Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, Итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монголын Брэнд эзэмшигчдийн холбооны Тэргүүн Д.Дэмбэрэл нар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртсэн эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг хүлээн авч уулзаж, дурсгалын зүйл гардууллаа.
“ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН МОНГОЛ БРЭНД” үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан Монголын брэнд эзэмшигчдийн холбоо, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медал хүртсэн 17 зохион бүтээгч, эрдэмтэн, судлаачид болон үзэсгэлэнд оролцсон аж ахуй нэгж, байгууллагууд, дэмжиж оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагуудад Оюуны өмчийн газрын хамт олон талархал илэрхийлж байна.
Оюуны өмчийг дээдэлцгээе!