#Кино уран бүтээлч та өөрийн бүтээлээ зохиогчийн эрхээ хамгаалуулснаар бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах дараах онцгой эрхүүдийг эдэлнэ.
Бүтээл ашиглах онцгой эрх:
✅Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.
✅Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:
- бүтээлийг хуулбарлах;
- бүтээлийг нийтлэх;
- бүтээлийг нийтэд түгээх;
- үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
- түрээсээр ашиглуулах.
#ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭН КИНО УРЛАГАА ХАМГААЛЪЯ АЯН
#ОЮУНЫ_ӨМЧИЙН_ГАЗАР
#МОНГОЛЫН_КИНО_УРАН_БҮТЭЭЛ