МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Монгол Улсад суугаа Франц Улсын Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Монгол Улс дахь Франц Улсын элчин сайд Сэбастиен Сүрүн болон тус элчин сайдын яамны Хөдөө аж ахуйн атташе Изабэлль Смектала, Эдийн засгийн атташе Павло Стэргар болон Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, Захиргаа удирдлагын газрын дарга Д.Амгалан, Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Г.Тэлмэн нар оролцов.
Талууд оюуны өмчийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон ноос ноолуурыг Франц улсын иргэдэд таниулах, сурталчлах, газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүний хамгаалалт болон хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн цаашид газар зүйн заалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Франц Улсын олон нийтийн байгууллагын экспертүүдийг Монгол Улсад ажиллуулах, Оюуны өмчийн газрын мэргэжилтэн, албан хаагчтай туршлага солилцох, Страсбург хотод жил бүр болдог газар зүйн заалтын зуны сургалтад Оюуны өмчийн газрын албан хаагчийг хамруулах зэрэг ажлуудыг хийхээр урьдчилсан байдлаар тохиролцов.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос