Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2019” ҮЗЭСГЭЛЭНД ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС СУРГАЛТ ЯВУУЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА.

  • 2019-04-24
  • 156

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.

Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг ХХААХҮЯ-аас “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр тус газрын шинжээч Б.Одгэрэл оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар сургалт явуулж, үйлдвэр эрхлэгчдэд зөвлөгөө өгч ажиллалаа.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018