МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Амгалан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Мөнхтөр, Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Цэндээхүү, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэчимэг, удирдах зөвлөлийн гишүүн С.Дүүрэнжаргал нар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Оюуны өмчийн газарт албаны уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан хяналт, шалгалтын ажлын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 3 итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг цуцлах, 19 итгэмжлэгдсэн төлөөлөгч, 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргуулахаар тогтов.
Мөн Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон шалгаруулалтыг 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос