Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ДЭЛХИЙН УРЛАГ, СОЁЛЫН АКАДЕМИЙН ГИШҮҮН, УТГА ЗОХИОЛЫН ДОКТОР, БИЧГИЙН СОД ТУУРВИГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОНДОО ӨӨРИЙН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖЭЭС ӨРГӨН БАРИЛАА.

  • 2019-04-30
  • 261

Дэлхийн урлаг соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч билээ. Монголын утга зохиолд өөрийн гэсэн өвөрмөц төрхийг бий болгосон түүний шүлэг, зохиол нь гүн сэтгэлгээний, дахин давтагдашгүй байдаг. 
Тэрээр 2018.11.26-ны өдөр 10 боть номынхоо нээлтийг Black box театрт хийсэн билээ. 

Оюуны өмчийг хамгаалах өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг тохиолдуулан утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай өөрийн ажиллаж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын хамт олондоо өөрийн бүтээлийн дээжээс өргөн барилаа.
Эхний хоёр ботид нь нь яруу найраг, гурав, дөрөвдүгээр ботид жүжиг, долдугаар боть хүртэл хүүрнэл зохиол, есдүгээр боть нь “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман, 10-р боть нь “Учрахуй, хагацахуй” роман нь багтсан байна. 
Мөн Оюуны өмчийн газрын хамт олон түүнд хүндэтгэл үзүүллээ.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018