Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

"ШИНЭ АНАГААХ УХААН" ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФEССОР БАНДИЙН САРАНЦЭЦЭГТ “ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

  • 2019-04-30
  • 127

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл, Монголын зохиогчийн бүтээгчдийн нэгдсэн холбоо хамтран “Эрдмийн түлхүүр” хэмээх шагналыг уламжлал болгон жил бүр олгохоор болсон.

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Оюуны өмчийн салбар тэр дундаа анагаах ухаан, эм зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй "Шинэ Анагаах Ухаан" Их сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профeссор Бандийн Саранцэцэгт “ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” шагналыг анх удаа гардууллаа.

Шагнал гардуулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Үндэсний аж үйлдвэрлэлтийн бодлогын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Шилдэг зохион бүтээгч С.Шагдаржав, ШУА-ийн Инновацийн хэлтсийн дарга Д.Батхуяг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гадаад харилцааны менежер Х.Мөнхбаяр, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Одмандах нар оролцлоо.

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018