Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭД, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛАН “ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2019-10-30
  • 242

Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.

Сургалтаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Захиргаа удирдлагын хэлтсийн IPAS системийн зохицуулагч, мэдээлэл технологийн мэргэжилтэн Ч.Сод-Эрдэнэ нар оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар болон аж үйлдвэрийн өмчийн мэдүүлгийн системийн хайлт-ашиглалт, хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариу өглөө.

Мөн Говь-Алтай аймгийн Миний нутаг, Алтай телевизийн үйл ажиллагааг “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийн байдал”-д хяналт шалгалт хийж хяналтын улсын байцаагчийн шаардлага хүргүүллээ.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018