Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

  • 2019-06-21
  • 229

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан Оюуны өмчийн салбарын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох хүрээнд Оюуны өмчийн газар, Монголын архитекторуудын эвлэл хамтран 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Архитекторуудын ордны Хурлын танхимд дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг танилцууллаа.

Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Г.Ууганцэцэг, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Э.Эрдэнэчимэг мөн Нарийн бичгийн дарга Д.Энхжаргал, Монголын Архитекторуудын Эвлэлийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох хүрээнд хуулийн төсөлд оруулах саналаа Монголын Архитекторуудын Эвлэлийн гишүүд ажлын хэсэг гарган гишүүдээрээ хэлэлцэж түүнээс гарсан саналаа хуульд тусгуулахаар Оюуны өмчийн газарт албан бичгээр хандаж дахин хуралдахаар боллоо.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018