Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ДОРНОД АЙМГИЙН ИРГЭД, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛАН “ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2019-06-21
  • 186

Оюуны өмчийн газрын хамт олон 6 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Дорнод аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явуулж мөн Оюуны өмчийн багц хуулийн төслийн Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн талаар танилцууллаа.

Сургалтаар Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн, З.Гэрэлмаа Бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл Мэдээлэл технологийн мэргэжилтэн Ч.Сод-Эрдэнэ нар оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар болон хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өглөө.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018