Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооноос жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд тус аяныг “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Оюуны өмчийн газар нь тус аянд нэгдэж нийт албан хаагчдад зориулан “Жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт сургалт зохион байгуулсан
ба сургалтыг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг заав. Сургалтад тус газрын албан хаагчид хамрагдаж, “Цагаан туузтаны аян”, жендэрийнй эрх, тэгш байдал, жендэрт тулгуурласан хүчирхийлэл, эрчүүдийн оролцоог хангах арга зам зэрэг асуудлаар ойлголт авч, санал солилцлоо.