болно. Энэ тохиолдолд лицензийг хорих байгууллагын захиргаа өгч, гэрээг байгуулна.
4. Бүтээл эзэмших эрхийг хорих байгууллагын захиргаа эзэмшиж байгаа тохиолдолд бүтээл зохиогчид ажлын хоногоор болон мөнгөн хэлбэрийн аль нэгээр (эсвэл хоёулангаар) шагнах урамшлыг олгох

 

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018