Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

"ӨРСӨЛДӨӨН ДЭХ ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭ ЦЭНЭ" СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН АНХДУГААР ХУРАЛ (СЭТГЭЕ, БҮТЭЭЕ, ӨМЧИЛЬЕ) АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

  • 2019-04-30
  • 135

"Өрсөлдөөн дэх оюуны өмчийн үнэ цэнэ" сэдэвт онол, практикийн анхдугаар хурал (сэтгэе, бүтээе, өмчилье) 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр МУИС-ийн төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлыг Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо санаачлан Оюуны өмчийн газар, Монголын Оюуны өмчийг хамгаалах холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, GOGO news agency хамтран амжилттай зохион байгууллаа.

Онол, практикийн анхдугаар хурлын зорилго нь өрсөлдөөн дэх оюуны өмчийн үнэ цэнэ, өрсөлдөөний нөлөөллийн зарим хүчин зүйлсийг тодорхойлох болон түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах явдал байсан юм.

Тус хурал нь Аж үйлдвэрийн өмчийн эрх, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, Төрийн байгууллагын оролцоо гэсэн 3 сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Аж үйлдвэрийн хэлтсийн дарга С.Урангэрэл оролцож, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг "Оюуны өмчийн талаарх өргөдөл, гомдол дахь өрсөлдөөн, үнэ цэнэ" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

"Өрсөлдөөн дэх оюуны өмчийн үнэ цэнэ" сэдэвт онол, практикийн анхдугаар хурал (сэтгэе, бүтээе, өмчилье)-ыг GOGO news agency шууд нэвтрүүлж хамтран оролцлоо.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТРАН ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮСТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018