Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

“БРЭНД, ДИЗАЙНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ОЮУНЫ ӨМЧИЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СЕМИНАР 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

  • 2019-10-30
  • 254

Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, оюуны өмчийн орчныг бүрдүүлэх нь” төслийн хүрээнд 2 дахь өдрийн сургалтыг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын Технологи ба Инновацийг дэмжих төвүүд, тэдгээрийн дэргэд бойжиж байгаа гарааны болон инновацийн компаниудын судлаач эрдэмтэн, багш оюутнуудыг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Семинараар уг төслийн ерөнхий танилцуулга, төслийн хүрээнд хийгдэх ажлууд болон зах зээлд бизнесийг амжилттай, тогтвортой явуулахад нөлөөлөх хүчин зүйлүүд, брэнд, дизайны гүйцэтгэх үүрэг болон ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүчин зүйлүүдийн талаар болон барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалтын онцлогийн талаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Хөгжлийн салбарын ахлах зөвлөх Франческа Тосо, брэнд, маркетингийн олон улсын зөвлөх Жэки Шарбонью, Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл, барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн нар илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо.

“Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, оюуны өмчийн орчныг бүрдүүлэх нь” төслийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтран хэрэгжүүлдэг итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загвар зэрэг оюуны өмчийн системийг үр ашигтай хэрэглэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Уг семинарт Технологи ба Инновацийг Дэмжих Төвүүдийн төлөөлөл Шинжлэх ухааны академи, ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, Батлах хамгаалах их сургууль, “Шинэ Монгол” Технологийн дээд сургуулиас оролцсоноос гадна эдгээр сургуулиуд дээр инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа эрдэмтэн судлаач, оюутан залуус бүхий нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү семинарыг амжилттай зохион байгууллаа.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТРАН ОРОЛЦСОН ШУТИС-ИЙН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВИЙН ХАМТ ОЛОН БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018