Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Шинэ санаагаа оюуны өмчөөр баталгаажуулж хөрөнгө болгоё сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө

  • 2018-12-03
  • 299

"Багануур үйлдвэрлэл технологийн парк" ОНӨТҮГазрын хүсэлтээр "Шинэ санаагаа оюуны өмчөөр баталгаажуулж хөрөнгө болгоё" сэдэвт сургалтыг Багануур дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Сургалтаар Оюуны өмчийн газрын шинжээч Б.Одгэрэл оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төрөл, тэдгээрийн онцлог ялгаа, оюуны өмч бизнесийн арга хэрэгсэл болох талаар болон мэдүүлэг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариу өглөө. 


Тус сургалтанд “Багануур” ХК, “Цахилгаан механикийн үйлдвэр”, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Багануур зүүн өмнөд бүсийн салбар, “Багануур тохижилт” ОНӨААТҮГ, “Мон-цахим” ХХК, “Багануур сувилал” ХХК, Багануур дүүргийн Татварын хэлтэс, Багануур дулааны станц ТӨХК, Багануур дүүргийн Шүүх, “Багануур пауэр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Боловсрол”, “Гүн галуутай”, “Оюуны эрин” зэрэг цогцолбор сургуулийн багш, сурагчдаас бүрдсэн нийт 100 гаруй хүн хамрагдсан.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018