МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ОЮУНЫ ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛОН МЕНТОРЫН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага болон Монгол Улсын Оюуны өмчийн газрын хамтран зохион байгуулж буй “Хятадын зах зээлд нэвтрэх, бизнесээ өргөжүүлэхэд оюуны өмчийг ашиглах нь” сэдэвт сургалт, менторын хөтөлбөрийн үйл ажиллагаа амжилттай эхэллээ. Тус хөтөлбөрт ДОӨБ-ын зөвлөх Силвия Трпковска, Янинг Занг болон Монгол Улсын Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Тэсо Инвестмент” ХХК, “Говь” ХК, мөн Монгол Улсын 26 ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Уг хөтөлбөр нь Монголын ЖДҮ эрхлэгчдийн инновац, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад зах зээлд гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг олгож, чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд 6 дугаар сарын 10-12-ны хооронд аж ахуй нэгж тус бүрд ганцаарчилсан зөвлөгөө өгөх ажил үргэлжилнэ.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос