Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, бүртгэх журам

  • 2019-05-24
  • 279

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, бүртгэх журам

Шадар сайдын 2006 оны
57 тоот тушаалын хавсралт

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,
ашигтай загварын мэдүүлэг гаргах,
бүртгэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл.

1. Патентийн тухай Монгол Улсын хуулийн (цаашид “Хууль” гэх) дагуу

шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг бүрдүүлэх, хайлт, шүүлт хийх, патент олгоход энэхүү журамыг мөрдлөг болгоно.
1.2. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Патентийн хамтын ажиллагааны гэрээ, Бүтээгдэхүүний загварын хадгалалтыг олон улсад хүлээн зөвшөөрөх тухай Гаагийн Хэлэлцээрийн дагууд тус улсыг нэр зааж гаргасан мэдүүлэгт энэхүү журам мөн адил хамаарч үйлчилнэ.

 

Хоёр. Шинэ бүтээл, ашигтай загварын
мэдүүлэг бүрдүүлэх

а) шинэ бүтээлийн мэдүүлэг бүрдүүлэх;
2.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд Оюуны өмчийн газарт биеэр хүргэж ирэх эсхүд шуудангаар, факсаар, цахим хэлбэрээр ирүүлж болно.
2.2. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг нь Патентийн тухай хууль болон энэ журамд заасан шаардлага хангасан байна.
2.3. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийн өргөдөлд дараахь зүйлийг хавсаргана.
2.3.1. хэрэв мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол итгэмжлэл: Энэхүү итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан байна.
2.3.2. мэдүүлгийн өргөдпөөр Парижийн конвенцийн дагуу давамгайлах огноо хүсч байгаа бол Парижийн конвенцийн гишүүн эсвэл Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн аль нэг оронд гаргасан анхны мэдүүлгийн хуулбар;
2.3.3. мэдүүлгийн өргөдлөөр үзэсгэлэнгийн огноо хүсч байгаа бол нотолгоо;
2.3.4. хэрэв мэдүүлгийг Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргаж байгаа бол Олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн байгууллагаас үйлдсэн хайлт, шүүлтийн тайлан;
2.3.5.хэрэв мэдүүлэг гаргагч нь тухайн шинэ бүтээлийн зохиогч биш, эсвэл хамтран зохиогчдын аль нэг нь байвал патент эзэмших эрхийг шилжүүлснийг нотлох баримт;
2.3.6. хэрэв мэдүүлж буй бүтээл нь хүн, амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбоотой бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолт;
2.3.7. үйлчилгээний хураамжтөлсөн баримт;
2.3.8. мэдүүлж буй шинэ бүтээлд холбогдох зураг.

Гурав. Шинэ бүтээлийн мэдүүлэг бүрдүүлэх

3.1. Шинэ бүтээлийн мэдүүлэг нь өргөдөл, шинэ бүтээлийн тодорхойлолт, томьёолол, товч тайлбараас бүрдэх бөгөөд монгол хэлээр үйлдэгдсэн байна.
3.2. [Өргөдөл]
3.2.1. Шинэ бүтээлийн мэдүүлгийн өргөдлийг, мэдүүлэг гаргагч Патент.1 маягтаар гаргана.
3.2.2. Шинэ бүтээлийн мэдүүлгийн өргөдөлд шинэ бүтээлийн нэр, зохиогч, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа болон шуудангийн хаяг, электрон шуудангийн хаяг, харъяалагдах орны нэр, патент эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, хаяг, оршин суугаа болон шуудангийн хаяг, электрон шуудангийн хаяг, хэвлэн нийтэлж болох эсэхийг дурьдаж, дээрх этгээдүүд гарын үсэг зурж (хуулийн этгээд бол тамга дарж, гарын үсэг зурж) баталгаажуулсан байна.

