Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ “ӨМГӨӨЛӨГЧ” МЭТГЭЛЦЭЭНИЙ КЛУБИЙН ГИШҮҮН ӨМГӨӨЛӨГЧДӨД “ОЮУНЫ ӨМЧИЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ, ОЮУНЫ ӨМЧИЙН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЯВУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх “өмгөөлөгч” мэтгэлцээний клубийн санаачилгаар гишүүн өмгөөлөгчдөд зориулж “Оюуны өмчийн ерөнхий ойлголт, оюуны өмчийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтыг явууллаа.

Сургалтаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нар оюуны өмчийн ерөнхий ойлголт, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тулгамдаж буй асуудал болон зөрчил, хяналт шалгалтын чиглэлээр статистик тоо мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултад хариу өглөө.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018