Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Хүний зохион бүтээсэн оюуны өмчийг хамгаалах дэлхий дахины чиг хандлагын дагуу Монгол улс анхны баримт бичгийг 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлөөс батлан гаргасан бөгөөд энэ нь “Шинэ юм зохион бүтээх ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар” юм. Энэ үеэс эхлэн оюуны өмчийг хамгаалах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, урамшуулан дэмжих үүргийг төрийн тодорхой байгууллагууд хөгжлийн тодорхой үеүдэд гүйцэтгэсээр иржээ. Тухайлбал,

  • 1945 оноос Улсын төлөвлөлтийн газарт Шинэ санаачлагын улсын комисс
  • 1960 оноос Улсын стандартын төв газарт Шинэ бүтээлийн хэлтэс
  • 1971 оноос Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны Шинэ бүтээл, оновчтой саналын хэлтэс
  • 1990 оноос Үндэсний хөгжлийн яамны дэргэд Патент, барааны тэмдгийн газар
  • 1993 оноос Соёлын яамны дэргэд Зохиогчийн эрхийн газар
  • 1996 оноос Зохиогчийн эрхийн газар, Патентийн газруудыг нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар
  • 2016 оноос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар нэртэйгээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа шинээр байгуулагдав. 

Оюуны өмчийн газар нь салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, оюуны өмчийн хамгаалалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, оюуны үнэт зүйлийг эрх зүйн хувьд баталгаажуулах, тэдгээрийн зохиогч, эрх эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, энэ талаарх эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх замаар оюуны өмчийг хөгжүүлэх төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, сурталчилгааг өргөжүүлэх, оюуны бүтээл туурвигчдын үйл ажиллагааг сурталчлах, урамшуулан дэмжих чиг үүрэгтэй юм.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалттай холбоотой анхны баримт бичиг батлагдсанаас хойш 1960 онд Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын дүрэм, 1963 онд Иргэний хуулиар, 1967 онд Барааны тэмдэг, гарлын газрын заалтын тухай дүрэм, 1976 онд Бүтээгдэхүүний загварын дүрэм, 1993 онд Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль, эрх зүйн актууд батлагдаж байсан. 2004 онд Патентийн тухай хууль болон Зохиогчийн эрх болон хамаарах эрхийн тухай хууль, 2010 онд Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийг ту тус шинэчлэн батлав.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалтад оюуны өмчийн олон улсын тогтолцоонд нэгдэх явдал нэлээд чухал ач холбогдолтой. Энэ үүднээс:

  • 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн
  • 1985 онд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенц
  • 1985 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридийн хэлэлцээр
  • 1991 онд Патентийн хамтын ажиллагааны тухай гэрээ
  • 1997 онд Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр
  • 1997 онд Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн тухай Гаагын хэлэлцээр
  • 1998 онд Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц
  • 2001 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр,түүнийн протокол
  • 2001 онд Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарнийн хэлэлцээр
  • 2002 онд Патентын олон улсын ангилалын тухай Страсбургийн хэлэлцээр
  • 2001 онд Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээр
  • 2002 онд Олимпийн бэлэг тэмдэгийг хамгаалах тухай Найробын гэрээ
  • 2002 онд Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ
  • 2002 онд Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг хамгаалах олон улсын конвенц
  • 2005 Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенц
  • 2008 Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн тухай Гаагын хэлэлцээрийн 1999 оны Женевийн акт
  • 2011 Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ

 Оюуны өмчийн газар нь дарга, Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс, Зохиогчийн эрхийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Хяналтын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр, 31 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018