Иргэн, хуулийн этгээд оюуны өмчөө үнэлүүлж, барьцаалан зээл авах, эсвэл түүндээ хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Энэ харилцааг өмнө нь Патентын, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар өм цөм зохицуулж байжээ. Тэгвэл эдгээр хуулийн давхардал, хийдлийг арилган, оюуны өмчийн харилцааг нэгдсэн зохицуулалтад оруулах зорилгоор Оюуны өмчийн тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэв. Оюуны өмчийн газар (ОӨГ)-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой энэ талаар ярилцлаа.
-Оюуны өмч хэчнээн төрөлтэй вэ. Тэдгээрийг хэрхэн бүртгэдэг бол?
-Оюуны өмчийг зохиогчийн бүтээл болон аж үйлдвэрийн өмч гэж хоёр ангилдаг. Хэрэв хэн нэгэн зохиол бичиж, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн бол энэ нь зохиогчийн бүтээл бөгөөд заавал бүртгүүлэх шаардлагагүй, оюуны өмчийн эрх нь автоматаар үүсдэг. Харин патент, барааны тэмдэг, шинэ бүтээл, ашигтай загвар, газар зүйн заалт бол аж үйлдвэрийн өмч. Эдгээрийг манайд бүртгүүлж, гэрчилгээ авахыг эрхийн хамгаалалт хийлгэх гэж нэрлэдэг.
-Бүртгэх хугацаа нь яагаад удаан байдаг юм бэ?
-Иргэн, хуулийн этгээд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт гаргасан бол олон улсын болон дотоодын мэдээллийн системд хайлт хийж, шалгадаг. Хэрэв давхцал үүсэхгүй буюу түүнтэй нь ижил өмчийг өмнө нь бүртгээгүй бол эрхийн хамгаалалт хийж, гэрчилгээ олгоно гэсэн үг. Тухайлбал, патентыг есөн сарын турш хайлт, шүүлт хийсний эцэст бүртгэх, эсэхийг нь шийддэг. Хэрэв тэр патентад өмнө нь эрхийн хамгаалалт хийчихсэн, гуравдагч этгээд үндэслэлтэй гомдол гаргаж, няцаасан бол гэрчилгээ олгохгүй. Үндэслэлтэй гомдол гэдэг нь хэн нэгэн өмнө нь бүртгүүлж, эрхээ авсан патенттай ижил төстэйг өөр этгээд бүртгүүлэх гэвэл няцаах хэлбэр юм. Мөн шинэ бүтээлийг есөн сарын хугацаанд хайлт хийсний эцэст патент олгох шийдвэр гаргадаг бөгөөд уг мэдээллийг оюуны өмчийн цахим сэтгүүлд гурван сарын турш байршуулна. Хэрэв тэр хугацаанд гуравдагч этгээдээс гомдол гаргавал дахин шинжээчийн баг ажиллаж, шийддэг.
Барааны тэмдэг болон газар зүйн заалтын хувьд хүсэлтээ өгснөөс хойш хайлт хийж, бүртгэх хугацаанд өөр этгээдээс гомдол гаргаж, няцаах боломжгүй. Гэхдээ холбогдох хуулийн шинэчилсэн найруулгыг саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд няцаах зохицуулалтыг тусгасан байгаа. Жишээ нь, барааны тэмдгээ бүртгүүлээгүй хэрнээ олон жил ашигласан тохиолдол их гардаг. Ийм үед өөр хэн нэгэн тэр барааны тэмдгийг нь бүртгүүлэх хүсэлт ирүүлбэл зөрчил үүсдэг тул энэ байдлыг зохицуулах зорилгоор няцаах боломж бүрдүүлэх гэж байгаа.
дэлгэрэнгүй ...Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Оюуны өмчийн газар шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг биечлэн хүлээн авах ажиллагааг хязгаарлаад байна.
Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг Цахимаар өөрөө гаргах эсхүл Цахим мэдүүлэг гаргах эрх бүхий Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргах боломжтой.
https://drive.google.com/drive/folders/1yUvPwtR03yakDTHYHqJCO2kZnEorssYU
Цахимаар хэрхэн эрх авч, мэдүүлэх талаар зааварчилгаа болон Цахим мэдүүлгийн системийн видео танилцуулгыг https://www.youtube.com/watch?v=iM3yXjetQfE&t=62s&fbclid=IwAR1fHtpdEucYM08fv3h3gu1oP8b83L5AKEyUvbThWUCYu00yc2EgvEngNJA линкээр орж үзнэ үү.
#МаскааЗүүе #ГарааУгаая
#Хайртай хүмүүсийнхээ төлөө #ГэртээБайцгаая