Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан олшруулах, худалдах, цахим орчинд түгээх нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл юм.

  • 2020-04-27
  • 139

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

дэлгэрэнгүй ...

Шинэ долгион ФМ 107.5

  • 2020-04-28
  • 62

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.АЗБАЯР, 68 ДАХЬ ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ Ш.СУВДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

  • 2020-05-01
  • 69

Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр, Их тайга ХХК-ийн ерөнхий захирал, шилдэг зохион бүтээгч Ш.Сувдыг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шинээр батлагдсан Оюуны өмчийн тухай хууль болон тэр дундаа өөрсдийнхөө оюун санаагаар сэдэж, зохион бүтээсэн оюуны бүтээлээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнийхээ үр шимийг хэрхэн хүртэх зэрэг асуудлаар яриа өрнүүллээ.

Монгол улсын эмт болон хүнсний зориулалттай ургамал түүхий эдүүдийг судлан байгалийн цэвэр түүхий эдүүдээр хүн амын хэрэгцээнд нийцсэн эрүүл экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч болон үйлдвэрлэл үйлчилгээнд хувь нэмрээ оруулж буй 68 дахь Шилдэг зохион бүтээгч Ш.Сувд нь Оюуны өмчийн газарт нийтдээ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын 30, барааны тэмдгийн 4, зохиогчийн эрхийн 1 бүтээлүүддээ эрхийн хамгаалалт хийлгэж баталгаажуулсан байдаг.

Үндэсний үйлдвэрлэл үйлчилгээнд түүний оюуны өмчийн бүтээлүүд хэрэгжиж байгаагийн жишээ нь "Их тайга" юм.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

  • 2020-05-04
  • 83

Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 03 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах Олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Төлөвлөгөөт шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллаа.

Удирдамжид заасан телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 6 хуулийн этгээд хамрагдав. Үүнд:
1. “Юнивишн” ХХК
2. ”ДДЭШ” ХХК
3. ”Скай медиа корпораци” ХХК
4. “Монсат Нэтворк” ХХК
5. “Эн Би Си” ХХК
6. “Сансар кабель” ХХК,- Шинэ сансар кабель ХХК

Энэ удаагийн төлөвлөгөөт шалгалтанд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зохиогчийн эрхэд хамаарах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт хангалттай, холбогдох зохиогчийн эрхийн гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байна.
Цаашдаа олон суваг дамжуулах үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдээс сонгож, нарийвчилсан хяналт шалгалтыг тухайн объектод очиж контент борлуулагч хуулийн этгээдүүдтэй болон телевизүүдтэй байгуулсан зохиогчийн эрхийн холбогдолтой гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ СИСТЕМ (PCT SYSTEM)-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ.

  • 2020-05-01
  • 144

Ковид-19 цар тахлын улмаас ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Олон улсын товчоо болон дэлхий даяар шуудангийн системийн ажиллах горим өөрчлөгдсөн билээ.

Иймд ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар Олон улсын хайлтын байгууллага (ISA/RU) болон Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага (IPEA/RU)-ын хувиар мэдүүлэг гаргагчдад Патентын хамтын ажиллагааны гэрээ (PCT)-ний мэдэгдэл, олон улсын хайлтын тайлан, албан бичиг, олон улсын урьдчилсан шүүлтийн тайланг хүргүүлэх горимдоо 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг ирүүлснийг хүргэж байна.

Патентын хамтын ажиллагааны гэрээ (PCT)-ний мэдүүлэг гаргагчид мэдүүлэгтэйгээ холбоотой шаардлагатай бүх мэдээлэл буюу олон улсын хайлтын тайлангийн тойм, тайлбар захидал (ISA/RU) зэрэгтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ePCT үйлчилгээг ашиглан танилцах боломжтой.

дэлгэрэнгүй ...

Оюуны өмчийн газар нүүж, 2020.04.23-ны өдрөөс эхлэн дараах хаягаар үйлчилгээ үзүүлнэ.