3.3. [Шинэ бүтээлийн тодорхойлолт]
3.3.1.. Шинэ бүтээлээр мэдүүлж байгаа шийдлийн тодорхойлолтыг мэдүүлэг гаргагч дараахь дэс дарааллын дагуу бичиж бүрдүүлнэ.
3.3.1.1. шийдлийн нэр;
3.3.1.2. шийдлийн хамаарах болон түүнийг ашиглах салбар;
3.3.1.3. уг шийдэлтэй төсөөтэй шийдлүүдийн мөн чанарын тухай;
3.3.1.4. төсөөтэй саналуудаас сонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишсэн адил шийдлүүдийн мөн чанарын тухай;
3.3.1.5. жишиж харьцуулж байгаа шийдлийн дутагдалтай талуудын тухай;
3.3.1.6. шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн зорилго;
3.3.1.7. шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн мөн чанар;
3.3.1.8. тухайн шийдлийг бодитойгоор хэрэгжүүлэх арга замыг жишээгээр дэлгэрэнгүй гаргасан байх;
3.3.1.9. тайлбарлах зураг, техник-эдийн засгийн үр дүнгийн талаар тодорхойлолт;
3.3.1.10. шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн талаар товч мэдээлэл;
3.3.1.11. шинэ бүтээлээр батлуулах томъёолол.
3.3.2. [шинэ бүтээлийн тодорхойлолтод тавигдах шаардлага]
3.3.2.1.. Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн тодорхойлолтыг дараахь зарчмаар бүрдлийн дэс дарааг барьж бүрдүүлэх ба бүрдэл хэсэг бүрийг тус тусад нь тодорхойлж, харьцуулан харуулж байгаа гэдэг утгаар төсөөтэй болон шинээр дэвшүүлж байгаа шийдлүүдийн мөн чанарыг хооронд нь холихгүй тус тусад нь бичнэ.
1. [Шийдлийн нэр]

Шинэ бүтээлээр мэдүүлсэн шийдлийн нэр нь 12-оос илүүгүй үгэнд байгтсан, товч, оновчтой, тухайн шинэ бүтээлийнхээ мөн чанарт нийцсэн, тодорхойлолт болох томъёололд бичсэн нэртэй адил байх ба хийсвэр буюу билгэ тэмдгийн илэрхийлэл бус байна.

Шийдлийн нэр нь шинэ бүтээлийн олон улсын ангилалд заагдсан хэллэг, олон улсын ангилалд заагдсан түлхүүр үгийг оролцуулаад ганц тоон дээр бичигдсэн байна.

2.[шийдлийн хамаарах болон түүнийг ашиглах салбар]

Тодорхойлж байгаа шийдлийн хамаарах шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн болон техникийн аль салбарыг дурьдаж, хаана хаана ямар ашиглагдах боломжтойг зааж өгнө.

3. [уг шийдэлтэй төсөөтэй шийдлүүдийн мөн чанарын тухай]

Тодорхойлж байгаа шийдлээр шийдэх асуудлыг өмнө нь шийдэж байсан төсөөтэй буюу адил шийдлүүдийн талаархи хэвлэн нийтлэлд болон патенттай бүтээлийн бичиг баримтанд дурьдагсан мөн чанарыг тодорхой ишлэлтэйгээр багцлан, мэдээллийн эх сурвалжуудыг дэлгэрэнгүй тодорхойлж өгнө.

4. [Төсөөтэй шийдлүүдээс ёонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишсэн адил шийдлүүдийн мөн чанарын тйхай]

Дээрх төсөөтэй буюу адил шийдлүүдээс хамгийн ойр төстэй буюу адил шийдлийг сонгон авч уг асуудлыг урьд хэрхэн шийдсэн талаар дэлгэрүүлж, мөн чанарыг нь харьцуулан судалж болохуйцаар ишлэл баримттайгаар, дэвшүүлж байгаа шийдэлтэй давхцаж байгаа шинжийг илүү тодруулж гаргана. Үүнд: бүтээцийн нарийвч, зангилаа,тэдгээрийн хоорондын холбоо, харилцан байрлал, зохиомжий, аргын үйлдлийн нарийн дэс дараалал, хэрэглэх хэлбэрийг,бодисын үндсэн нэгдэл, хэмжээ, харьцаа, төлөв байдал зэргийг тусгайлан тодруулж, ишлэл, ном, хэвлэлийн нэр, дугаар, төрлийг зааж өгнө.

5. [жишиж харьцуулж байгаа шийдлийн дутагдалтай талуудын тухай]

Төсөөтэй буюу адил шийдлийг хэрэглэх, тухайн асуудлыг шийдэхэд хангалтгүй байгаа шинжийг тодруулж, ямар доголдол оршиж байгааг гаргаж харуулна.

6. [шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн зорилго]

Мэдүүлж байгаа шийдлээр юуг шийдэх, ямар үр дүнд хүрч болох, шийдлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн болон техникийн давуу байдлыг гаргах зорилгыг товч гаргаж өгнө.

