Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН 9 ТЕЛЕВИЗ, КАБЕЛИЙН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НЭГ ТЕЛЕВИЗИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

  • 2020-09-09
  • 149

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн олон улсын гэрээ, конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн хэрэгжилтийн талаар болон 2019 оны 09 сард хүргүүлсэн Улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийн талаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гүйцэтгэлийн шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд хийсэн.

Тус шалгалтыг  хийхэд Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зохиогчийн эрхийн зөрчлөө арилгаж, албан шаардлагаар өгөгдсөн хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, эфирээр гарч байгаа гадаадын болон дотоодын кино, контент дуу хөгжим, бүжгийн бүтээлийн эрх эзэмшигчдээс зөвшөөрөл авч зохиогчийн эрхийн гэрээ байгуулаагүй, шалгалтанд хамрагдахаас зайлсхийх зэрэг зөрчлүүд илэрсэн. 

Иймд Хяналтын хэлтсээс “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 14 дүгээр 1 хэсэг, мөн  зүйлийн 1 дэх хэсгийн 3 дах заалтыг үндэслэн нэр бүхий телевизүүдийн эфирийг хааж, “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2020 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн  90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 005/06  дугаарт дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол гаргаж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг дэх, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 зүйлийн 14.1.3 дах заалт, Оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 005/06 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн 9 хуулийн этгээдийн “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, 1 хуулийн этгээдийн “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлээд байна.

Тус хэлтсээс дараагийн төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтыг Дорноговь, Говьсүмбэр аймгуудын телевиз, музей, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан ойрын үед хийхээр төлөвлөж байна.

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН 9 ТЕЛЕВИЗ, КАБЕЛИЙН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НЭГ ТЕЛЕВИЗИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

 

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018