Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн тэргүүтэй төлөөлөгчид бнхау-ын сүжоу хотод оюуны өмчийн асуудлаар гурван талт уулзалтанд оролцлоо

  • 2018-10-19
  • 260

2013 оноос жил бүр уламжлал болгон зохион байгууллагдаж буй Оюуны өмчийн асуудлаарх гурван талт уулзалт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Сүжоу хотод эхэллээ. Уулзалтанд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, шинэ бүтээлийн шинжээч Б.Одгэрэл, гадаад харилцааны мэргэжилтэн З.Гэрэлмаа нар, БНХАУ-ын Үндэсний оюуны өмчийн газрын дарга Шэнь Чанью, ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газрын дэд дарга Михайл Жамойдик болон төр, хувийн хэвшлийн хүндтэй төлөөлөгчид оролцож патент, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөгжлийн асуудлаар гурван улсын туршлага, бодлогын талаар танилцуулж, харилцан санал солилцож байна. 


Уулзалтын үеэр талууд оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах суурь хүчин зүйл, хөшүүрэг болж буйг тэмдэглээд үүнийг хамгаалах хүчин чармайлт улс орнуудын тэргүүлэх чиглэл болж буй талаар хэлэлцлээ.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018