7. [шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн мөн чанар ]

Дэвшүүлж байгаа шийдлийн техникийн шинэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинээр бий болгосон шийдлүүдийг буюу өөрөөр хэлбэл тухайн шинэ бүтээлийг хэрэгжүүлснээр хүрэх зорилгод зайлшгүй нөлөөлөх техникийн шинэ шийдэл буюу шинжлэх ухааны үндэслэлийг бичнэ. Энэ нь шийдэлд агуулагдаж буй шинж чанар эсвэл арга, эсвэл бодис байх бөгөөд түүнийг хэрэгжүүлснээр, эсвэл бий болгосноор, эсвэл ашигласнаар, эсвэл шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдэлд агуулагдаж буй тэр аргаар гарган авсан бүтээгдэхүүнийг ашигласнаар илрэлээ олох зөвхөн тэр зорилгыг хангах шийдэл байх юм.

Шинэ бүтээлийн мөн чанарыг зураг, бүдүүвчээр тайлбарлаж болно.

8. [тухайн шийдлийг бодитойгоор хэрэгжүүлэх арга замыг жишээгээр дэлгэрэнгүй гаргах]

Дэвшүүлж байгаа шийдлийг хэрэгжүүлэх арга замын хамгийн ашигтай хувилбаруудыг нэг бүрчлэн маш нарийвчлан дэлгэрэнгүй бичих буюу энд тухайн шийдлийнхээ зохиомжийн харилцан байрлал, угсрах дэс дараалал, аргын хийгдэх дараалал, бодисын орц, хольц, хэрхэн найруулах технологийг жишээгээр бүрэн дүүрэн харуулсан байна.

9 [тайлбар зураг]

Тайлбар зургийг бичгийн А4 хэмжээний цаасанд эргэн тойрондоо 25 мм зайтай байх ба зургийг хавтгай дүрслэлээр зүссэн, огтолсон зэрэг аль шаардлагатай хэлбэрээр харуулах техникийн зурагт тавигддаг үндсэн шаардлагын дагуу хийх ба зургийн бүрдэл эд ангийг нэгбүрчлэн дугаарлаж, хуудас бүрийг дараалуулан дугааралаж, зургийн дугаарлалтыг тодорхойлолтонд авч хэрэглэсэн байх бөгөөд дугаарлалт хоорондоо ижил байна,
Зургийн хуудсанд тайлбар бичихгүй, зурагтай хуудасны баруун дээд буланд шийдлийн нэр, баруун доод буланд зохиогчийн нэр, огноо бичигдсэн байна.

3.4. [томъёолол. Түүнд тавигдах шаардлага]
3.4.1. шинэ бүтээлийн томъёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанар, хамгаалуулах хүрээг тогтоосон, ойлгомжтой, товч, тодорхой байна.
3.4.2. тодорхойлолтонд бичигдээгүй зүйлсийг томъёололд шинээр оруулж бичихгүй.
3.4.3. Томъёоллоор илэрхийлэгдэж байгаа шинэ бүтээлийн шинж чанар нь тухайн салбарын мэргэжилтэнд ойлгогдохоор үйлдэгдсэн байна.
3.4.4. Томъёололд шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн объект, мөн түүнтэй харьцуулан жишиж буй бүтээлийн аль алинд нь байгаа түгээмэл гол шинжүүдийг заана.
3.4.5. Шинэ бүтээлийн томъёололд шинэ бүтээлийн шинэ байдлыг тодолрхойлж бичих ба аливаа баримтаас харахаар ишлэл хийж болохгүй. Харин шаардлагатай тохиолдолд математикийн болон геометрийн томьёо,тодорхойлолтонд хавсаргасан зураг ба химийн томъёоны дугаарыг иш татаж болно.
3.4.6. Шийдлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй байх мөн чанарыг илэрхийлэх гол шинжийг томъёололд зааж, өмнөх болон мэдүүлж байгаа шийдэлд хоёуланд нь байгаа мөн чанарыг хамтруулан тодорхойлсон хязгаарлах хэсэг , мэдүүлж байгаа шийдлийн ялгагдах цоо шинэ шинж чанарыг ялган гаргасан ялгах хэсэг-тэй байна.
3.4.7. Шийдэл нь химийн шинэ найрлага, шинэ ашиглалтын болон бичил биетний омог, ургамал ба амьтны эд, эсийн өсгөвөрт хамаарч байвал шинэ бүтээлийн томъёоллыг хязгаарлах хэсэг, ялгах хэсэггүйгээр бичиж болно.
3.4.8. Шинэ бүтээлээр дэвшүүлж буй шийдэл нь нь нэг буюу хэд хэдэн үндсэн болон дэд томъёололтой байж болно.
3.4.9. Нэгээс олон томъёололтой бол тухайн шийдлийн шинэ шинж чанаруудыг агуулсан нэг үндсэн томъёололтой байх түүнээс хамааралтай нэг буюу хэд хэдэн дэд томъёололтой байна.
3.4.10. Нэгээс олон томъёололтой шийдлийн томъёоллуудыг араб тоогоор нэгээс эхлэн дугаарлана.
3.4.11. Хэрэв шийдэл нь:
a) бодис байвал:
- химийн нэгдлийг илэрхийлэх томъёололд химийн нэгдлийн нэр, гарал үүслийг химийн нэр томьёогоор илэрхийлж, атомын хоорондын холбоо, молекул дахь атомын байршлыг тодорхойлж томьёогоор;
- бүтэц нь тодорхойгүй химийн нэгдэл бол химийн нэгдлийн нэр, зориулалт, физик-химийн болон бусад шинж чанар, түүнийг гарган авах шинж чанар, бусад химийн нэгдлээс ялгагдах онцлогийг;
- нуклейн хүчил, уураг байвал тэдгээрийн нэр, гарал үүсэл, зориулалт, нуклейн хүчлийн хувьд цагаригийн байршил, дараалал, уургийн хувьд аминхүчлийн дарааллыг тодорхойлж, нуклейн хүчил ба уургийн физик-химийн болон бусад шинж чанар, тэдгээрийн бусад нуклейн хүчил ба уургаас ялгагдах онцлогийг;
- бодисыг илэрхийлэх томъёололд уг бодисын найрлагад шинээр орсон элемент, бодис, тэдгээрийн хэмжээг;
- антибиотик буюу бага молекулт бодисын хувьд гарал үүсэл, бүтэц, бодисын өнгө, физик төлөв байдал, уусах чанар, өнгийн хувирлыг тодорхойлоод хэмжээг мянган нэгж, сая нэгжээр;
- бодист бүрдүүлэгч оруулсныг лнцгойлох шаардлагатай бол “нэмэлт болгон” гэж идэвхийг нэмэгдүүлёэн болон “идэвхтэй нэгдэл” гэсэн байдлаар;

б) арга байвал:
- шинэчлэн өөрчилсөн ба шинээр зохиосон дамжлага, тэдгээрийн дараалал, нөхцөл, шинж байдал хэрэгжүүлэхэд ашигласан тусгай материал, багаж, хэрэгслийг;

в) бүтээц байвал:
- хийцийн шинэчлэл, шинж байдал, шинэ зангилаа нарийвч, бүрдэл хэсэг, хоорондын харилцан байрлал, холболт, түүний хэлбэр, хэмжээ, материалын онцлог ялгаа, угсралтын дарааллыг;

г) бичил биетний омог байвал:
- бичил биетний төрөл, гарал үүслийн латин нэр, омогийн зориулалт, хадгалалтын нэр, дугаар, (хэрэв хадгалуулаагүй бол зохиогчийн өгсөн латин нэр)ямар ашигтай бодис ялгаруулдаг, эсвэл ямар зориулалтаар ашиглах, омогийн дүрс, хэлбэр, физиологи-биологийн болон бусад шинж чанарыг тус тус тодорхой тусгасан байна.

Жишээ нь:
1. Дээжийн янданд үзүүрийн багаж угсарах, өрмийн сумаар цооногт буулгах эргэлт, даралт, угаалгын шингэн өгч дээш барьж гадаргад гаргах үйлдлийг агуулах Баганат өрөмдлөгийн аргын ялгаа нь ажлын бүтээл өсгөхийн хамт дээжийн гарцыг ахиулах зорилгоор тогтвортой бус геологийн биетэд энгийн давхар яндан, хэвийн найрлагатай шаврын уусмал хэрэглэн тогтмол голчтой цооногийг өндөр эргэлт даралтанд хурдасгасан горимоор нэвтэрнэ.
2. Шатаах, уусгах үйлчлэлийг агуулах Шүдний пааланг ясжуу эдээс салгах аргын ялгаа нь пааланг ясжуу эдээс хольцгүй салгах зорилгоор, 420-450 градусын халуунд шатаахад хэлбэрээ алдахгүй байх паалангийн физик шинж чанараар ясжуу эдийг үнсжүүлэх буюу хүчилд уусахгүй хэлбэрээ хадгалах ясжуу эдийн химийн шинж чанарт пааланг уусгах замаар ясжуу эдээс пааланг бүрэн салгаж, шүдний өвчлөлөөр өөрчлөгдөх химийн найрлагын нарийн судалгааг хийх нөхцлийг бүрдүүлдэгт оршино.
3. Угаалгын онгоц, мал унагаах төхөөрөмж, малын хашаанаас бүрдэх мал угаах бүтээцийн ялгаа нь гар хөдөлмөрийг механикжуулах, малын бэртэлтийг арилгах, зоомал эмнэлгийн ажлын чанарыг сайжруулах зорилгоор мал гүйж гарах хонгил хашааны үүдэнд хагас цагариг шувтан ёроолтой хос гарцтай угаалгын онгоцны амсар дээр хашлага, тусгаарлагтай саалтуураар хоёр чиглэлд хөвөх хэлбэрээр барьж мал унагаах тавцанг байрлуулсанд оршино.
4. Цагариг, хөндлөвч, суурь, урхинаас бүрдэх Зугаатай хэлхээний ялгаа нь ажигч чанарыг хөгжүүлэх зорилгоор суурь талаасаа адилхан богиносгох хөнлөвчүүдийн үзүүрт нь чагтлан гаргасан гогцоонд хэлхсэн цагаригаар урт хөндлөвчүүдийн их биеэс оосорлож, суурийн зуувантай битүүлсэн хэлхээний дурын цэгт байрлах урхины горхин дотуур суурийн үзүүрийг сүвлэж урхины хэлийг гогцоолдож , суурьд цагаригийг урхины их биеэр нэвт гүйлгэж эргүүлэн өмсгөж, урхины хэлийг гогцооллоос мулталж, урхийг сулрах хөндлөвчийг оосорлон цагаригаар сүвлэх давтамжаар хөндлөвчийн тооноос /2/ хамааруулан Д=2 (2- -1) тооны үйлдлээр урхийг битүү хэлхээнээс тайлахаар зохиомжилсонд оршино.
5. 1.Цахилгаан халаагуур, галын хотол, дулааны солилцуулах хонгил , бүхий их бие, бортгон тогооноос бүрдэх хосолмол ашиглалттай гэрийн пийшингийн ялгаа нь халаах гадаргууг нэмэгдүүлж гэрийн доторх дулааныг жигд тараах зорилгоор пийшингийн улны хэсэгт байрлуулсан тулга байдлаар ашиглах цахилгаан халаагуур, галын хотлын хооронд дулаан үүсэх хамгийн өндөр магадлалтай хэсэгт хуритлагдах дулааныг үлээх, агаарын хүйтэн урсгал худасгах өргөн амсрыг гэрийн үүдрүү хандуулж, пийшингийн их биеийн уртын хөндлөн чиглэлд огтлол нь өөрчлөгдөх хөндий завсар гаргасанд оршино.
2.Нэгдүгээр зүйлийн ялгаа нь пийшингийн ашиглалтын хүрээг өргөтгөх зорилгоормах гурилан бүтээгдэхүүн боловсруулах, аяга, таваг угаах зориулалттай, нугасаараа эргэх бортгон тогоог галын хотлын арын хонгилд цахилгаан халаагуурын ил хэсэг дээр угсарч, мөн хонгилоор дамжих гаргалгааны тусламжтайгаар мах утаж, хатаалга хийж болно.
6. 1.Нүүрсийг ялгах, бутлах, шигших, холих, зуурах, шахах, хатаах аргаар гүйцэтгэх Шахмал түлш, түүнийг хийх аргын ялгаа нь илчлэг чанарыг дээшлүүлэх, гүйцэт шаталтыг хангах зорилгоор 1 мм хүртэл ширхлэгтэй болтол нунтагласан чулуун нүүрс, шаврын хольцыг шохоын шүүтэй жингийн дараах харьцаагаар зуурч шахмал гаргана. (жин,%) Нүүрс 80-84, шавар 10-20, шохойн шүү 6-10 .
2.Аргын томъёололын нэгдүгээрийн ялгаа нь тусгайлан ялгаж бэлдсэн нүүрсийг соронзон дунд нэвтрүүлж 10 мм хүртэл буталж 1 мм хүртэл болгох бутлуураар дамжуулан шигшүүрт ялган жинлэсэн нүүрсийг шавартай хольж хутгаад шохойн шүүгээр зуурч, хэвлэж, шахаж, уураар хатаана.
3.Аргын томъёололын хоёрдугаарын ялгаа нь нарийн буталгааны дараа том ширхэгтэй нүүрсийг ялган шигшүүрт хурааж эргүүлж буталалтанд оруулна.
4.Аргын томъёололын хоёрдугаарын ялгаа нь нүүрс, шаврын дамжуулалт албадмал хөөлтөөр гүйцэтгэнэ.
5.Аргын томъёололын хоёрдугаарын ялгаа нь нүүрсний жинлэлтийг түүний чөлөөт урсгалын замд хийнэ.
7. Хөхүүл насны хүүхдийн сүүн тэжээл бэлтгэх аргын ялгаа нь шим тэжээл сайтай, эмчилгээ сувилгааны сүүн бүтээгдэхүүн гаргах зорилгоор гүүний сүүний сүүний өвөрмөц чанарыг ашиглан, үнээний сүүний цөцгийтэй 1:0.36 харьцаагаар хольж, тос агууламжийг нэмэгдүүлж, тосны ханасан ба ханаагүй хүчлийн харьцааг 1.05:1 болгож -20С-25С орчинд хадгалах, нэг хүртэлх насны хүүхдэд доорх найрлагтай сүүн тэжээл бэлтгэхэд оршино. Хуурай бодис -13.9%, уураг -2.1%, тос-4.0%, нүүрс ус -7.5%, эрдэс бодис -0.3%, исгэлэн -7%, ус -үлдсэн хэсэг. Амин дэмүүд С-6.2 мг%, F-0.33 мг %, В1 -320 мкг/л, В2-320 мкг/л.
8. Баруун монголын тарваган тахлын голомтоос илрүүлсэн Тарваган тахлын ян цөлмүүр " Plague phage M-99 " нь тарваган тахал үүсгэгчийг ялган оношлоход зориулагдана. Ян цөлмүүр нь байгалийн голомтын халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн лабораторид хадгалагдаж байна.
9. "Эрдэнэтийн овоо"-ны зэсийн орд газрын хүдрийн биетийн уснаас ялган авсан Thiobacillus ferrooxidans нэртэй нутгийн омог нь хүдрийн зэсийг уусган баяжуулах зориулалтаар ашиглагдана. Омог нь Монгол зөвлөлтийн хамтарсан уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн химийн төв лабораторид 1 дугаартай хадгалагдаж байна.
10. Ферментийг хандлан тундасжуулж ялгах, идэвхижүүлэн талстуулж ялгах хатаах замаар Нядалсан сарлагийн нойр булчирхайнаас химотрипсиныг гарган авах аргын ялгаа нь нь онцлог, бусад ижил төрлийн төсөөтэй аргаас ялгаа нь түүхий дэийн нөөцийг хаягдалгүй ашиглах зорилгоор ферментийг 0.4 ханалтын зэрэгтэй хүхрийн хүчлийн аммоноор үйлчлүүлэн мукопротейдыг зайлуулаад тундасыг ялган, шүүгдсэн хэсгийг 0.35-0.75 ханалтын зэрэгтэй хүхрийн хүчлийн аммоноор үйлчилж үлдсэн ферментийг ангижруулсны дараа рН 3.8 ханалтын зэрэгтэй 20С-т талстжуулж, диализад оруулан лиофилээр хатааж байгаад оршино.
11. 1.Хөндлөн , дагуу дамнуур, тулгуур, хүрээ тэвшнээс бүрдэх Суудлын тэрэгний тээш байрлуулагчийн ялгаа нь ачаа тээвэрлэх багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор тулгуурт хатуу холбогдсон дагуу дамнуурыг хооронд нь хөндлөн дамнуураар гүйж тохируулахаар угсарсан.
2.Суудлын тэрэгний тээш байрлуулагчийн томъёололын нэгдүгээрийн ялгаа нь тулгуурын хөлийг тэрэгний үндсэн тэвшний дээд хөвөөнд дэгээдэх хумсаар өмсгөж бэхэлсэн.
3.Суудлын тэрэгний тээш байрлуулагчийн томъёололын нэгдүгээрийн ялгаа нь тулгуурын толгойд хатуу холбогдсон дагуу дамнуурт чагтлан байрлуулсан хөндлөн дамнуурын үзүүр орж суух сүвэгч угсарсан.
4.Суудлын тэрэгний тээш байрлуулагчийн томъёололын нэгдүгээрийн ялгаа нь гишгүүр шатыг тээш байрлуулагчийн дагуу дамнуурын нуувчинд эвхэж түгжинэ.
5.Суудлын тэрэгний тээш байрлуулагчийн томъёололын нэгдүгээрийн ялгаа нь тээш байрлуулагчийн хөндлөн дамнуурт тээш бэхэлж тогтоох татлагын дэгээтэй өнхрөгч угсарсан.
гэх мэтээр боловсруулана.

