Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

СУДЛААЧ БАГШ, ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛ”-ИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН ОЮУТАН, БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

  • 2019-04-24
  • 219

Оюуны өмчийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, судлаач, оюутан, багш нарын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилтын хүрээнд Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, ОТИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Оюуны өмчийн эрх зүйн тулгамдсан асуудлын хүрээнд” зарласан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүн гарч шалгарсан багш, оюутнуудад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга 

С.Урангэрэл, Захиргаа удирдлагын хэлтсийн эрх зүй, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн О.Амарбат, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо ТББ-ын Тэргүүн Э.Эрдэнэчимэг, Нарийн бичгийн дарга Д.Энхжаргал, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалан нар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. 
Оюутнуудаас:
1 дүгээр байранд: 
-“Оюуны өмчийн эрх зөрчигдсөнөөс үүдэх гэм хорын хариуцлагын нөхөн төлөлтийн онол практикийн асуудал” сэдвээр МУИС-ХЗС 2 дугаар түвшний оюутан Ч.Болормаа
2 дугаар байранд: 
-“Барааны тэмдгийн эрх зүйн зарим асуудал, нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн хамгаалалтын хүрээнд” сэдвээр МУИС-ХЗС-Японы эрх зүйн 5 дугаар түвшний оюутан О.Должинсүрэн
3 дугаар байранд:
-“Өрсөлдөөнд үзүүлж буй Оюуны өмчийн нөлөөлөл” сэдвээр ОТИС-ХЗС эрх зүйн 3-р дамжааны оюутан Н.Булгантамир 
Багш: 
-“Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмт хэргийг шийдвэрлэхэд тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр багш ИЗОУИС-ХЗС эрх зүйн тэнхимийн багш Л.Эрдэнэхүү 
-“Оюуны бүтээлийг үнэлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр ОТИС-ХЗС багш Д.Мөнхбаатар

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018