Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ СИСТЕМ (PCT SYSTEM)-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ.

  • 2020-05-01
  • 144

Ковид-19 цар тахлын улмаас ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Олон улсын товчоо болон дэлхий даяар шуудангийн системийн ажиллах горим өөрчлөгдсөн билээ.

Иймд ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар Олон улсын хайлтын байгууллага (ISA/RU) болон Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага (IPEA/RU)-ын хувиар мэдүүлэг гаргагчдад Патентын хамтын ажиллагааны гэрээ (PCT)-ний мэдэгдэл, олон улсын хайлтын тайлан, албан бичиг, олон улсын урьдчилсан шүүлтийн тайланг хүргүүлэх горимдоо 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг ирүүлснийг хүргэж байна.

Патентын хамтын ажиллагааны гэрээ (PCT)-ний мэдүүлэг гаргагчид мэдүүлэгтэйгээ холбоотой шаардлагатай бүх мэдээлэл буюу олон улсын хайлтын тайлангийн тойм, тайлбар захидал (ISA/RU) зэрэгтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ePCT үйлчилгээг ашиглан танилцах боломжтой.

Харин ePCT үйлчилгээг ашигладаггүй мэдүүлэг гаргагчдыг дараах холбоос (https://pct.wipo.int/ePCTExternal/pages/landing.xhtml.)-оор нэвтэрч зохих бүртгэл үүсгэхийг урьж байна.

Горимын өөрчлөлттэй холбоотой бусад мэдээллийг мэдүүлэгт дурдсан цахим хаягаар хүргүүлэх бөгөөд олон улсын мэдүүлэгтээ цахим хаягаа оруулаагүй мэдүүлэг гаргагчид https://www.wipo.int/pct/en/news/2020/news_0008.html холбоосын дагуу Олон улсын товчооноос гаргасан зөвлөмжтэй танилцан цахим хаягийн мэдээллээ оруулахыг хүсье.
Мэдүүлэг гаргагчид шаардлагатай бусад асуудлаар ISA/RU руу pct-peo@rupto.ru хаягийн дагуу захидал бичиж тодруулж болно.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018