МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“INTELLECTUAL PROPERTY DEBATE БУЮУ ОЮУНЫ ӨМЧИЙН МЭТГЭЛЦЭЭН

“Оюуны өмчийн мэтгэлцээн” тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчдыг хамруулж, хиймэл оюун ухааны хөгжил нь хүмүүсийг хөгжилд хөтлөхөөс илүү ирээдүйд нь заналхийлж байна, оюуны өмч бол ирээдүйн зууны эдийн засгийг хөгжүүлэгч юм, оюуны өмч үл хөдлөхөөс ч илүү үнэтэй, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оюуны өмчийн эрх зүй хичээлийг тусгах зайлшгүй шаардлагатай гэсэн дөрвөн шийдлийн хүрээнд явагдлаа.

“Оюуны өмчийн мэтгэлцээн” тэмцээнд төв, орон нутгийн 100 гаруй ерөнхий боловсролын сурагчид хамрагдаж оюуны өмчийн асуудлаархи өөрсдийнхөө судалж танин мэдсэн, гарц гаргалгаа, шийдлийг нотлох, няцаах, багаар ажиллах ур чадвар болон авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭГЧ ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос