Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 233 дугаар зарлигаар Оюуны өмчийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Шинэ бүтээл ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа, Б.Одгэрэл нарыг төрийн дээд "Алтангадас" одонгоор шагнасныг Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан гардууллаа.