3.5. [шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн талаар товч тайлбар]

Товч тайлбарт мэдүүлсэн шийдлийг ашиглах салбар, мөн чанар, шинэ байдлыг 150-250 үгэнд багтааж бичих ба товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд түүнийг шинэ бүтээлийн эрхийн хамгаалалтын хүрээг тогтооход ашиглахгүй.
Шаардлагатай бол товч тайлбарт зураг, химийн бүтцийн томъёо, зурмаг, цахим бичлэг оруулж болно.

1.
1. [шинэ бүтээлийн нэгдмэл байдал]

 

Нэг зориулалтаар зөвхөн нэгдмэл байдлаар ашиглах хэд хэдэн шийдлийг нэг мэдүүлэгт тогтсон журмаар мэдүүлж болно.

Дөрөв. Ашигтай загварын мэдүүлэг бүрдүүлэх.

4.1.. Ашигтай загварын мэдүүлгийн өргөдөл, тодорхойлолтын бүрдэл шинэ бүтээлийн мэдүүлгийн өргөдөл, тодорхойлолтын нэгэн хэв зарчмаар Патент №3 маягтаар бүрдүүлсэн байна. Тодорхойлолт, томъёоллын бичвэрт тавигдах шаардлага, бүрдэл, шинэ бүтээлийн мэдүүлэгтэй нэгэн адил байна.
4.2. . Ашигтай загвараар зөвхөн үйлдвэрийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах мэдүүлгийг хүлээж авна.
4.3. . Ашигтай загварын тодорхойлолтыг мэдүүлэг гаргагч дараахь дэс дараалалтай гаргана.
4.3.1. ашигтай загварын нэр;
4.3.2. ашигтай загварын зорилго, тайлбар, мөн чанар;
4.3.3. ашигтай загварыг хэрэгжүүлэх арга зам, жишээгээр тодруулж харуулах, зургаар тайлбарлах;
4.3.4. ашигтай загварын эрхийн хамгаалалтын хүрээг тодорхойлж, уг шийдлийн ялгарах шинэ шинжийг харуулсан томъёолол боловсруулсан байна.

4.4.. Ашигтай загварын томъёоллыг уг шийдлийн нэрийн араас “ялгаа нь ” гэж бичээд тухайн шийдлээр багаж, хэрэгсэл, аргад урьд нь байгаагүй ямар шинэчлэл, өөрчлөлт хийсэн, боловсронгуй болгосон цоо шинэ зүлээ товч, үг зүйн зөв найрлагатайгаар нэг өгүүлбэрээр шийдлээ тодорхойлж бичнэ.

Тав. Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг бүрдүүлэх.
5.1. Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг нь өргөдөл, бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолтоос бүрдэх бөгөөд зураг, тодорхойлолтод холбогдох бусад материалыг хавсаргана.
5.2. Шинэ бүтээлийн мэдүүлгийг, мэдүүлэг гаргагч Патент.№2 магтаар монгол хэл дээр бүрдүүлэнэ.
5.3. Бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн өргөдөлд, загварын нэр, мэдүүлэг гаргагчийн нэр, хаяг, зохиогч, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа болон шуудангийн хаяг, электрон шуудангийн хаяг, харъяалагдах орны нэр, патент эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, хаяг, оршин суугаа болон шуудангийн хаяг, электрон шуудангийн хаяг, дээрх этгээдүүд гарын үсэг; тодорхойлолтын хэсэгт загварын шинэ байдал, хийц, өнгө чимэглэлийн зохицлын өвөрмөц онцлогийг тодорхойлсон байна.
5.4. Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно
5.5. [бүтээгдэхүүний загварын төлөөлөх зурагт тавигдах шаардлага]

