Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

“ОЮУНЫ ӨМЧИЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оны Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд бизнесийн байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт семинарыг 2019 оны 10 дугаар сарын 16-ы өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус семинарыг нээж ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Өнөөдрийн зохион байгуулагдаж байгаа семинарын гол зорилго нь оюуны өмчийн талаархи үндсэн ойлголтуудыг танилцуулах, оюуны өмчийн газрын үйл ажиллагаа, оюуны өмчийн хууль эрх зүйн орчинг сурталчлах, оюуны өмчийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн эрхийг хүндэтгэх талаар та бүхэнтэй харилцан ярилцах, бизнес эрхлэгчид та бүхний санаа бодлыг сонсох, харилцан ойлголцоход чиглэгдэж байгаа билээ. Бид энэхүү семинарыг цаашдаа Хэвлэл мэдээллийн болон Соёл урлагын салбарын бизнес эрхлэгчид гэх мэтчилэн уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэдгийг уламжилсан.

Орчин үед техник, технологи хөгжихийн хирээр цахим орчинд бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй нийтлэх, хуулбарлах, бүтээлийг татаж авах, түгээн дамжуулах болсон нь бизнес эрхлэгч болон урлаг утга зохиолын бүтээл туурвигчдад ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа асуудал нь оюуны өмчийн талаарх хууль эрх зүйн ойлголт мэдлэггүйтэй холбоотойгоос гадна санаатайгаар бусдын оюуны өмчийг зөрчих үйлдэл гарсаар байгааг семинарын үеэр онцолж байсан.

Монгол улсын хэмжээнд 2018 онд оюуны өмчийн зөрчилтэй холбоотой 143 өргөдөл гомдлыг хүлээж авсан бол 2019 оны 3 улирлын байдлаар 223, үүнээс зөрчлийн шинжтэй 107 гомдлыг шалгасан бөгөөд энд барааны тэмдгийн 52, зохиогчийн эрхийн 36, бүтээгдэхүүний загварын 11, шинэ бүтээлийн 3, зар сурталчилгааны 3, ашигтай загварын 2 гомдол хамаарч байна. Энэ хугацаанд 78 зөрчлийн хэрэг үүсгэн шалган шийдвэрлэснээс 35 гомдлыг татгалзаж, 40 гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Эдгээр хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнд нийтдээ 106.100.000 төгрөгийн торгууль оногдуулж 5.439.000 төгрөгийн үнийн дүн бүхий зөрчилтэй бараа бүтээгдэхүүн хураан аваад байна.

Оюуны өмчийн газраас оюуны өмчийн зөрчилд иргэд, аж ахуй нэгжид торгуул шийтгэл оногдуулахаасаа илүү зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх, мэдлэг мэдээллээр хангах улмаар оюуны өмчийн соёлыг бий болгох, оюуны өмчийг дээдлэх ухамсрыг төлөвшүүлэхэд илүүтэй анхаарч ажиллаж байна.

Тус семинарт Тэди төв, Миний сүлжээ дэлгүүр, Алтжин бөмбөгөр, Бөмбөгөр 1-2, Аз хур номын дэлгүүр, Алтан жолоо импекс, Боса импекс, Клоун ах ХХК, Шөнийн зах худалдааны төв, Барс худалдааны төв, Скай хайпер маркет, Меркури худалдааны төв, Нарантуул олон улсын худалдааны төв, Русбел, Улаанбаатар их дэлгүүр, Сүү ХХК, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын кино уран бүтээлчдийн хамгаалах холбоо, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо, Сэлэнгэ пресс, СУИС, Ажиглалт ТББ, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын төлөөллүүд 50 гаруй байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид оролцлоо.

Уг арга хэмжээнд Оюуны өмчийн газрын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг, Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл, Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл, Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Г.Ууганцэцэг нараас гадна МОӨХХ-ны гүйцэтгэх захирал У. Тамир болон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уранбилэг нар худалдаа, бизнес эрхлэгчдэд оюуны өмчийн асуудлаар мэдлэг, мэдээлэл хүргэлээ.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТРАН ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018