МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТЫГ ШИНЭЧЛЭХ НЬ” СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зүйн заалттай бүтээгдэхүүн нь тодорхой орон нутгийн үйлдвэрлэгчдийн мэдлэг, ноу-хауд тулгуурлан, тухайн газар нутгийн байгалийн болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болсон өвөрмөц шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд газар зүйн заалттай бүтээгдэхүүний /GI/ хөгжүүлэлт, түүнийг оюуны өмчийн хувьд баталгаажуулан хамгаалах үйл ажиллагаа дэлхий дахинд ихээхэн сайжирсан. Азийн улс орнуудын хувьд GI-ийн үндэсний бүртгэлийн систем нэвтрүүлснээр өдгөө 3700 гаруй GI тус бүс нутагт бүртгэгдээд байна. Энэ нь экспорт болон дотоодын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлж байна.
2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж УИХ-аар батлагдсан. Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол улсад бүртгэгдсэн газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, сайжруулах шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Оюуны өмчийн газар, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөлтэй хамтран Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, газар зүйн заалт бүхий бараа бүтээгдэхүүний тодорхойлолтыг хэрхэн боловсруулах, бүртгүүлэх талаарх сургалтыг зохион байгууллаа.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос