Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН “БРЭНД, ДИЗАЙНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ ОЮУНЫ ӨМЧИЙН ОРЧИНГ БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

  • 2019-05-31
  • 424

Монгол Улсын Оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран “Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж оюуны өмчийн орчинг бий болгох төсөл”-ийг хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцсон бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Хөгжлийн салбарын Ахлах зөвлөх Франческа Тосо 2019 оны 5 дугаар сарын 28-наас 5 сарын 31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж төслийн хэрэгцээг тодорхойлох, оролцогч талуудыг тодорхойлох уулзалтуудыг хийж байна.

Ахлах зөвлөх Франческа Тосо Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Хүнсчдийн холбооны төлөөлөл болон хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

Мөн энэ үеэр хатагтай Франческа Тосо Оюуны өмчийн газрын дарга болон албан хаагчидтай уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, төслийн хүрээнд хийх ажлуудын хүрээг тогтлоо.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018