  • 2020-04-22
  • 892

Оюуны өмчийн газар нүүж, 2020.04.23-ны өдрөөс эхлэн дараах хаягаар үйлчилгээ үзүүлнэ. www.ipom.gov.mn

/Баянзүрх дүүрэг, зүүн 4 зам, 13 хорооллын автобусны буудлын баруун талд хуучнаар Английн Элчин Сайдын Яамны байранд/

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС КОНТЕНТ БОРЛУУЛАГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

  • 2020-03-19
  • 431

Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Хяналтын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 01 тоот удирдамжийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй контент борлуулагч хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”, “Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ” болон “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хүрээнд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нарын бүрэлдэхүүнтэйгээр зохиогчийн эрхийн бүтээлүүд болох кино, контентыг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр болон зохиогчийн эрх эзэмших гэрээ байгуулан ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Удирдамжид заасан кино, контент борлуулагч 9 хуулийн этгээдээс, “Бэхи дистрибьюшн” ХХК үйл ажиллагаа явуулаагүй байна. “Контент медиа менежмент” ХХК, “Буман бридж” ХХК, “Эх орон медиа групп” ХХК, “Соёлын Дистрибьютер” ХХК, “Блүмсбюри” ХХК, “Хүлэгү пикчерс” ХХК, “Дижитал агуулага” ХХК, “Эм Ви Пи энтертайнмент” ХХК зэрэг 8 контент борлуулагч хуулийн этгээдийг шалгалтад хамрууллаа.

Шалгалтанд хамрагдсан контент нийлүүлэгч хуулийн этгээдүүдийн зохиогчийн эрхийн бүтээлд хандах хандлага, контент худалдан авах, нийлүүлэх гэрээний бүрдэл болон гэрээнд оюуны өмчийн эрхийн харилцааг зохицуулах заалтууд орж ахиц, дэвшил гарч, кино, контентыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй, төлбөр төлөхгүйгээр ашиглах зэрэг зөрчил өмнөх шалгалттай харьцуулахад багассан байна.

 

дэлгэрэнгүй ...

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ, ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

  • 2020-02-03
  • 867

Оюуны өмчийн хууль батлагдсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэчимэг нар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих, оюуны өмчийн үнэлэмжийг өсгөх, технологийн агууламж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын хуулиудын хэрэгжилтийг хангахад оюуны өмчийн эрхийг үнэлэх асуудал чухлаар тавигдаж байна.

дэлгэрэнгүй ...

Оюуны өмчийн газраас ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газар, Технологи дамжуулах төвөөс зохион байгуулсан "Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх нь" сургалтыг дэмжиж ажиллалаа.

  • 2020-01-24
  • 173

Сургалтанд тус газрын аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинжээч Б.Одгэрэл багш, судлаачид эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд аж үйлдвэрийн өмчийн тухайлбал шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын гүйцэтгэж байгаа үүрэг, тэдгээрийг зах зээлд амжилттай ашиглах боломжуудын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өглөө.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль батлагдлаа.

  • 2020-01-27
  • 645

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.

 

дэлгэрэнгүй ...

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

  • 2020-01-27
  • 217

Оюуны өмчийн хууль батлагдсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй ...

Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа.

Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд Оюуны өмчийн газар 76.1 үнэлгээ авч 9 дүгээрт эрэмбэлэгдсэн бол 2019 оны шударга байдлын үнэлгээгээр 81.6 үнэлэгдэж, өмнөх оны үзүүлэлтэй харьцуулахад 5.5 хувиар өсөж 5 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав.

Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж үнэлгээ 74.1 гарч өмнөх оны түвшингээс 5.4 пунктээр өссөн байна. Ийнхүү өсөхөд төрөөс үйлчилгээ авсан иргэдийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

                                                                                                                                                                             Эх сурвалж: www.iaac.mn

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... (нийт 132 мэдээ )

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018