5.5.1. Бүтээгдэхүүний загварын төлөөлөх зураг нь тухайн загварын хийц, өнгө, чимэглэл, өвөрмөц шинэ шинжийг бүрэн харуулсан байна.
5.5.2. эзлэхүүнт загварын хувьд төлөөлөх зураг нь тухайн бүтээгдэхүүний гаднах байдлын бүх шинжийг бүрэн харуулахуйц (дээрээс, доороос, баруунаас, зүүнээс, урдаас, араас) байдлаар үзүүлсэн байна.
5.5.3. Нээж, хаадаг, эвхэж, угсардаг, болон задалж эвлүүлдэг загварыг төлөөлөх зураг нь хаасан, нээсэн, дэлгэсэн, салгасан болон угсарсан ерөнхий байдлаар тус тус харуулсан байна.
5.5.4. хэрэв тухайн загварын гол онцлох шинж нь өнгөний зохицол байвал төлөөлөх зураг нь өнгөтэй байна.
5.5.5. Хэрэв тухайн загвар нь аливаа иж бүрдэл бол түүнийг төлөөлөх зураг нь бүрдүүлж буй зүйлсийг иж бүрдлээр нь харуулсан ерөнхий байдлын зураг байхаас гаднатэдгээр зүйлсийн тус бүрийнх нь шаардлагатай бүх талаас нь харуулсан зургууд байна.
5.5.6. Зургийг загвар бүрийг төлөөлж, бичгийн А4 цаасан дээр эргэн тойрондоо 25 мм зайтай байх ба зургийг хавтгай дүрслэлээр зүссэн, огтолсон зэрэг аль шаардлагатай хэлбэрээр харуулах техникийн зурагт тавигддаг үндсэн шаардлагын дагуу хийх ба зургийн бүрдэл эд ангийг нэгбүрчлэн дугаарлаж, хуудас бүрийг дараалуулан дугааралаж, зургийн дугаарлалтыг тодорхойлолтонд авч хэрэглэсэн байх бөгөөд дугаарлалт хоорондоо ижил байна,

Зургаа. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,
ашигтай загварын мэдүүлэгт тавигдах бусад шаардлага

6.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг 2%, үйлдэх бөгөөд нэг хувь нь цаасан дээр нэг хувь нь дижитал хэлбэрээр байна.
6.2. Мэдүүлгийн цаасан дээрх хувь нь бичгийн А4 цаасны ар, өвөр дээр бичиг;сэн байх ба бичвэр нь цаасны баруун талаас 3 см, зүүн талаас 1.5 см, дээд, доод талаас 2 см бөгөөд мөр хоорондын зай Single, Word программ ашиглан зөвхөн Arial 10-12-тын хэмжээгээр бичсэн байхыг шаардана.
6.3. мэдүүлгийн дижитал хувь нь машинаар уншигдах боломжтой e-mail, CD disc, Flasg эсвэл уян диск зөөгч дээр бичиж ирүүлж болно.
6.4. Бичвэрийн фонд нь Arial байх ба WINDOWS XP Standart –ааж байна.
6.5. Мэдүүлэгт хавсаргах зураг нь 2.54 см 2 /1 inch/ талбайд 200 цэг байх нягтралтай зургийн файлийн өргөтгөл буюу 200 dpi, Tiff өргөтгөлтэй байна.

Долоо. Мэдүүлгийг хүлээж авах, бүртгэх
7.1. Оюуны өмчийн газар нь мэдүүлгийг бүртгэсэн тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид илгээнэ. Мэдэгдэлд мэдүүлэг хүлээн авсан өдөр, мэдүүлгийн дугаар, бүтээлийн нэр, мэдүүлэг гаргагчийн нэр, хаягийн бичиж улсын бүртгэлийн мэргэжилтэн гарын үсэг зурна.
7.2. хэрэв мэдүүлэг цахим хэлбэрээр эсвэл факсаар ирсэн бол Оюуны өмчийн газар мэдүүлгийн эх хувийг хүлээн авсны дараа бүртгэсэн тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид илгээнэ.
7.3. Бүртгэгдсэн мэдүүлгийг мэдүүлэг гаргагчид буцааж өгөхгүй.
7.4. Патентийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан нэмэлт, засварыг хийж ирүүлэхдээ шинэ бүтээл, ашигтай загварын томъёололд өөрчлөлт оруулахгүй.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018